Гар, хөл, суганы хөлрөлтийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Гар тань хэт хөлөрснөөс болж хэн нэгэнтэй гар барихаас ичиж зовж явдаг юм биш биз? Хөл тань хөлөрч гутал, оймсноос эвгүй үнэр гарч байна уу? Суга хэт их хөлөрснөөс болж эвгүй үнэртэн, хүмүүс таниас зайгаа барьж бай шиг санагддаг уу? Тэгвэл цагаа олсон хэрэгтэй мэдээллийг бид бэлтгэлээ. Хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст энэхүү асуудлаасаа ангижрах аргуудыг танилцуулъя.

Гар, хөл, суганы хөлрөлтийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хөлрөлт нь мэдрэл судасны тэнцвэргүйдэл эсвэл бамбай булчирхайн асуудалтай болсныг илтгэх нэг төрлийн өвчин юм. Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт гэдэг. Иймд та бүхэндээ хөлрөлтийг багасгах, эмчлэх гэрийн нөхцөлд хийж болох аргуудыг дуулгая. Эдгээр нь зөвхөн хөлрөлтийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байна. 

 

1 Алимны цуу

Алимны цуу нь таны суга, гар, хөл зэргийг хөлрөхөөс сэргийлж, эвгүй үнэр гарах эрсдлийг бууруулж өгдөг. Халуун шүршүүрт орсны дараа алимны цууг хөвөнд шингээн, хөлрөлт ихтэй хэсгүүдээ сайтар арчиж хэвшээрэй. Хэрэв та тогтмол алимны цуугаар асуудалтай хэсгээ арчих аваас мэдэгдэхүйц үр дүн гарах аж.. Түүнчлэн харласан арьс цагаарч, булбарай зөөлөн болдог.

Алимны цуу

2 Эрдэнэшишийн цардуул

Тус бүтээгдэхүүн нь шингээх чадвар сайтай байдаг бөгөөд усанд орж бие зөөлөрсний дараа суга болон биеийн бусад хөлрөмтгий хэсэгт эрдэнэшишийн цардуулыг түрхэх хэрэгтэй. Энэ нь арьсны цаана үлдсэн илүүдэл хөлсийг шингээж авахаас гадна нэг ёсондоо байгалийн гаралтай хөлс дарагч хэмээн ойлгож болно. Хэрэв танд эрдэнэшишийн цардуул байхгүй бол хүнсний содыг орлуулан ашиглаж болох аж.

Эрдэнэшишийн цардуул

3 Нимбэгний шүүс

Нимбэгний шүүс нь хөлрөлтийг багасгаж, эвгүй үнэр дарах шидтэй юм. Та нэг ширхэг нимбэгний шүүсийг 1 халбага хүнсний содатай хольж, хөлөрдөг хэсгүүддээ түрхэж өгөөрэй. Үүнийгээ 10 минут байлгасны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Та өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэхээс гадна усанд орохдоо хоёр бүтэн нимбэгний шүүс шахаж, усандаа уусгаж, орвол тохиромжтой. 

Нимбэгний шүүс

4 Усанд орох

Хөлрөлт ихтэй хүмүүсийн хувьд өдөрт ганц бус 2 удаа шүршүүрт орох хэрэгтэй. Ингэхдээ үнэр дарагчтай саван ашиглах ёстой бөгөөд энэ нь эвгүй үнэр гаргагч бактерийг үндсээр нь устгадаг байна. Мөн гадуур явахдаа үргэлж нойтон салфетка авч яваарай. Хэрэв таны суга, гар зэрэг тань хөлрөөд байвал түргэн арга хэмжээ авахад тус болох юм.

Усанд орох

5 Улаан лооль

Өдөр тутамдаа улаан лоолийн шүүсийг ууж хэрэглэх нь биеийн хэт дулааныг бууруулж, цаашлаад хөлрөлтийг багасгадаг. Үүнээс гадна та улаан лоолийн шүүсээр хөлрөлт ихтэй хэсгүүдээ арчиж өгөх хэрэгтэй. Ингэснээр хэдхэн хоногийн дараа гэхэд таны асуудал шийдэгдэж, олны дунд нүүр бардам явахад тус болох аж. 

Улаан лооль

6 Нүүрсэн эм

Нүүрсэн эм нь олон гайхалтай ач тустай болохыг бид сайн мэдэх билээ. Харин үүнийг ашиглан та хөлрөлтөөс сэргийлэх боложтой аж. Ингэхдээ өглөө цайгаа уухаас өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг аяга бүлээн усаар даруулж уугаарай. Энэ нь хөлрөлтийн эх үүсвэрийг ор мөргүй арилгаж, таныг санаа зовох зүйлгүй болгох юм. 

Нүүрсэн эм

7 Ядаргаа тайлах цай

Нимбэг, гааны навч, ногоон гоньдны үр зэргийг нийлүүлэн буцалсан усанд хийж ууна. Үүнийг унтахынхаа өмнө уувал тайван амардаг. Шөнийн бүтэн нойр нь хөлрөлтийг бууруулдаг аж. Мөн та цаг ямагт ус ууж байх хэрэгтэй бөгөөд энэ нь мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна. 

Ядаргаа тайлах цай

8 Хүүхдийн цацлага

Хүүхдийн цацлагыг та өдөр тутамдаа ахуйн нөхцөлд ашиглах боломжтой. Та хэт их хөлрөлттэй хэсгүүддээ хүүхдийн цацлага цацаж 20-30 минут байлгах хэрэгтэй юм. Энэ нь таны хөлсийг хатааж, элдэв асуудлаас сэргийлэх шидтэй аж. 

Хүүхдийн цацлага

9 Шар дэрний навч

Шар дэрний навч буюу "sage" нь В витаминаар баялаг бөгөөд хөлрөлтийг багасгадаг. "Sage" цайны идээг бүлээн усанд хийж, 15-20 минут байлгаарай. Дараа нь үүндээ хөлөрдөг гар, хөлөө угааж, хэсэг байлгах хэрэгтэй. Та өдөрт 1-2 удаа ингэж арга хэмжээ авснаар хөлрөлтийг мартах боломжтой юм. 

Шар дэрний навч

10 Халуун ногоотой хүнснээс татгалз

Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь хөлрөлтийг улам ихэсгэж, хөлсийг үнэртэй болгодог муу талтай. Иймд аль болох давс, болон сул чанартай хоол хүнсийг хэрэглэж байвал зохимжтой.

Халуун ногоотой хүнснээс татгалз

11 Эмчид хандах

Хэрэв та тус аргуудыг хэрэглээд үр дүн багатай байвал эмчид хандаарай. Учир нь хөлрөлт нэг төрлийн өвчин тул ахуйн аргаар эмчлээд үр дүнгүй бол хүндэрсэн байж мэднэ. Шинжилгээ өгч юунаас үүдэн ийм байдалд хүрснээ шинжлүүлж, тогтоолгох хэрэгтэй. Тэгж байж тохирсон зөв эмчилгээг хийлгэж, хурдан үр дүнд хүрнэ шүү дээ. Ботокс эмчилгээний үр дүн нь 6-9 сар байдаг буюу хөлрөлтөөс сэргийлэх хугацаа нь 9 сар байдаг. Харин физик эмчилгээ нь 4-6 долоо хоног үр дүнгээ барьдаг тул байнга хийлгэх шаардлагатай байдаг.

Эмчид хандах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()