“Emmy Awards 2016”-ийн торгон агшнууд

Дэлхийн телевизийн салбарын шилдгийг шалгаруулдаг 68 дахь удаагийн "Emmy Awards" 2016.09.18-нд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам өмнөх жилүүдийг бодвол ярих зүйл ихтэй, нүдээ олсон шагналуудтай байсныг дурдах нь зүйтэй болов уу? Ингээд та бүхэндээ "Emmy Awards"-ын онцлох зочид болоод шагналын эздийг танилцуулъя. 

“Emmy Awards 2016”-ийн торгон агшнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ удаагийн наадмын онцлох болоод олны харцыг унагаж байсан хүн нь яалтчгүй жүжигчин Эмили Ратаяковски (Emily Ratajkowski) байв. Тэрээр хөх өнгийн тансаг даашинзаар гоёж, үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй харагдаж байжээ. 

Насандаа баймгүй гоо төрхийг өөртөө цогцлоосон жүжигчин бүсгүй халуухан даашинзыг сонгон өмсчээ. Жил ирэх тусам залуужсаар яваа гоо бүсгүй София Вергара (Sofia Vergara) нь хүн бүрийн хайрыг булаасан нэгэн юм.

Энэтхэг улсаас гаралтай жүжигчин, загвар өмсөгч Приянка Чопра (Priyanka Chopra) нь час улаан өнгийн даашинз өмсөж, гал халуухан төрхийг илэрхийлж байв. Түүнийг наадмын хамгийн сайхан хувцасласан одоор нэрлэж байгаа юм. 

Нэрт жүжигчин Кристэн Бэлл (Kristen Bell) цэцэг навч дэлгэрсэн тансаг урт даашинзыг үдшийн гоёлоороо сонгожээ. 

Энэ удаагийн наадмын олон төрөлд нэр дэвшсэн онцгой төрсөн Кирстэн Данст (Kirsten Dunst) тансаг зэрэглэлийн хар даашинзыг илүүд үзсэн байна. Чадварлаг жүжигчин, сайхан бүсгүй Кирстэнгээс харц салгахын аргагүй үзэсгэлэнтэй харагдаж байсныг нуух юун.

Загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч Хайди Клум (Heidi Klum) сайхан хөлөө олноо гайхуулан, төгс галбираа тодотгосон даашинзаар гоёжээ. 

Алдарт "Game Of Thrones" цувралын гол дүрийг бүтээсэн үзэсгэлэнт бүсгүй Эмилия Кларк (Emilia Clarke) нь ягаан өнгийн урт даашинзыг өмсөж иржээ. Түүний даруу төрх, гоёмсог даашинзтай нь төгс зохицсон байв. 

Олон гайхалтай дүрээр бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Тэражи П. Хенсон (Taraji P. Henson) нь хүчирхэг шар өнгийг сонгож, хувцаслажээ. 

Харин 19 настай "Game Of Thrones" киноны туслах дүрийн жүжигчин Мейзи Вильямс (Maisie Williams) цэцгэн гоёлтой хар өнгийн даашинзыг өмсөж, наадамд хүрэлцэн ирсэн юм. 

"Carpool Karaoke" шоугаар бидний танил болсон Жэймс Корден (James Corden) үзэсгэлэнт эхнэрээрээ гоёж ирсэн бол нэрт жүжигчин Брайан Крэнстон (Bryan Cranston) мөн л эхнэртэйгээ хүрэлцэн иржээ. Тэднийг урлагийн ертөнцийн хамгийн сайхан хосуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй.  

Зүүн талаасаа жүжигчин Том Хиддлстон (Tom Hiddleston), Оливия Колман (Olivia Colman), Хью Лори (Hugh Laurie) нар наадамд хамтдаа хүрэлцэн ирсэн билээ. 

Үзэсгэлэнт жүжигчид болох Нив Кэмпбелл (Neve Campbell), Эллисон Женни (Allison Janney) болон Тори Келли (Tori Kelly) нар нь хар өнгийн даашинзаар гоёж, дээд зэрэглэлийн тансаг байдлыг илтгэж байв. 

Үргэлж л сонин содон төрх гаргаж явдаг телевизийн шоуны од Жесси Граф (Jessie Graff) нь улаан өнгийн тансаг даашинзаар гоёсон боловч энгийн байхыг хүсээгүй тул өөрийн тулааны урлагийн чадвараа гайхуулж, каратегийн өшиглөлт хийж үзүүлжээ. 

Харин 17 настай бяцхан жүжигчин охин торон хормойтой хараа булаам даашинзыг сонгож, яг л гүнж шиг харагдаж байсан аж. Энгийн хэрнээ эгэлгүй охиныг түүний инээмсэглэл төгс болгож байсан юм. 

Жүжигчин Лауранс Зариан (Lawrence Zarian) болон телевизийн хөтлөгч Марио Лопез (Mario Lopez) нар нь классик хослолоор гоёж, жинхэнэ жентлемэн шиг харагдаж байв. 

Ингээд тус наадамд ирсэн бусад хүндэт зочдыг доорх зурагнуудаас хүлээн авна уу...

Харин одоо та бүхэндээ энэ удаагийн наадамд шагнал хүртсэн жүжигчид болон уран бүтээлийг танилцуулъя. 

Шилдэг цуврал драм

Тус номинацид:

  • "The Americans"
  • "House of Cards"
  • "Downton Abbey"
  • "Better Call Saul"
  • "Mr. Robot"
  • "Homeland" нар нэр дэвшиснээс

"HBO" телевизийн бүтээл "Game of Thrones" шилдэг цуврал драмаар шалгарчээ.   

Шилдэг инээдмийн цуврал

Тус номинацид:

  • "Transparent"
  • "Silicon Valley"
  • "Modern Family"
  • "Master of None"
  • "Unbreakable Kimmy Schmidt "
  • "Black-ish" нар нэр дэвшиснээс

"HBO" телевизийн бүтээл "Veep" шилдэг инээдмийн цувралаар шалгарчээ. 

Шилдэг эрэгтэй гол дүр (Цуврал драм)

Тус номинацид:

  • Кайл Чандлер (Kyle Chandler)- "Bloodline"
  • Боб Одонкирк (Bob Odenkirk )- "Better Call Saul"
  • Мэттью Риз (Matthew Rhys)- "The Americans"
  • Лив Шрайбер (Liev Schreiber)- "Ray Donovan"
  • Кевин Спейси (Kevin Spacey)- "House of Cards" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Рами Малек (Rami Malek) "Mr. Robot" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй гол дүр  (Цуврал драм)

Тус номинацид:

  • Виола Дэвис (Viola Davis)- "How to Get Away With Murder"
  • Клэр Дэйнс (Claire Danes)- "Homeland"
  • Таражи П. Хенсон (Taraji P. Henson)- "Empire"
  • Кери Рассел (Keri Russell)- "The Americans"
  • Робин Райт (Robin Wright)- "House of Cards" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Татиана Маслани (Tatiana Maslany) "Orphan Black" цувралд бүтээсэн дүрэээр шагнал хүртжээ. 

Шилдэг эрэгтэй туслах дүр  (Цуврал драм)

Тус номинацид:

  • Жонатан Бэнкс (Jonathan Banks)- "Better Call Saul"
  • Питер Динклэж (Peter Dinklage)- "Game of Thrones"
  • Кит Харрингтон (Kit Harington)- "Game of Thrones"
  • Майкл Келли (Michael Kelly)- "House of Cards"
  • Жон Войт (Jon Voight)- "Ray Donovan" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Бен Мендельсон (Ben Mendelsohn) "Bloodline" цувралд бүтээсэн дүрэээр шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй туслах дүр (Цуврал драм)

Шилдэг эрэгтэй туслах дүр  (Цуврал драм)

Тус номинацид:

  • Эмилиа Кларк (Emilia Clarke)- "Game of Thrones"
  • Лена Хиди (Lena Headey)- "Game of Thrones"
  • Мора Тирни (Maura Tierney)- "The Affair"
  • Мэйзи Вильямс (Maisie Williams)- "Game of Thrones"
  • Констанс Зиммер (Constance Zimmer)- "UnREAL" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Мэгги Смит (Maggie Smith) "Downton Abbey" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй туслах дүр (Цуврал драм)

Шилдэг эрэгтэй гол дүр (Инээдмийн цуврал)

Тус номинацид:

  • Энтони Андерсон (Anthony Anderson)- "Black-ish"
  • Азиз Ансари (Aziz Ansari)- "Master of None"
  • Вилл Форте (Will Forte)- "The Last Man on Earth"
  • Вильям Х. Мэйси (William H. Macy)- "Shameless"
  • Томас Миддлдитч (Thomas Middleditch)- "Silicon Valley" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Жеффри Тамбор (Jeffrey Tambor) "Transparent" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй гол дүр  (Инээдмийн цуврал)

Тус номинацид:

  • Элли Кемпер (Ellie Kemper)- "Unbreakable Kimmy Schmidt"
  • Лори Меткалф (Laurie Metcalf)- "Getting On"
  • Трэси Еллис Росс (Tracee Ellis Ross)- "Black-ish"
  • Эми Шумер (Amy Schumer)- "Inside Amy Schumer"
  • Лили Томлин (Lily Tomlin)- "Grace and Frankie" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Жулия Луи Дрейфус (Julia Louis-Dreyfus) "Veep" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

 

Шилдэг эрэгтэй туслах дүр  (Инээдмийн цуврал)

Тус номинацид:

  • Андре Брафер (Andre Braugher)- "Brooklyn Nine-Nine"
  • Тая Буррел (Ty Burrell)- "Modern Family"
  • Титасс Бурргес (Tituss Burgess)- "Unbreakable Kimmy Schmidt"
  • Тони Хейл (Tony Hale)- "Veep"
  • Киган- Майкл Кей (Keegan-Michael Key)- "Key and Peele"
  • Мэтт Волш (Matt Walsh)-  "Veep" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Луи Андерсон (Louie Anderson) "Baskets" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй туслах дүр (Инээдмийн цуврал)

Тус номинацид:

  • Анна Клумски (Anna Chlumsky)- "Veep"
  • Гэби Хаффмэн (Gaby Hoffmann)- "Transparent"
  • Эллисон Женней (Allison Janney)- "Mom"
  • Жудит Лайт (Judith Light)- "Transparent"
  • Нейси Нэш (Niecy Nash)- "Getting On" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Кейт МакКиннон (Kate McKinnon) "Saturday Night Live" цувралд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

 

Телевизийн шилдэг цуврал уран бүтээл

Тус номинацид:

  • "A Very Murray Christmas"
  • "All the Way"
  • "Confirmation"
  • "Luther" нар нэр дэвшиснээс

"PBS" телевизийн "Sherlock: The Abominable Bride" уран бүтээл шилдгээр шалгарчээ.

Шилдэг эрэгтэй гол дүр (Телевизийн цуврал уран бүтээл)

Тус номинацид:

  • Брайн Крэнстон (Bryan Cranston)- "All the Way"
  • Бенедикт Камбербэйч (Benedict Cumberbatch)- "Sherlock: The Abominable Bride"
  • Идрис Элба (Idris Elba)- "Luther"
  • Бага Куба Гүүдинг (Cuba Gooding Jr.)- "The People v. O.J. Simpson"
  • Том Хиддлестон (Tom Hiddleston)- "The Night Manager" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Кортни Б. Винс (Courtney B. Vance) "The People v. O.J. Simpson" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй гол дүр (Телевизийн цуврал уран бүтээл)

Тус номинацид:

  • Кирстэн Данст (Kirsten Dunst)- "Fargo"
  • Фелисити Хафмэн (Felicity Huffman)- "American Crime"
  • Аудра МакДоналд (Audra McDonald)- "Lady Day at Emerson's Bar & Grill"
  • Лил Тейлор (Lili Taylor)- "American Crime"
  • Керри Вашингтон (Kerry Washington)- "Confirmation" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Сара Полсон (Sarah Paulson) "The People v. O.J. Simpson" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

Шилдэг эрэгтэй туслах дүр (Телевизийн цуврал уран бүтээл)

Тус номинацид:

  • Хью Лори (Hugh Laurie)- "The Night Manager"
  • Жесси Племонс (Jesse Plemons)- "Fargo"
  • Дэвид Швиммер (David Schwimmer)- "The People v. O.J. Simpson"
  • Жон Траволта (John Travolta)- "The People v. O.J. Simpson"
  • Бүкем Вүүдбайн (Bokeem Woodbine)- "Fargo" нар нэр дэвшиснээс

Жүжигчин Стерлинг К. Браун (Sterling K. Brown) "The People v. O.J. Simpson" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

Шилдэг  эмэгтэй туслах дүр (Телевизийн цуврал уран бүтээл)

Тус номинацид:

  • Кэти Бейтс (Kathy Bates)- "American Horror Story: Hotel"
  • Оливиа Колман (Olivia Colman)- "The Night Manager" 
  • Мелисса Лео (Melissa Leo)- "All the Way" 
  • Сара Полсон (Sarah Paulson)- "American Horror Story: Hotel"
  • Жен Смарт (Jean Smart)- "Fargo" нар нэр дэвшиснээс 

Жүжигчин Режина Кинг (Regina King) "American Crime" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

Шилдэг реалити тэмцээн

Тус номинацид:

  • "The Amazing Race"
  • "American Ninja Warrior"
  • "Dancing With the Stars"
  • "Project Runway"
  • "Top Chef" нар нэр дэвшиснээс

"NBC" телевизийн "The Voice" тэмцээн шилдгээр шалгарчээ.

Шилдэг реалити шоу

Тус номинацид:

  • "Deadliest Catch"
  • "Gaycation With Ellen Page"
  • "Intervention"
  • "Project Greenlight"
  • "United Shades of America" нар нэр дэвшиснээс

"A&E" телевизийн "Born This Way" реалити шоу шилдгээр шалгарчээ.

Шилдэг баримтат кино

Тус номинацид:

  • "Becoming Mike Nichols"
  • "Everything is Copy — Nora Ephron: Scripted & Unscripted"
  • "Listen to Me Marlon"
  • "Mapplethorpe: Look at the Pictures" нар нэр дэвшиснээс

"What Happened, Miss Simone?" баримтат кино шилдгээр шалгарчээ.

Шилдэг баримтат цуврал кино

Тус номинацид:

  • "American Masters"
  • "Chef's Table"
  • "The Seventies"
  • "Woman With Gloria Steinem" нар нэр дэвшиснээс

"Making a Murderer" баримтат цуврал кино шилдгээр шалгарчээ.

Драмын цуврал: Шилдэг зохиол

Тус номинацид:

  • The Americans, "Persona Non Grata"- Жо Вайсберг (Joe Weisenberg)
  • Downton Abbey, "Episode 8"- Жулиан Феллоуз ( Julian Fellowes)
  • The Good Wife, "End" - Роберт Кинг (Robert King), Мишель Кинг (Michelle King)
  • Mr. Robot, "eps1.0_hellofriend.mov"- Сэм Эсмэйл (Sam Esmail)
  • UnREAL, "Return" - Марти Ноксон (Marti Noxon) нар нэр дэвшиснээс

Game of Thrones, "Battle Of The Bastards" ангийн зохиолоор зохиолч Дэвид Бениофф ( David Benioff), Д. Б. Вайс (D. B. Weiss) нар шагнал хүртжээ. 

Инээдмийн цуврал: Шилдэг зохиол

Тус номинацид:

  • Catastrophe, "Episode 1"- Роб Делани (Rob Delaney), Шерон Хорган (Sharon Horgan)
  • Silicon Valley, "Founder Friendly"- Дэн О'Киф (Dan O'Keefe)
  • Silicon Valley, "The Uptick- Алек Берг (Alec Berg)
  • Veep, "Morning After"-  Алек Берг (Alec Berg)
  • Veep, "Mother"-  Алекс Грегори (Alex Gregory) нар нэр дэвшиснээс

Master of None, "Parents" киногоор зохиолч Азиз Ансари (Aziz Ansari) болон Алан Яанг (Alan Yang) нар шагнал хүртжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()