15
"Тархи, нуруу нугасны өвчин"
"Миелитис" буюу тархи, нуруу нугасны өвчин нь ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүдэд түгээмэл тусах болсон бөгөөд сул дорой болгож, биеийг хөшихөд хүргэдэг аюултай өвчин юм. Уг өвчнийг өөрөөр "Полио" гэж нэрлэх нь бий. XX зууны сүүлээр энэхүү өвчнөөс болж олон мянган хүүхдүүд бурхны оронд заларсан юм. "WHO" буюу "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага"-аас одоог хэр нь "Полио"-г эмчлэх вакциныг гаргахаар байгаа аж.
14
"Ургийн түгээмэл гажиг"
Энэ төрлийн өвчин нь биеийн зарим хэсгүүдээр хавагнах юм уу эсвэл булчингийн хэт хөгжлөөс үүдэж, булчин хэвийн хэмжээнээсээ илүү томрох шинж тэмдгээр илэрдэг байна. Зарим тохиолдолд бусад хүмүүст яг л супер хүн шиг харагдах бөгөөд нүүр хавийн ясанд өөрчлөлт орж, доорх зурган дээрх шиг болдог аж. Түүгээр барахгүй элгийг өвчлүүлдэг байна.
13
"Нойр хулжих"
Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог нойр хулжих нь хэвийн үзэгдэл гэхээсээ илүүтэйгээр өвчний тоонд зүй ёсоор багтдаг аж. Дутуу нойртой явснаас болж олон төрлийн өвчин тусах үндэс болдог болохыг эмч нар тогтоосон байна. Хүнд шатандаа орсон нөхцөлд хий юм харах, бие сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Түүнээс гадна хоол боловсруулах эрхтний тогтолцоог өвчлүүлж, ходоодны хорт хавдар, шарх зэрэг өвчний эх үүсвэр болдог ажээ.
12
"Цус харвах"
Харьцангуй элбэг тохиолддог уг өвчин нь хүнийг шууд үхэлд хүргэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болгодог бөгөөд хүний толгойнд чанга чимээ сонсдож, нүдний өмнүүр шар гэjэл зурвас хийгээд өнгөрдөг аж. Сүүлийн жилүүдэд цус харвалтаас болж амь насаа алдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Цус харвахын үндэс нь гол төлөв хэт их уурлаж, бухимдсанаас үүдэлтэй үүсдэг аж.
11
"Суулгалт"
Суулгалт өвчин туссан хүнд өдөрт 10-20 удаа ариун цэврийн өрөө орох шаардлага гардаг бөгөөд хэтэрхий олон удаа суулгаснаас үүдэж, бие тамирдахад хүрдэг байна. Улмаар цусаар суулгаж, амь насанд аюул учирдаг бөгөөд энэ өвчин нь харьцангуй сүүлд буюу 1983 онд АНУ-д бүртгэгдэж байжээ.
10
"Толгой салганах"
2010 онд анх Хойд Африкын улсуудад илрэх болсон уг өвчин нь тогонд цохиулсан юм шиг толгой салганаж, арьс гуужихад хүргэдэг аюултай өвчин юмсанж. Энэ нь тэдний ядуу тарчиг амьдрал, бусад шиг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхгүй байгаатай холбоотой аж. Эмч нар хэрхэн анагаах талаар судлаж байгаа юм байна.
9
"Хоол идэх дуршлын гажиг"
Уг дуршлын гажгийг бүрэн эмчлэх эм, тан гэж байхгүй бөгөөд энэ нь тухайн хүний өөрийн хүсэл, дур сонирхолоо удирдах эсэхээс шууд хамааралтай аж. Ойр ойрхон олон нэр төрлийн хоол хүнс идэж, уухыг хүсэх бөгөөд иймэрхүү амьдралын хэв маягийг хэвшил болгосноор хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар ходоодны хорт хавдар тусах магадлал өндөртэй байна.
8
"Хумхаа"
Тэртээх 1485-1551 оны хооронд Европын ихэнх улсаар тархах болсон хумхаа өвчин туссанаар толгой эргэх, хүзүүгээр хөших, мөр болон хөлөөр хатгуулах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин хүнд шатанд биеэр юм туурч, зүрхний цохилт түргэсч, цээжээр хөндүүрлэн өвддөг аж. Энэ шинж тэмдэг илэрсэн үед унтвал дахин сэрэхгүй тэр чигтээ нүд аньдаг болохыг эмч нар тогтоожээ.
7
"Арьсны гаж урвал"
Хамгийн анх энэ өвчин 1901 онд бүртгэгдсэн бөгөөд Германий эрдэмтэд судлаж эхэлсэн байна. Хүний бие организмд явагдаж буй уг гаж урвал нь арьсанд ихээр нөлөөлөх бөгөөд доорх зурган дээрх шиг этгээд хачин урвал явагддаг байна. Үүнийг хүний "DNA"-тэй холбоотой байж болзошгүй хэмээн эмч нар үзэж буй аж. Аз болоход энэ төрлийн өвчнөөр өвчилж буй хүмүүс харьцангуй бага байгаа юм.
6
"Куру"
Шинэ Гвиней улсад ажиллаж, амьдарч байсан эрдэмтэд энэхүү өвчнийг анх 1932 онд илрүүлж байсан бөгөөд тэдний зарим нь энэ өвчнөөр өөрсдөө өвчилж байжээ. Шинж тэмдэг нь хүний нүд яг л чөтгөр, шулмасынх шиг улаан өнгөтэй болохоос гадна учир шалтгаангүйгээр инээд алддаг байна. Нэгэнт уг өвчнийг туссан бол эдгэрэх ямар ч боломжгүй юмсанжээ.
5
"Бөөлжих"
Өвчний шинж тэмдэг дотор эвгүй оргих, хий огих зэргээр илрэх бөгөөд ойр ойрхон бөөлжиснөөр уг өвчний архаг хэлбэрийг тусах магадлалтай байдаг байна. Өдөрт 40-100 удаа бөөлжих болж улмаар стресттэх юм уу эсвэл балмагдсанаар үхэх аюулд хүргэж болзошгүй байдаг аж. Харамсалтай нь эмч нар энэ өвчнийг зогсоох вакцин гаргаж хараахан чадаагүй байгаа юм.
4
"Арьс цэнхэр өнгөтэй болох"
Хүний арьс гэнэт цайж, улмаар цэнхэр өнгөтэй болох ба энэ төрлийн өвчлөлөөр өвчлөсөн хүмүүс АНУ-ын Кентаки мужид цөөнгүй байдаг ажээ. Тэднийг "Blue Fugate"-ийнхэн хэмээн нэрлэдэг байна. Генийн өвөрмөц онцлогтой эдгээр хүмүүсийн амь насанд ямар нэгэн аюул учирсан зүйл байхгүй бөгөөд тэд хамгийн доод тал нь 80 насыг зооглодог аж.
3
"Прожериа"
Сүүлийн жилүүдэд хүүхдүүд болон өсвөр насныханд тохиолдох болсон уг өвчний улмаас олон тооны хүүхэд зовж, шаналж байгаа бөгөөд генийн өөрчлөлтөнд орсон тэдгээр хүүхдүүд нь 90 орчим настай хүн шиг харагддаг байна. Энэ төрлийн өвчний золиос болж байгаа хүүхдүүд ердөө 13 настайдаа бурхны оронд заларч байгаа юм. Өнөөдөр уг ховор өвчнөөр өвчлөсөн 48 хүн дэлхий дээр амьдарч байгаа аж.
2
"Дайны өвчин"
Энэ төрлийн өвчнөөр цэрэг, армийн салбарт ажиллаж, алба хашиж буй хүмүүс өвчлөж байгаа бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар ураны агууламж ихтэй зэр зэвсэг их хэмжээгээр ашиглаж буйтай холбоотой гэж дүгнэхэд хүрсэн байна. Булчин суларч, масс алдах шинж тэмдэг илэрдэг болох нь тогтоогджээ.
1
"Галзуурах"
Ихэвчлэн сэтгэцийн гаж нөлөөллөөс үүдэж, хүний оюун санаа, бие организмд хүчтэйгээр нөлөөлөх уг өвчнийг хэрхэн анагаах тухай эмч нар хичээнгүйлэн судалгаа хийж байгаа бөгөөд хамгийн анх 1878 онд АНУ-д эхний өвчтөн бүртгэгдэж байжээ. Гэнэт орилж, татганах, ийш тийш үсчих, газар хэвтэж, хэсэг хугацаагаар чимээгүй байх, уурлаж хашгичих гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.