Ким Кардашьяны тарьсан ээлжит сенсаци

Реалити шоуны од алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) өөрийн өвөрмөц амьдралын хэв маяг, том өгзгөөрөө гайхагддаг нэгэн. Өдгөө дэлхий нийтийн ярианы сэдэв болоод буй түүний өмссөн зүүсэн, хийсэн үйлдэл бүр нь шуугиан тарьдаг жамтай. Харин тэрээр сүүлийн үед олон нийтийн газруудаар цээж нүцгэн шахуу явах болж олны нүдийг орой дээр нь гаргаад байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ким Кардашьяны тарьсан ээлжит сенсаци

1

Реалити шоунаас төрөн гарч, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Ким нь үргэлж л онцгой сонин хувцаслалтаараа олны нүдийг хужирладаг билээ. 

2

Түүний өмсөж зүүсэн бүхэн охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж, эрэлт ихтэй байдаг бөгөөд бүсгүйг нүцгэн явбал дуурайж явах бүсгүйчүүд ч олон байдаг. Иймд түүний юу өмсөж зүүх нь зөвхөн Кимийн хувийн асуудал биш юм. 

3

Харин тэрээр үүнийг үл харгалзан үзэж, аль болох олны нүдийг орой дээр нь гаргах зүйлс өмсөж, нүцгэн шахуу олон нийтийн газруудаар явах аж. 

4

Үргэлж олны нүднээ ил байдаг алдарт Ким сүүлийн үед хэт задгай хувцаслаж, хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. 

5

Тэрээр хөхнийхөө ихэнх хэсгийг ил гаргаж, товч хэсгийг нь хальт дарсан хувцас өмсөж, олон нийтийн газруудаар зугаалах нь хүмүүсийн сэтгэлд нийцсэнгүй. 

6

Харин түүний нөхөр болох реппер Канье Вест (Kanye West)-ийн тухайд алдарт реппер Тупакийн зураг, нэртэй богино цамцаар гоёсон байв. Хосууд хамтдаа нэгэн үдэшлэг, цэнгүүнд зочилсон аж. 

7

Тус үдэшлэгт Кимийн дүү Хлоё (Khloe) ч мөн зочилсон байна. Түүний тухайд нүцгэн өнгийн банзал болоод загварлаг богино цамцаар гоёсон байв. Эгчийгээ бодвол аятайхан, даруухан хувцасласан хэмээн түүнийг хүн бүхэн л сайшааж байжээ. 

8

Олон хүний хүртээл болоод олон жил болж буй "Keeping Up With Kardashians" реалити шоуны шинэхэн улирал үзэгч олноо хүрч байгаа билээ. Харин шоундаа зориулан Ким, Хлоё (Khloe), Кортни (Courtney) нар өнгөрөгч Баасан гарагт Миами хотод байрлах өөрсдийн "Dash" дэлгүүрээр зочилжээ. 

9

Тэднийг тансаг унаагаар хүргүүлэн ирэхэд хэдийн папараци болон шүтэн бишрэгчид нь ирчихсэн хүлээж байв. Эгч дүүс тун ч дэгжин болоод халуухан харагдаж байсныг нуух юун. 

10

Хлоё-ийн тухайд бариу биений өнгөтэй даашинзаар гоёж, өөрийн биеийн галбираа илүү тодотгож байв. Шинэхэн амрагтайгаа болзоод завгүй явсан бүсгүй улам ихээр өнгө нэмсэн харагдана. 

11

Харин алдарт Кимийн тухайд хөхний даруулга зүүлгүй ирсэн бөгөөд түүний хөхний товч нь тод гэгч нь харагдаж байв. Мэдээж тэрээр ямагт бусдаас өөр байсаар ирсэн тул түүний өвөрмөц байдалд хүмүүс нэгэнт дасчээ. 

12

Гэвч түүний тус байдал хүмүүст таалагдахгүй байсан бөгөөд зарим нэг нь бүсгүйг элдвээр доромжилсон байна. Хүний юу өмсөж зүүх нь бидэнд хамаагүй боловч олны танил алдартан бусдад үлгэрлэн, дууриалал үзүүлдэг тул ийн хамаг юмаа ил гарган явах нь бага зэргийн шүүмжлэлтэй хандахуйц аж. 

13

Эгч дүүсийг харсан хүн бүхэн л гоё сайхан, хүчирхэг болохыг нь гайхан магтаж байсан ч цахим сүлжээгээр явах эсэргүүцэл, хараалын үгс гайхшрал төрүүлнэ. Тэд дэлгүүрээс хувцас эдлэл худалдан авч, реалити шоуныхаа бичлэгийг хийлгээд тун ч баяртай гарч явсан байна. 

14

Мөн Ким өөрийн ядам хуруундаа нөхөр Канье Вестээс сүйн бөгж болгон авсан 1.25 сая долларын үнэтэй "Lorraine Schwartz" брэндийн  алмазан шигтгээтэй бөгжөөр гангарчээ. Энэ нь бүсгүйг бүхэлд нь чимж, гайхалтай харагдуулж байсан аж. 

15

Хлоё сүүлийн үед дасгал сургуулилт ихээр хийж, биеийн галбираа улам л төгс болгосоор байгаа юм. Түүний өөрчлөлтийг харсан хүн бүхэн гайхаж, хүч хөдөлмөрийг нь үнэлж байгаа аж. 

16

Ингээд эгч дүүс маань гэрийн зүг хөдөлж, шүтэн бишрэгчдээсээ салан одсон байна. Тэдний тус өдрийн зургийг үзсэн хүн бүхэн Кимийг үзэн ядах, дургүй хүрэх байдал нь улам нэмэгдсэн хэмээсэн аж. Харин алдарт Ким энэ бүхнийг тоож, өөртөө шинэчлэл хийх нь юу л бол...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()