Уучлалт гуйх шаардлагагүй 15 зүйлс

Ихэнхдээ, бид бусад хүмүүс санаа зовсон юм уу, шаардлагатай гэж бодсон үедээ уучлал хүсдэг. Уучлал гуйна гэдэг мэдээж муу зүйл биш, гэхдээ уучлалт гуйх шаардлагагүй олон тохиолдол байдаг юм байна. Зарим хүмүүсийн бараг байнга хийдэг хэзээ ч уучлал хүсэх хэрэггүй 15 шалтгааныг сонирхоцгооё.

Уучлалт гуйх шаардлагагүй 15 зүйлс

1 Та хэн нэгнийг хайрласандаа, хэзээ ч уучлал хүсэх хэрэггүй.

Танд хайрлах боломж байна гэдэг талархууштай зүйл юм. Гэтэл дэлхий дээр хайрлах боломжийг авахаас айдаг маш олон хүмүүс байдаг. Чи хэн нэгнийг хайрлаж тэр таныг эргүүлэн хайрлах эсэх нь сонин биш. Та хайрлаж чадаж байна гэдэг л чухал юм шүү. 

Та хэн нэгнийг хайрласандаа, хэзээ ч уучлал хүсэх хэрэггүй.

2 Та үгүй гэж хэлсэндээ уучлал гуйх хэрэггүй.

Энэ бол таны өөрийгөө хүндэтгэж байгаагийн шинж тэмдэг. Хэрэв та ямар нэг зүйлд 100 хувийн баталгаа өгч чадахгүй бол, та "үгүй" гэж хэлсэндээ өршөөл эрэх хэрэггүй. Шаардлагатай зүйлд үгүй гэж хэлэх чадвар бол сайн удирдагчийн шинж юм шүү. 

Та үгүй гэж хэлсэндээ уучлал гуйх хэрэггүй.

3 Та хүсэл, мөрөөдлөө дагасны төлөө уучлал гуйх хэрэггүй.

Харамсалтай, уйтгартай амьдарсан амдралаа та санаж байгаа байх. Хүсэл, мөрөөдөл тань таныг хэн бэ гэдгийг бүрэн тодорхойлдог учраас, мөрөөдлөө дагасныхаа төлөө хэзээ ч уучлал гуйх хэрэггүй. Та мөрөөдлөөрөө амьдрахгүйгээр хэзээ ч жинхэнэ аз жаргалыг бий болгож чадахгүй шүү. 

Та хүсэл, мөрөөдлөө дагасны төлөө уучлал гуйх хэрэггүй.

4 Өөртөө цаг гаргасныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

Та хамгийн түрүүнд өөртөө анхаарал тавихгүйгээр, амжилтанд хүрч, аз жаргалыг олж авах боломжгүй. Үргэлж өөртөө шаардлагатай анхаарал тавьж, зөвхөн өөртөө зориулж цаг гаргасны төлөө уучлал гуйх хэрэггүй. 

Өөртөө цаг гаргасныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

5 Та өөрийн тогтоосон эрэмбэ дараалалд уучлал гуйх хэрэггүй.

Та нэн түрүүнд шаардлагатай зүйлсээ эхлээд хийснийхээ төлөө хэн нэгнээс уучлалт гуйх хэрэггүй. Хэзээ ч өөрийн эрэмбийг алдаж болохгүй. Аль нь нэн түрүүнд чухал вэ гэдгийг үргэлж сана. Хүмүүс таны сонголтыг хүндэтгэх эсэх нь хамаагүй. 

Та өөрийн тогтоосон эрэмбэ дараалалд уучлал гуйх хэрэггүй.

6 Хөнөөлт харилцаанд төгсгөл хийсэндээ, уучлал гуйх хэрэггүй.

Та хэзээ ч таны зүрхийг шархлуулсан нэгнийг орхиж байгаадаа уучлал гуйх шаардлагагүй. Эрүүл бус харилцаа таны урагшлах замд хамгийн том хөнөөл учруулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бардам бай! Таны эр зоригийг үнэлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 

Хөнөөлт харилцаанд төгсгөл хийсэндээ, уучлал гуйх хэрэггүй.

7 Та хэзээ ч өөрийнхөө төгс бус байдалд уучлал гуйх хэрэггүй.

Хэн ч төгс биш. Тиймээс та үүний төлөө уучлал гуйх шаардлагагүй. Таны царай зүс, бие галбир хэн нэгэнд таалагдаагүйн төлөө уучлал гуйх хэрэггүй. 

Та хэзээ ч өөрийнхөө төгс бус байдалд уучлал гуйх хэрэггүй.

8 Та өөрийн байх ёстой газраа зогссоны төлөө уучлал гуйх хэрэггүй.

Та хэзээ ч өөрийн баримталдаг ёс зүй, шашин шүтлэг, сонирхол, итгэл үнэмшлийнхээ төлөө хэн нэгнээс уучлал гуйх хэрэггүй. Удирдагчид хэзээ ч зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө уучлал гуйдаггүй.

Та өөрийн байх ёстой газраа зогссоны төлөө уучлал гуйх хэрэггүй.

9 Та хариултыг нь мэдэхгүй байсныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

Тогтмол мэдлэгээ ахиулахыг хичээх нь таны тархины хөгжилд чухал нөлөөтэй. Хэзээ ч суралцах боломжтой зүйлдээ уучлал гуйх шаардлагагүй. Та мэдэхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдэхийг хичээх болно гэдгээ илэрхийлэх нь таны хүчирхэг бөгөөд даруу байдлын илрэл болно. 

Та хариултыг нь мэдэхгүй байсныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

10 Та хэзээ ч өндөр итгэл найдвар тавьсныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

Өндөр итгэл найдвар тавьж байна гэдэг нь бусдыг хамгийн сайнаараа хийх хангалттай хөшүүрэг болно. Тиймээс та мэдээж үүний төлөө уучлал гуйх хэрэггүй. 

Та хэзээ ч өндөр итгэл найдвар тавьсныхаа төлөө уучлал гуйх хэрэггүй.

11 Өөртөө зориулж мөнгө зарцуулсандаа уучлал гуйх хэрэггүй.

Ямар нэгэн чухал зүйлийн төлөө өөртөө санаа тавьж, мөнгө үрсний дараа уучлал гуйх нь утгагүй хэрэг. Өөрийн үнэлэмжээ ахиулах сайхан зүйлсийг худалдаж ав. Аз жаргалтай, амжилттай яваа хүмүүс сэтгэл хангалуун амьдрахад, өөрийн хүсэл сонирхол хэр чухал гэдгийг сайн мэддэг. 

Өөртөө зориулж мөнгө зарцуулсандаа уучлал гуйх хэрэггүй.

12 Өөр хэн нэгний өмнөөс уучлал гуйх хэрэггүй.

Хүн бүр өөрийн зан ааш, хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Та хэн нэгний хийсэн буруутай үйлдлийн өмнөөс өршөөл хүсэх шаардлагагүй. 

Өөр хэн нэгний өмнөөс уучлал гуйх хэрэггүй.

13 Муу бүжиглэснийхээ төлөө уучлал гуйх хэрэггүй.

Та бүжиг гэдгийг мэдэхгүй эсвэл муу бүжиглэсэндээ уучлал гуйх хэрэггүй. Зүгээр л бүжиглэ! Чөлөөтэй бүжиглэх таагүй зүйлсийг мартуулдаг. 

Муу бүжиглэснийхээ төлөө уучлал гуйх хэрэггүй.

14 Хариугаа удаасандаа уучлал гуйх хэрэггүй.

Амжилтанд хүрсэн хүмүүс утасны дуудлага, цахим шууданд хариу өгөх зэргийн аль нь илүү чухал болохыг мэддэг. Илүү чухал зүйл хийх шаардлагатай байсны улмаас оройтож хариу өгсөндөө уучлал гуйх шаардлагагүй. 

Хариугаа удаасандаа уучлал гуйх хэрэггүй.

15 Үнэнээ хэлсэндээ уучлал гуйх хэрэггүй.

Хүчирхэг хүмүүс л үнэнийг хэлдэг. Хүчирхэг байсны төлөө мөн л уучлал гуйна гэдэг утгагүй хэрэг. Үнэн нь хэн нэгнийг гэмтээх байсан ч, үнэнч байдлын ач холбогдлыг ойлгож, мөн бусдад ойлгуулах хэрэгтэй. 

Үнэнээ хэлсэндээ уучлал гуйх хэрэггүй.

Бусад хүн юу гэж бодох вэ? -гэдэгт бүү санаа зов, та хэн бэ гэдэг л хамгийн чухал. Хэн нэгнийг гомдоохоос эмээж өөрийгөө алдах хэрэггүй. Уучлаарай гэж хэлэх болон өршөөл хүсэх нь хэрэгтэй боловч зарим талаар таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, өөртөө итгэлгүй, чадваргүй харагдуулдаг. Зөвхөн өөрийнхөө зайлшгүй буруутай тохиолдолд үр дүнтэй уучлал хүсээд, залруулахыг хичээх хэрэгтэй. 


Та хэр уучлал хүсдэг вэ? Коммент дээр өөрийн бодлоо хуваалцаарай. Бид үргэлж бусдаас суралцахад бэлэн.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()