1
Метроны цонхнүүд хөлөрсөн байдлаас та ямар их зорчигчидтой болохыг харж болно.
2
Зүү орох зайгүй шигүү, шахцалдаан дунд та өглөө бүрийг эхлүүлэхээс гадна, иймэрхүү байдалтай бүтэн цагийг өнгөрүүлэх нь бий.
3
Нэгнийхээ амьсгаа, уураас зайлсхийсэн иргэд маск зүүнэ. Энэ нь хэн хэнийгээ таагүй байдалд оруулахгүй тустай юм.
4
Удаан хугацаанд шахагдан, агаар муутай орчинд байснаас зорчигчдын толгой эргэх, бие тавгүйрхэх талтай байна.
5
Зорчигчид бүр дор бүрнээ дуугаа хурааж, өөрт аль эвтэйхэн байдлаар зогсоно.
6
Хөлөрсөн шилний цаанаас орчны байдлыг олж харах гэж, хүмүүс аль байдгаараа хичээнэ.
7
Ялангуяа хоолой барьсан цамц, зангиа, хүрэмтэй хүмүүсийн дотор илүүтэй давчдаж, гарандаа атгасан салфеткаар хөлсөө арчиж харагдана.
8
Метроны гадна талаас таныг иймэрхүү дүр зураг угтана.
9
Тэд хэдийн өөрсдийн амьдралын хэв маяг, орчиндаа дасчээ...
10
Зам зуураа иймэрхүү байдалтай унтаагаараа явах нь ч бий.
11
Учир нь тэд амьдралын маш завгүй хэв маягтай, хөдөлмөрч ард түмэн билээ. Алжаасан үедээ хаа таарсан газраа нүднийхээ чилээг гаргадаг бөгөөд үүнийг нь ч улсаас зөвшөөрдөг байх юм.
12
Ийнхүү унтаснаар замын уртыг ажралгүй өнгөрүүлнэ.
13
Настай хүмүүсийн хувьд ч тэр, тэд бусад хүмүүстэй ижил шахцалдаан дунд явдаг.
14
Хүмүүс зам зуураа унтах, хөгжим сонсох, ном унших зэргээр өөрсдийгөө аль болох завгүй байлгана.
15
16
17
Энэхүү гэрэл зургуудыг авсан Германы гэрэл зурагчин Майкл Волф (Michael Wolf)