Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ?

Эмэгтэй хүн нүүрээ будсанаар илүү хүчирхэг, өөртөө итгэл төгс байдаг бол нүүрээ будаагүй үедээ хөөрхөн харагддаг юм. Харин эрчүүдийн тухайд нүүрээ тохируулж буддаг, эсвэл нүүрээ бараг л будаггүй бүсгүйчүүдийг илүүд үзэж, дурлах талтай байдаг аж. Чухам юуны улмаас тэд будаггүй бүсгүйчүүдийг сонгох болсон шалтгааныг сийрүүлье. Та тухлан сууж, таалан болгооно уу? 

Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ?

1 Тайван, даруу

Нүүрээ будаагүй бүсгүйчүүд ихэвчлэн даруухан байдаг. Тэд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг тул эр хүн бүр л энэ төрлийн бүсгүйтэй амьдралаа холбохыг мөрөөдөж явдаг билээ. Энэ нь нүүрээ буддаггүй бүсгүйчүүдийн нэгээхэн давуу тал болж өгдөг байна. 

Тайван, даруу

2 Нөхөрсөг

Өөрийн төрхөндөө сэтгэл хангалуун, баг зүүж гангалахыг хүсдэггүй бүсгүйчүүд ерөнхийдөө нөхөрсөг, сайхан сэтгэлтэй байдаг. Тэднийг чимэх зүйлс нь инээмсэглэл, чөлөөтэй байдал зэрэг нь юм. Тэдэнтэй харилцаа үүсгэхэд хялбар бөгөөд маш энгийн өөрийнхөөрөө байдаг аж. Мэдээж энэ зан чанар нь эрчүүдэд хамгийн ихээр таалагдах тул тэр дор нь өөрийн болгож авахыг эрмэлздэг аж.

Нөхөрсөг

3 Чөлөөтэй

Нүүрэндээ баг зүүж, өөр төрхийг гаргаагүй тэд ямагт чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чаддаг. Бусад охид шиг айлгүйтэн, маяглаж, дэгжин, ихэмсэг харагдах гэж хэт их хичээх хэрэггүй шүү охид минь. Учир нь эрчүүдэд бусдын дуураймал хувилбар биш ганцхан, жинхэнэ чи л онцгой, өвөрмөц санагддаг. Элдэв хэв маягт баригдаагүй, өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, өө сэвээ ч ил гаргадаг бүсгүйчүүд тун ч дур булаам бөгөөд энэ нь эрчүүдийн хамгийн дуртай шинж чанар аж. 

Чөлөөтэй

4 Толбыг март

Цагаан цамцтай залуус хайртай бүсгүйгээ цээжиндээ наагаад тэврэхэд ямар ч асуудалгүй байх хэрэгтэй биз. Нүүрээ хэт буддаг бүсгүйчүүдийн тухайд цамцыг нь толботой болгож элдэв асуудал дагуулж магад. Харин будаг шунхнаас хол, байгалаас заяасан төрхөөрөө явах бүсгүйчүүд эрчүүдэд нүүр будгийн толбыг хэзээ ч үзүүлэхгүй давуу талтай. 

Толбыг март

5 Эргэлзээ байхгүй

Залуус өөрт таалагдсан сайхан бүсгүйг хараад хамгийн түрүүнд будгаа арилгавал ямар царайтай бол гэж боддог. Зарим тохиолдолд сайхан бүсгүйтэй хамт хоносон залуус өглөө нь танихгүй нэгэнтэй сэрэх нь бий. Харин нүүрээ буддаггүй бүсгүйчүүдийн тухайд ямар ч эргэлзэж, тээнэгэлзэх асуудал гардаггүй байна шүү. Тиймдээ ч эрчүүд толгойгоо ажлуулж олон зүйл бодолгүй шууд л тэдэнд гүн дурлаж эхэлнэ. 

Эргэлзээ байхгүй

6 Спортлог

Спорт сонирхдоггүй эр хүн гэж үгүй. Тиймдээ ч таалагддаг бүсгүйтэйгээ хамт гүйж, спортоор хичээллэхийг хүсэх боловч нүүрээ ихээр буддаг бүсгүй үүнд нь татгалзана. Учир нь хэт их гүйж, хөдөлснөөр хөлс гарч, тэдний будаг урсан, тун ч эвгүй болох тул эрсдлээс урьдчилан сэргийлж, үгүй гэх хариулт өгөх нь бий. Иймээс зарим залуус нүүрээ буддаггүй бүсгүйчүүдийг илүүд үзэж, хайрлан дурладаг аж. 

Спортлог

7 Уснаас айхгүй

Хамтдаа усанд сэлж, хөгжилтэй цагийг өнгөрөөх нь хосуудын хувьд заавал хийх ёстой зүйлсийн нэг. Харин нүүрээ хэт будаж, нэг хүнээс нөгөө хүнд шилждэг бүсгүйчүүдийн тухайд энэ нь асуудалтай санагдах бөгөөд усанд орж, нүүрээ угаасны дараа дурлалт залуу нь гайхаж харах нь хамгийн аймшигтай, сэтгэл зүрхийг нь урах мэт санагдана. Хэдий тийм боловч залуус зөвхөн өөрийгөө үнэлдэг, өөртөө сэтгэл хангалуун, будгаар өө сэвээ далдалдаггүй бүсгүйчүүдийг сонгох талтай. 

Уснаас айхгүй

8 Хаана нь ч хүрч болно

Энд тэнд хүрвэл будаг нь арилчихна гэх зүйлгүй тул түүний хаана ч хүрч болно. Нүүрийг нь илж, хэвтлээ гээд ганц ч зүйл нь өөрчлөгдөхгүй тул санаа амар байдаг аж. 

Хаана нь ч хүрч болно

9 Төгс бие галбир

Нүүрний будагт төдийлэн ач холбогдол өгдөггүй охид бүсгүйчүүд бие галбиртаа анхаарал хандуулах нь элбэг. Харин төгс сайхан бие галбиртай бүсгүйд дурлахгүй эр байна гэж үү? Эрчүүдийн тухайд бие бол царайнаас чухал байдаг нь нууц биш. 

Төгс бие галбир

10 Өөртөө итгэлтэй

Эхээс заяасан төрхнөөсөө огтхон ч ичиж, нуудаггүй эрэлхэг бүсгүйчүүд ямагт эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөөр  ирсэн. Хэдий тэд өө сэвтэй байлаа ч үүндээ бардам, өөртөө итгэлтэй байх нь сэтгэл булаам аж. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс бүхэн нь ухаан гайхуулж, балмагдуулж орхидог байна.

Өөртөө итгэлтэй

11 Гарахад бэлэн

Эрчүүдийг залхаадаг нэг асуудал бол бүсгүйчүүдийн нүүрээ будаж, гарахад бэлтгэх хугацаа билээ. Хэдэн цаг хүлээж, залхах залуус олон. Харин нүүрээ буддаггүй бүсгүйчүүд бэлдээд байх илүү дутуу зүйл үгүй тул хэзээд гарахад бэлэн байдаг. Эрчүүдэд энэ ашигтай чанар нь таалагдахгүй байна гэж юу байхав. 

Гарахад бэлэн

12 Мөнгөнд хэмнэлттэй

Эмэгтэй хүн бүр гоо сайхны бүтээгдэхүүнд зориулан багагүй мөнгийг салхинд хийсгэж байдаг. Тэд нөхөрт гарвал хэрэгцээг нь нөхөр нь төлөхөөс өөр аргагүйд хүрдэг тул эрчүүдэд толгойны өвчин болдог аж. Харин нүүрээ буддаггүй бүсгүйчүүд элдэв будаг шунх авна гэхгүй бөгөөд энэ нь эрчүүдэд эдийн хувьд хэмнэлттэй байдаг. 

Мөнгөнд хэмнэлттэй

13 Үнсэх

Мэдээж будагтай нүүрийг үнсэнэ гэдэг тийм ч таатай зүйл биш. Та тухайн бүсгүйд чин сэтгэлээсээ хайртай бол энэ нь багахан асуудал тул сэтгэлээ чилээх шаардлагагүй. Ихэнх залуус будгаа арилгасан бүсгүйг үнсэж энхрийлэх дуртай байдаг нь нууц биш бөгөөд бүсгүй та зөвхөн тэдэнд таалагдах гэсэндээ өөрийгөө хүчлэх нь утгагүй хэрэг болохыг ойлгож аваарай. 

Үнсэх

14 Байгалийн гоо үзэсгэлэн

Муухай эмэгтэй гэж байдаггүй. Учир нь тэд бүгд л ээж болж, энэ дэлхийг гэрэлтүүлдэг юм. Тэднийг урлагийн бүтээл хэмээн нэрийдэж болох боловч гоо сайхан төрхөө будгаар далдлах нь бий. Эрчүүдэд ихэвчлэн өөрийн царай төрхөө нуулгүй харуулах бүсгүйчүүд таалагддаг бөгөөд үүнийг нууж хаах нь тэнэг хэрэг. Гэхдээ таныг байнга нүүрээ будахгүй яв гэсэн үг биш төдийгүй ердөө л бурхнаас заяасан төрхөө бусдаас нуулгүй харуулж байхыг зөвлөе. 

Байгалийн гоо үзэсгэлэн

15 Үнэн байдал

Өөрийнхөөрөө байж, үнэн төрхөө ил гаргах нь шударга, үнэнч бүсгүйн баталгаа. Мэдээж насан туршдаа нүүрэндээ будаг хүргэхгүй явна гэдэг утгагүй зүйл боловч шаардлагагүй нөхцөлд будаггүй гадуур алхах нь буруудаад байх зүйлгүй билээ. 

Үнэн байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ххэ 66.181.183.100 2018-04-09, 21:38 ×
    Нүүрээ будна, бас мэс хүргэнэ гэдэг бол өөртөө сэтгэл хангалуун бус байдгийн илрэл шүү дээ. Эмэгтэйчүүд гадна өнгө зүсэндээ л санаа зовохоос муухай ааш аа засья ухаан сууя гэж боддог юм уу ххха
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • хххэ 66.181.183.100 2018-04-09, 21:36 ×
    Өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд л будаг хэрэглэдэг шд .Тэрийгээ нэээх өөртөө арчаатай нтр гээд нэршил өгчихсөн хха
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • АdminZ 202.131.243.190 2018-01-28, 21:23 ×
    будмал охинтой шөнө нь жаргаж хоночоод өглөө нь сэрэнгүүтээ еээ сда гэж орилоо шаана даа тэ
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 50.81.196.121 2017-03-02, 10:45 ×
    ХАРИУЛТ НЬ МАШ АМАРХАН, ЖИНХЭНЭ ТӨРХИЙГ НЬ ХАРАХ
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.179.29.204 2017-01-21, 19:58 ×
    Budahgui saihan ajil hiigeed amidraad yvj bgaa hun zunduu l bii sh dee
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.179.29.204 2017-01-21, 19:57 ×
    Medeej nasan turshdaa budag hurgehgui yvah ni utgagui zuilee? Hahaha, busad bichsen zui chini zugeer sanagdavch, ene bichsen chini mangar sanagdaj bna. Amidrald yu utgatai utgagui bolohiig chi yaj medeh yum? Magadgui huvi hund uur uur bj blno shuu dee. Shaardlagagui nuhtsuld nuuree budahgui garahad buruudahgui gne shuu, yahleeree buruuddag yum anhnaasaa? Nuuree budah shaardlagatai nuhtsul gj yg yu yum? Shaardlagatai nuhtsuld budahgui bsan ch yadag yum? ( budah shaardlagatai ajil hiideg humuusiig hasaad ) Erun ajil hiij hooloo olohoos busad ni yadag yum. Neg helbert barigdsan hunii hatuu horvoo.
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.21.106.126 2017-01-21, 13:46 ×
    Надад л лав хэн нэгэнд таалагдах гэхээсээ би өөртөө сэтгэл хангалуун байх нь чухал байдаг. Би зарим нэг өөгөө дараад нүдээ жоохон тодруулхад тэр нь өөрт их таалагддаг. Заримдаа яарч сандраад эсвэл залхуу хүрсэн үедээ нүүрээ угаагаал гараад гүйдэг. Хэн нэгэнд үргэлжийн таалагдах гэж амьдардаг эр эм хүмүүсийн чөтгөр аваг. Будмаар байвал будна, үгүй бол үгүй. Миний талаарх хараал идсэн бодолтойгоо чөтгөрлүүгээ тонилнуу яаануу надад л лав хамаа агла.
    0 Хариулах (1)
    /1000
    • ррр 66.181.183.100 2018-04-09, 21:40 ×
      будаж байна аа гэдэг чинь өөрийн зүс царайндаа итгэлгүй байдаг гэсэн үг.
      0
    • Бусад сэтгэгдэл (1)
  • Зочин 182.160.32.85 2017-01-20, 20:58 ×
    21 зууны хүн юм чинь цэвэрхэн явахгүй юу даа.
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Tuka 103.26.193.167 2017-01-20, 19:34 ×
    Hi. Budadgui geed bainga budaggui yvaad yahvee. Budnaa gedeg chni nar salhinaas davhar hamgaalj bgaa.
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 66.181.188.210 2017-01-20, 14:43 ×
    ***
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.131.229.34 2016-09-30, 10:33 ×
    хэчээл гэцэн байна Э нь И шүү
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.131.229.34 2016-09-30, 10:33 ×
    Будах нь будна л биз. буддаг эмэгтэйд дуртай нь байна, будаггүйд нь дурай нь байна. Иймхэн зүйлд уурлах юу байна. Миний хувьд зүгээр л будах нь яшигтай байдаг. Зургийн хэчээлдээ дургүй. хэхэ Баяраар бол сормуусаа л будвал будна тэгээл болоо. Будаагүй гээд өөртөө итгэлгүй байдаг гэвэл худалаа. Тэгээд заавал эрчүүд буддаггүй эмэгтэйд бүгд дуртай байна гэж юу байхав дэ. УЧИРГҮЙ ХӨӨРХӨН БИШ Ч ААШ САЙТАЙ ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ Л ХҮНД ТАТАГДДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭ. 1000 САЙХАН БУДААД ГАНГАН БАЙГААД УХААН МУНХАГ ШУЛАМ ШИГ БОЛ ХЭН ТООХ БИЛЭЭ
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.179.22.34 2016-09-27, 20:21 ×
    эмзэг биш хэвийн арьстайсан бол юу гэж нүүрээ будаал явахын бэээ
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 139.5.217.71 2016-09-25, 23:11 ×
    Ern eregtei hund budagtai hun budaggui hun taalagdnuu hend hamaa bnaaa.. ymr gants amidrah amidralaa oortoo bish oor hund taalagdaj amidarhuu te? eregtei hun nuure buddagu huuhend durtai gd ter makeup hiihe bolihuu te? tgd ch nuuree uneheer budahaa bolii gevel hezee ch oor hunii toloo bish oor hund taalagdah gj bish zovhon ooriin huselee dagaadl bolih heregtei.
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • zochin 89.217.200.133 2016-09-24, 16:39 ×
    baigaagaaraa zov budah ni buruu bish, shal zarai muutai hyn harin mes zasal hiilgeed hoorhon bolchihson,,,,hyntei suugaad hyyhed garsan chin aimaar zarai muutai hyyhdyyd garaad nohor ni shyyhdsen asuudal gardag um baina lee shdee,,,
    2 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.179.29.229 2016-09-24, 16:24 ×
    zassssssssssssss
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 182.160.32.162 2016-09-24, 14:27 ×
    Etssiin etsesd eregtei hunii tuluu uuriiguu garguund n hayj bolku. Budagtai ch bai budaggui ch bai uurtuu archaatai bsn tsagt buh um ok. Ene deer buh umiig eregtei hunii tuluu bolgoj bichsen bn eregtei hund taalagdah geheesee turuulj uurtuu taalagdaj uuriigu hairlah heregtei
    2 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 182.160.32.67 2016-09-24, 13:34 ×
    unendee bol chinii nohor araar chin hoorhon budsan huuhniig haraad shulsee saviruulaad l yvdagiimdaa!
    2 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • хахаха 202.9.41.182 2016-09-24, 09:26 ×
    Нүүрэн дээрээ нүүр зурж, будгаар амилдаг "циркийн алиалагч" нар эмзэглээд бөөн юм болж байнаа, хаха
    10 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 24.207.74.49 2016-09-23, 23:19 ×
    erchuud budaggui emegteid durtai ni unen nokhor maani namaig buduulah durgui yalanguya puter , foundation taviulah durgui. unendee bi budsan vedee oortoo itgeltei bdg. erchuud Zugeer l busad erchuuded aldchih vii gej buduulah durgui gej bodoj bna
    6 Хариулах (3)
    /1000
    • 103.26.194.104 2016-09-24, 00:40 ×
      Үгүй дээ. Хиймэл, хуурамч зүйл харахыг хүсэхгүй байгаа нь л тэр.
      3
    • хахаха 202.9.41.182 2016-09-24, 09:35 ×
      Тэр сэтгэж байгааг нь хардаа. Ийм богино бодолтой, хэхэ
      0
    • 103.26.194.170 2016-09-24, 11:38 ×
      Нүүрээ будна гэдэг чинь харин ч өөртөө итгэлгүй байгаагийн илрэл юм шиг санагдах юм. Үнэхээр өөртөө итгэлтэй л байгаа юм бол нүүрээ будах шаардлагатай гэж үү?
      2
    • Бусад сэтгэгдэл (3)
  • Бусад сэтгэгдэл (2)