Оддыг алахаар завдсан хүмүүс

Олны танил алдар нэртэй хүн байна гэдэг нь нэг талаас сайхан мэт боловч, үргэлж айдас түгшүүр дунд амьдрах ёстой болдог юм. Тэднийг хайрлах хүмүүс олон байдаг шиг үзэн ядаж, алахыг хүсч, үүнийгээ хэрэгжүүлсэн хүмүүс гэж байна. Ингээд амь насаа алдах шахаж, аймшигт халдлага, сүрдүүлгэнд өртөж байсан оддыг танилцуулъя. 

Оддыг алахаар завдсан хүмүүс

1 Сандра Баллок (Sandro Bullock)

2014 онд үзэсгэлэнт бүсгүй амьдралынхаа хамгийн аймшигтай өдөртэй нүүр тулгарсан нь түүнийг алах зорилготой ирсэн алуурчин "Beverley Hills" дэхь хувийн эдлэн газарт нь халдсан юмсанж. Ойролцоогоор шөнийн 01:00 цаг болж байсан бөгөөд дуу гарах чимээгээр жүжигчин бүсгүй гэнэт сэрж, хаалгаа онгойлгоод хартал Жошуа Корбетт (Joshua Corbett) гэх 39 настай этгээд зогсож байв.

Түүнийг хармагцаа бүсгүй яаран цонхоороо гарч, гэрийнхээ хаалгыг цоожлон 911 рүү залгасан байна. Цагдаа нарыг иртэл гэмт этгээд тэднийхээс яваагүй байсан бөгөөд "Сэнди намайг уучлаарай" хэмээн орилж байсан аж. Түүгээр барахгүй цаасан дээр хэд хэдэн зүйл бичсэн байсан нь "Би үргэлж чамайг боддог. Луй миний ч гэсэн хүүхэд шүү дээ. Чи бол миний эхнэр" гэж бичсэн байжээ. Түүнчлэн "Page Six" сэтгүүлийн зүгээс Жошуагийн гэрээс төрөл бүрийн буу өмнө нь олдож байсан тухай мэдээллэсэн байна.

Сандра Баллок (Sandro Bullock)

2 Катерин Зета-Жонес (Catherine Zeta-Jones)

2005 онд Катерин Зета-Жонесийг хэдэн хэсэг болгон хэрчиж хаяна хэмээн сүрдүүлсэн 35 настай эмэгтэйд шоронд 3 жилээр хорих ял оноож байжээ. Доунетт Найт (Dawnette Knight) гэх эмэгтэй түүний амь насанд заналхийлснээс гадна түүний нөхөрт хандан 200 доллар өг хэмээн шаардаж байсан аж. Зета-Жонесийн хувьд Холливуудын нэрт найруулагчдын нэг болох Майкль Дуглас (Michael Douglas)-ийн эхнэр бөгөөд гэмт этгээд түүний эхнэрийн талаар "Бид чиний эхнэрийг хэдэн хэсэг болгон тасдаж хаяна. Биеийг нь нохойнд нь хаяж өгнө" хэмээн захидал бичиж байжээ.

Катерин Зета-Жонес (Catherine Zeta-Jones)

3 Тайлор Свифт (Taylor Swift)

Өнгөрсөн жил дуучин бүсгүйд үл таних нэгнээс сүрдүүлэг ирсэн нь "Чамтай учрах залуу бүрийг хорооно" гэсэн захидал байсан бөгөөд тэрээр захидалдаа "Хонгорхон Тайлор минь, чамтай ойртсон хэнийг ч болов би алах болно" хэмээн бичжээ. Энэхүү захидлын эзнийг Тимоти Свийт (Timothy Sweet) гэдэг бөгөөд 33 настай залуу юм байна. Цагдаа нар түүнийг баривчилж, тохирох шийтгэлийг оногдуулсан бөгөөд дуучин бүсгүй рүү 100 метрээс нааш ойртохыг нь хориглосон байна. Түүний хувьд мөн охиноо надтай суулга гэж дуучны эцэг, эх рүү нь захидал бичиж, сүрдүүлж байсан нэгэн юм.

Тайлор Свифт (Taylor Swift)

4 Элисон Хэнниган (Alyson Hannigan)

Нью Хампшир (New Hampshire)-ийн эмнэлгээс гараад удаагүй байсан, сэтгэц мэдрэлийн өвчтэй Жон Хоббс гэх 43 настай этгээд бүсгүйн гэр бүлийнхнийг удаа дараалан сүрдүүлж, айдастай амьдруулахад хүрсэн байна. Түүний нөхөр "Buffy The Vampire Slayer" кинонд тоглосноор нь хүмүүсийн сайн мэдэх жүжигчин Алексис Денисоф (Alexis Denisof) болон 3 настай Кийва  (Keeva), 1 настай Сатиана (Satyana) гэх хүүхдүүдийг нь алах болно гэж онлайнаар түүн рүү заналхийлдэг байжээ. Харин удалгүй цагдаа нар түүнийг барьж, хорьсон байна.

Элисон Хэнниган (Alyson Hannigan)

5 Парис Хилтон (Paris Hilton)

2011 оны АНУ-ын тусгаар тогтнолын өдөр 36 настай Жэймс Рэйнфорд (James Rainford) гэх этгээдийг цагдаа нар Парис Хилтоны Малибу дахь эдлэн газраас бүсгүйн гэрт халдахаар завдаж байх үед нь баривчилжээ. Цагдаа нар энэ талаараа "Daily Mail"-д өгсөн ярилцлагандаа "Тэр түүний байшингийн гадуур холхиод л байсан. Бид түүнийг гэмт хэрэг хийх гэж байна хэмээн сэжиглэж шууд барьсан" гэжээ. Энэ нь ч зөв болсон бөгөөд гэмт этгээд өмнө нь Хилтоны үерхэж байсан Сай Уйэтс (Sy Waits) гэх найз залууг нь зодож, тархийг нь хаглаж байсан нэгэн бөгөөд 277 өдөр хоригдсоныхоо дараа ийн баригдсан байна. 

Парис Хилтон (Paris Hilton)

6 Иванка Трамп (Ivanka Trump)

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд "Бүгд Найрамдах Нам"-аас нэр дэвшиж, өрсөлдөж буй Доналд Трамп (Donald Trump)-ийн охин Иванка Трампийг 2012 онд онлайн ертөнцийг ашиглан нэгэн этгээд төрөл бүрийн бичлэг, и-мэйл явуулж сүрдүүлсэн байна. Энэхүү этгээдийг 29 настай Жастин Масслер (Justin Massler) гэдэг бөгөөд үүнээсээ болж 6 сарыг шоронд өнгөрүүлэхээр болсон байна. Тэрээр өмнө нь Ким Кардашиан (Kim Kardashian)-ний дотны найз болох Жонатан Чебан (Jonathan Cheban) руу "Намайг олны танил болгож өг" хэмээн мөн сүрдүүлсэн захидал бичиж байжээ.

Иванка Трамп (Ivanka Trump)

7 Селена Гомез (Selena Gomez)

Залуухан, халуухан дуучин бүсгүйг өөрийн болгохыг хүсдэггүй эр гэж ховор билээ. Тэдний нэг болох Томас Бродники (Thomas Brodnicki) гэх эр хэдэн сарын турш Селенаг мөрдөж, хаа явсан газар нь сүүдэр мэт дагахаас гадна элдэв зурвас бичих болжээ. Дуучин бүсгүй ч үүнийг анзаарч гайхан балмагдаж байв. Харин 2014 онд тэрээр бүсгүйг дагаж яваад баригдаж, 100 өдрийг торны цаана өнгөрүүлэн, Селенагаас 2 метрийн зайд байхыг үүрэг болгосон аж.

Селена Гомез (Selena Gomez)

8 Холли Берри (Halle Berry)

Жүжигчин бүсгүй үргэлж л хэн нэгнээс айж, эмээж ирсэн юм. Учир нь хэн нэгэн түүнийг холоос ажиж, гэрийнх нь гадна үзэгдэх болсон аж. Харин нэгэн үдэш тэрээр 3 настай охиныхоо хамт гэртээ байхад нь, үл таних эр дайрч ирэн бүсгүйг алахаар оролдсон байна. Энэ бүхнийг харсан бяцхан охин нь ихэд айж балмагдан орилсон бөгөөд ойрхон байсан бие хамгаалагч ирж, гэмт хэрэгтэнг баривчилжээ. Түүнийг Ричард Франко (Richard Franco) гэдэг бөгөөд шүүхээс түүнийг сэтгэцийг өөрчлөлттэй хэмээж, эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.

Холли Берри (Halle Berry)

9 Бейонси (Beyonce)

Попын хатан гэгддэг гайхалтай дуучин бүсгүйг биширч, хүндлэхгүй хүн гэж үгүй. Харин 2013 онд түүнийг аялан тогтлолтоо хийж явахад нэгэн залуу тоглолт бүрийг нь дагаж, элдэв зурвас илгээдэг байжээ. Бүсгүйг хөнөөнө, нөхрийг нь ална, амьдралыг нь сүйрүүлнэ, араа харж яваарай гэхчлэн түүнийг элдвээр сүрдүүлж байв. Харин Бейонсигийн бие хамгаалагчид дор нь учрыг нь олж, залууг баривчилсан байна. Гэсэн ч хэдхэн сарын өмнө Беойнсигийн ээжид “Надад охиныг чинь цааш нь харуулах гайхалтай төлөвлөгөөнүүд байгаа шүү. Тэрнийг цусанд булагдсан байна гээд төсөөлдөө. Би цагдаа, үхэл зэргээс айхгүй байна. Зүгээр л чиний охиныг алмаар байна” хэмээсэн захидал ирсэн байна.

Бейонси (Beyonce)

10 Мадонна (Madonna)

Өвөрмөц сэтгэлгээ, үзэл бодол, чөлөөт байдал зэргээрээ гайхагддаг дуучин бүсгүй 1990-ээд оны үед хүн бүхний ярианы сэдэв болж, ид гялалзаж явжээ. Харин 1995 онд Роберт Дьюи Хоскинс (Robert Dewey Hoskins) гэх эр дуучин бүсгүйн Калифорни муж дахь гэрт дайран орж ирэн, Мадоннагийн хоолойг боож, алахыг оролдсон байна. Тэрээр дуучин бүсгүйн хоолойг боож, надтай гэрлэхгүй гэвэл ална хэмээж, элдвээр сүрдүүлсэн аж. Азаар цагдаа нар түргэн ирж, гэмт хэрэгтэнг баривчилсан бөгөөд түүнд 10 жилийн хорих ялыг өгсөн байдаг. Түүнийг шоронгоос гармагц нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн төдийгүй тэрээр 2012 онд оргосон ч удалгүй баригдсан билээ.

Мадонна (Madonna)

11 Ума Турман (Uma Thurman)

2008 онд Жак Жордан (Jack Jordan) гэх эр 5 жилийн турш жүжигчин Ума Турман даган мөрдөж, сүрдүүлсэн гэх хэргээр баривчлагдсан билээ. Тэрээр жүжигчин бүсгүй рүү элдэв бусын захидал илгээж, толгойг нь тасдсан зураг явуулахаас гадна үе үе гэрийнх нь гадна үзэгдэх болсон байна. Мэдээж энэ бүхэн аймшигтай байсан тул Ума Турман түүнийг цагдаад мэдэгдэж, хэргийг нь шүүлгэжээ. Шүүхээс түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн үзэж, эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд 3 жилийн тэнэсэн харгалзах ялыг өгсөн гэдэг.

Ума Турман (Uma Thurman)

12 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Оскарын шагналт нэрт жүжигчин бүсгүйг хайрлаж хүндэлдэг хүмүүс олон байдаг шиг хорлох гэх хүмүүс цөөнгүй аж. Түүн рүү нэгэн эр 2009 - 2015 оны хооронд нийтдээ 60 гаруй захидал илгээсэн бөгөөд ихэнхидээ бүсгүйг сүрдүүлж, хараасан байдаг байв. Бүсгүй энэ бүхэнд нэг их ач холбогдол өгөхгүй галзуу шүтэн бишрэгчид хэмээн ойлгож байсан ч түүний үйлдлүүд хэрээс хэтэрч байв. Иймд жүжигчин бүсгүй энэ оны эхээр цагдаад хандаж, гаж донтонг баривчлуулсан байна. Гэмт хэрэгтэнг Сүй (Soiu) гэдэг бөгөөд 66 настай эр аж. Түүнийг шүүхэд дуудаж, хэргийг нь авч үзэхэд сэжигтэн өөрийгөө буруугүй хэмээж байсан ч нотлох баримтууд үүнийг гэрчилжээ. Жүжигчин бүсгүй түүнээс ирэх аймшигт үгтэй, үр хүүхдийг нь хүртэл заналхийлсэн захидалуудыг уншин, айж балмагдан, яахаа мэдэхгүй болсон гэдэг.

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()