Кимийн гэр бүлийн нэрд гарахаас өмнөх ховор гэрэл зургууд

2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashian” реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийнхэн өдгөө өөр өөрсдийн карьераа хөөж, алдар нэрд гарч яваа билээ. Тэдэнд дургүй, үзэн яддаг хүмүүс маш олон байдаг ч тэднийг хайрлаж, хүндэлж явдаг хүмүүс цөөнгүй бөгөөд олон нийтийн сүлжээн дэхь тэднийг дагагчид, үнэнч шүтэн бишрэгчидээс нь үүнийг харж болно. Харин тэд алдарт гарахаас өмнө ямар байсан бол? Үүний хариултыг доорх мэдээллээс танд хүргэе. 

Кимийн гэр бүлийн нэрд гарахаас өмнөх ховор гэрэл зургууд

1 Кайли (Kylie) болон Тайга (Tyga)

Олон сайхан хосуудын нүүр царай болсон алдарт хосууд болох Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли, реппер Тайга нар нь анх Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн 16 насны төрсөн өдрөөр танилцаж байжээ. Тухайн үед Кайли 14 настай, Тайга 21 настай байсан юм. Үүнээс хойш тэд уулзалдах болсон төдийгүй 3 жилийн дараа Кайлигийн 17 насны төрсөн өдрийг реппэр эр зохион байгуулж, олныг гайхшруулж байв. Удалгүй тэрээр загвар өмсөгч Блак Чайна (Blac Chyna)-гаас салж буйгаа мэдэгдэж, Кайлитай албан ёсоор болзох болжээ. 

Кайли (Kylie) болон Тайга (Tyga)

2 "Dash" дэлгүүр

Кардашьяны гэр бүлийн 3 том охид болох Ким, Хлоё (Khloe), Кортни (Kourtney) нар нь хамтран 2006 онд "Dash" нэртэй дэлгүүрээ нээсэн юм. Хөдөлмөрч бүсгүйчүүд дэлгүүрээ өргөжүүлэхийг ихэд хүсч, зүтгэж явсан бөгөөд үүнийгээ ч биелүүлж өдгөө АНУ-ын 3 хотод салбараа нээгээд байгаа юм. Тэдний байгуулсан дэлгүүр нь нэр хүнд өндөртэй төдийгүй ашиг орлого ч сайтай байдаг аж. 

"Dash" дэлгүүр

3 Ким Кардашьян (Kim Kardashian)

Эхний зургийг Ким 2006 онд, хоёр дахь зургийг 2016 онд авахуулжээ. Тэрээр анх олонд танигдахдаа даруухан, дөлгөөн төрхтэй байсан бол жил ирэх тусам хүчирхэг болсоор байгаа юм. 2006 онд Ким өөрийн сайн найз болох Парис Хилтон (Paris Hilton)-ний стилист, туслахаар ажилладаг байсан төдийгүй Паристай хамт шоудаж явах болсноор хүмүүст танигдаж эхэлсэн. Удалгүй 2007 оноос "Keeping Up With The Kardashians" реалити шоу дэлгэцнээ гарч, олон хүний анхаарлыг татах болжээ. Харин өдгөө тэрээр 2 хүүхдийн ээж, хүний хань, цахим сүлжээний хатан болж өөрчлөгдсөн билээ. 

Ким Кардашьян (Kim Kardashian)

4 Кортни Кардашьян (Kourtney Kardashian)

Кардашьяны гэр бүлийн хамгийн даруу хэмээгддэг Кортни нь бага байхаасаа л намхан, туранхай охин байжээ. Мөн тэрээр эгч нарынхаа адил ганган дэгжин хувцас, гоо төрхөндөө анхаарч явахаас илүүтэй мэдлэг боловсролыг илүүд үздэг нэгэн. Бусадтай л адил сургуульд суралцаж, тун ч энгийн амьдардаг билээ. 

Кортни Кардашьян (Kourtney Kardashian)

5 Скотт Дисик (Scott Disick)

Кортни Кардашьяний хуучин нөхөр, 3 хүүхдийнх нь эцэг Скот Дисик нь нэгэн үе загвар өмсөгч байжээ. Залуу халуухан Скоттын араас олон бүсгүйчүүд гүйж байсан нь тодорхой боловч Кортниг сонгож, амьдралаа холбосон юм. Харин тэдний хайрын романс 2015 онд өндөрлөж, хоёр тийш болсон аж. 

Скотт Дисик (Scott Disick)

6 Хлоё Кардашьян (Khloe Kardashian)

Хлоё Кардашьян өөрийн аав Роберт Кардашьян (Robert Kardashian)-тай ихэд дотно суун авахуулсан тус зураг нь маш алдартай. Тухайн үед Хлоё бага зэрэг мяраалаг, өтгөн шаргал үстэй, сахилгагүй нэгэн байжээ. Хлоё аавтайгаа маш дотно байсан бөгөөд 2003 онд эцгийгээ нас барахад хамгийн ихээр шаналсан байдаг. Харин одоо Хлоё төрөл арилжиж гоолиг, сайхан бүсгүй болж хувирсан. 

Хлоё Кардашьян (Khloe Kardashian)

7 Роб Кардашьян (Rob Kardashian)

Кардашьяний гэр бүлийн цор ганц хүү болох Роб Кардашьян сахилгагүй гэж жигтэйхэн дүрсгүй нэгэн байжээ. Харин өдгөө тэр эхнэртэй болж, удахгүй мэндлэх үрээ хүлээж, эцэг болохдоо бэлдэж явна. Гэвч түүний эхнэр болох хүн нь Кайлигийн найз залуу Тайгагийн хуучин гэргий Блак Чайна билээ. 

Роб Кардашьян (Rob Kardashian)

8 Брюс Женнер (Bruce Jenner)

Алдарт гэр бүлийн толгой болсон Крис Женнер нь анхны нөхөр болох Робертоос салж, удалгүй Брюс Женнертэй амьдарлаа холбож, хоёр хөөрхөн охины ээж болсон билээ. Харин Брюс Женнер нь хүйсээ солиулж, Кайтлин Женнер гэх нэрийг зүүж явах болсноор тэдний харилцаа өндөрлөсөн. Бид түүний эмэгтэй төрхийг харж гайхаж явдгаас эр төрхийг нь барагтай харж байгаагүй билээ. Тэр ч сайхан залуу байжээ. 

Брюс Женнер (Bruce Jenner)

9 Крис Женнер (Kris Jenner)

Өдгөө хэдийн 60 насны босгийг алхасан хэдий ч цог золбоотой хэвээр байгаа Крис Женнер бага залуу байхаасаа л дасгал хийж, гоо сайхандаа анхаарсаар иржээ. Түүний залуугийн төрх нь охидтой нь тун ч ижилхэн харагдана. 

Крис Женнер (Kris Jenner)

10 Кендалл Женнер (Kendall Jenner)

Загварын ертөнцөд од болон гялалзаж, олон мянган залуусын хайрыг булаасан Кендалл нь бага байхаасаа л өндөр, туранхай байжээ. Амжилт бүтээл дүүрэн яваа дүүгээрээ эгч нар нь маш их бахархдаг аж. Олон брэндийн нүүр царай болж, "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр гэгдэж яваа Кендаллийн ирээдүй цаашдаа хэрхэн гялалзахыг таашгүй. 

Кендалл Женнер (Kendall Jenner)

11 Кайлигийн уруул

Кайли сайхан, халуухан уруултай хэмээгдэн залуусын харцыг өөртөө татан, охидын атаархлыг төрүүлдэг ч, тэрхүү уруул нь хиймэл юм. Түүний энэхүү хиймэл уруул нь бүсгүйн бэлэг тэмдэг болсон зүйл нь бөгөөд үүгээрээ хоолоо олж иддэг гэж хэлчихэд буруудахгүй болов уу.

Кайлигийн уруул

12 Блак Чайна (Blac Chyna)

1989 онд төрсөн, загвар өмсөгч Блак Чайна нь Кардашьяны гэр бүлтэй салшгүй холбоотой нэгэн. Тэрээр Кайлигийн найз залуу болох Тайгатай хамт амьдарч байсан бөгөөд хүүхдийг нь хүртэл төрүүлсэн аж. Харин тэдний харилцаа Кайлигаас болж өндөрлөсөн. Гэвч өдгөө тэрээр Кайлигийн ах Робтой хайр сэтгэлийн холбоотой төдийгүй хэвлийдээ үрийг нь тээж яваа юм. Блак нь 18 насандаа Миами хотод тайчигч хийж, карьераа эхлүүлж байжээ. 

Блак Чайна (Blac Chyna)

13 Ким болон Канье (Kanye)

Тэд анх 2004 онд ажлын шугамаар уулзаж, найз нөхөд болсон аж. Гэвч тэдний найз нөхдийн харилцаа жил ирэх тусам гүнзгийрч байсан аж. Хосууд хуримаа хийхээс өмнө Канье загвар өмсөгч Амбер Рөүз (Amber Rose)-тэй, харин Ким мэргэжлийн хоккейн тамирчин Регги Буш (Reggie Bush)-тэй болздог байсан билээ. Гэвч тэд албан ёсны болзоот хүмүүстэй хэрнээ л хоорондоо нууцаар уулзаж, Амбер, Регги хоёрыг мэхэлдэг байв. Нэг ёсондоо нууц амрагууд байсан аж. Үүнийг мэдсэн Амбер, Регги нар тэднээс харилцаагаа тасалснаар өнөөдрийн энэ гэр бүл бий болсон юм.

Ким болон Канье (Kanye)

14 Броуди (Brody ) болон Брэндон Женнер (Brandon Jenner)

Кендал болон Кайли нарын эцэг нэгт ах нар болох Броуди, Брэндон нар нь хүссэн, хүсээгүй Кардашьяны гэр бүлтэй холбогддог аж. Броуди Женнер нь реалити шоунд оролцож, нэртэй газруудад DJ хийхээс гадна загвар өмсөгчөөр ажилладаг байна. Мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалддаг Броуди чамгүй мөнгө олдог аж. Харин Брэндон нь гэр бүлээ зохиож, аз жаргалтай амьдарч яваа билээ. Ахан дүүс тун ч сайхан царай зүстэй, шижигнэсэн залуус аж.

Броуди (Brody ) болон Брэндон Женнер (Brandon Jenner)

15 Жонатан Чебан (Jonathan Cheban)

Ким Кардашьяны сайн найз, ойр дотны нэгэн болох Жонатан нь хөгжилтэй, тусархаг зан чанараараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг нэгэн билээ. Харин тэрээр залуудаа дэндүү сайхан царай төрхтэй байсан бөгөөд өдгөө ч үүнийг хадгалсаар яваа нь гайхшрал төрүүлнэ. 

Жонатан Чебан (Jonathan Cheban)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()