1
Анх зөвхөн эрэгтэй хүмүүс бүжиглэдэг байсан
Энэхүү урлагийн нэгэн төрөл нь анх 15-р зууны Итали оронд үүссэн байдаг. Гэвч хожим 17-р зуунаас л бие даасан урлаг болтлоо хөгжиж ирсэн билээ. Мөн 1681 он хүртэл тус бүжгийг зөвхөн эрчүүд бүжиж, олныг гайхшруулдаг байсан бол удалгүй бүсгүйчүүдийн эрин үе эхэлж, ноёрхох болсон юм. Өдгөө тус салбарт эмэгтэйчүүд голчилдог боловч чадварлаг баллетчин эрчүүдийг үгүйсгэж болохгүй.
2
Мэргэжлийн тамирчдаас илүү их бэлтгэл хийдэг
Мэргэжлийн балетчин болохын тулд бүхэл бүтэн 10 жил тасралтгүй бэлтгэл хийсэн байх шаардлагатай. Тэд долоо хоногт 20 гаруй цаг бэлтгэл хийдэг бөгөөд хажуугаар нь бүжгийн урлагийн түүх, алдарт балетчид, бүжгийн техник гэхчлэн онолын хичээлийг ч мөн судалдаг. Бүжигчдийн хийх дасгалууд нь ихэвчлэн сунгалт, тэнцвэрийнх байх бөгөөд цаашлаад улам хүндэрдэг аж. Харин судлаачид тэднийг мэргэжлийн хүчний тамирчдаас илүү хүнд дасгал, сургуулилалт хийдэг болохыг баталдаг юм. Үүнтэй нь балетаар хичээллэж үзсэн хүн бүхэн 100 хувь санал нийлдэг байна.
3
Эрүүл хоолны дэглэм
Мэдээж баллет бүжиглэхийн тулд гоолиг сайхан биетэй байх шаарлагатай. Тиймдээ ч баллетчид үргэлж эрүүл хоолны дэглэм баримтлахыг хичээдэг. Гэвч зарим бүжигчид хоолноос татгалзсаар идэх дуршлаа алдаж, өвчин тусах нь бий. Олон жилийг энэхүү урлагт зориулж, зовлонтой шаналалтай, хүнд хэцүү бүх цагийг даван гарсан тэд таргалалт, илүүдэл жингээс болж карьераа үгүй хийхийг хүсдэггүй тул ямар ч аргаар хамаагүй туранхай байхыг хичээдэг. Энэ нь маш аймшигтай хэрэг бөгөөд баллетийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосон хүмүүст маш их сэтгэлийн хат, тэвчээр байдаг ажээ.
4
Баллетийн гутал
Баллет бол хүний биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж болох хамгийн өндөр түвшний ур чадвар, техникээр гайхагдсан бүжиг билээ. Гэхдээ нарийн дэг сургууль бүхий энэ гоо сайханыг харуулна гэдэг балетчин хүний хувьд тийм ч амар хөдөлмөр биш юм. Хамгийн асуудалтай зүйл бол тус бүжгийн гол нэрийн тэмдэг болсон гутал нь байдаг. Энэ нь хөлийг гэмтээх аюул өндөр байдгаас гадна олон цаг өмссөнөөр цэврүү үсэрч, хөл эвэрхийтэй болдог. Иймд балчир хүүхдүүдийг бага багаар сургаж, дасгаж өгөн, агуу урлагт хөл тавиулахыг хичээдэг гэнэ. Харин эсрэгээрээ шууд л баллетийн гутал өмсөж, бүжиглэнэ гэдэг амиа хорлож буйгаас өөрцгүй хэрэг.
5
Шинэ баллетийн гутал
Дээр дурдсанчлан баллетийн гутал нь эрсдэл өндөртэй, хөлийн дайсан аж. Харин шинэ гуталны тухайд хамгийн аюултай байдаг. Шинэ гутал өмсөн бүжиглэж байгаад хөлөө гэмтээх, хуруугаа тулгах, хальтарч унах гэхчлэн сөрөг тал маш олон юм. Иймд мэргэжлийн бүжигчид шинэ гутлаа хөлдөөгчинд хийх, үсний сэнсээр дотор талыг нь сэргээх гэхчлэн арга хэмжээ авдаг ажээ.
6
Үнэ өртөг
Нэг ширхэг баллетийн гутал нь ойролцоогоор 60-100 долларын үнэтэй байдаг аж. Харин нэг баллетчин дор хаяж хэдхэн сарын дотор 100 гаруй гутал солих нь ч бий. Бүр зарим нэг бүжигчин тоглолтын дундуур 4-5 өөр төрлийн баллетийн гутал өмсдөг байх юм. Хэрэв энэ нь хөлд эвгүй байвал хүссэн хэмжээндээ бүжиглэхэд асуудалтай байдаг тул тэд ийн сольж байдаг. Мөн баллетийн театр, сургууль зэрэг нь зөвхөн гуталд жил бүр 100,000 доллар зарцуулдаг байна шүү.
7
Эрэгтэй баллетчин
Баллетийн ертөнцийн гол тулгуур багана нь бүсгүйчүүд байдаг. Харин эрчүүд чимэг болон бүжиглэхээс гадна тэд ихэвчлэн эмэгтэйлэг шинжийг агуулах хандлагатай байх аж. Энэ нь тухайн хүний онцлогоос хамаарах боловч уян налархай хөдөлгөөн, уяхан сэтгэл, мэдрэмж зэрэг нь эмэгтэй чанар давамгайлж буйг илтгэнэ.
8
Амьд хөгжим сонсож бэлтгэлээ хийдэг
Тэд бэлтгэлийнхээ дундуур амьд хөгжим сонсож, бүжиглэдэг байна. Ингэснээр бүжигчдийн дотоод мэдрэмж, уран сэтгэмж дээшилж, бүжигтээ илүү уусаж өгдөг. Ихэвчлэн алдартай томоохон сургуулиудад бүжигчин нэг бүрийг ийн бүжиглүүлж, ур чадварыг нь шалгаж, алдаа оноо бүрийг нь нэг бүрчлэн хэлдэг байна.
9
Тэтгэвэрт гарах
Мэдээж залуухан охид бүсгүйчүүд баллет бүжиж, гоо сайхан төрхөө гайхуулж байгаа харагддаг. Харин тэд 30-40 насандаа тэтгэвэрт гаран, баллетийн карьераа өндөрлүүлдэг. Гэвч амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон урлагаас хөндийрнө гэдэг амаргүй тул тэдний ихэнх нь багшилж, бүжигтэйгээ ямар нэгэн байдлаар холбогддог байна.
10
Тютю
Баллет бүжгийн нэрийн хуудас болсон тютю нь чанар бүрээс хамаар өөр өөр үнэтэй. Хамгийн сайн чанарын тютю нь 2000 долларын үнэтэй байх бөгөөд нэг авчихсан байхад нэлээн олон жил хэрэглэдэг аж. Мөн тютю нь 10 тороор давхарлаж бүтдэг төдийгүй нэг ширхгийг хийхэд л 120 цаг болдог юм. Алдартай бүжигчид өөрсдийн тютю дотроо нэрээ бичиж, цаашид шавь нартаа дамжуулан дурсгадаг билээ.