Америк бүсгүйн солиотой үйлдэл

2016-09-16, 10:30
30,619

Өдгөө 23 настай, Эмили Блум (Emily Bloom) нь Америкийн өсөж яваа үзэсгэлэнтэй залуу модель юм. Тэрээр өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Нью-Йорк хотын гудамжаар хагас нүцгэн явж, цахим ертөнцөд шуугиан тариад байна. Түүний энэхүү солиотой үйлдлийг Норвегийн зурагчин Петтер Хегре (Petter Hegre) зурагжуулжээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Америк бүсгүйн солиотой үйлдэл

1

Түүнийг харсан хүмүүс яагаад ийм солиотой үйлдэл хийх болсныг гайхаж, асуулттай хоцроод байгаа аж. Бүсгүй цамцаа сөхөж, хөхөө ил гарган гудамжаар явсан бөгөөд үүнийг нь харсан хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхширна. 

2

Тэрээр номын дэлгүүрт очиж, түүгээр ч зогсохгүй ийм байдалтай хүмүүсийн өмнө хооллосон гэнэ.

3

Бусдын харц, хоорондоо шивнэх үгсийг үл тоон ийнхүү солиотой гэмээр үйлдлийг хийх болсон шалтгаан нь юу байв?

4

Тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд, ялангуяа эрх нь зөрчигдөж буй бүсгүйчүүдийн өмнөөс ийн үйлдлийг гаргажээ.

5

Учир нь дэлхийн өнцөг булан бүрт сая сая эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдөж, хүчирхийлэл, болон бэлгийн дарамтанд өртөж байгаа юм.

6

Түүнээс гадна Америкт бүсгүйчүүдийг олон нийтийн газраар хагас нүцгэн явах, хөхний товчоо ил гаргахыг хориглосон байна. Иймд тэрээр ийнхүү хөхөө ил гаргаж, хотын гудамжаар явжээ.

7

Гэвч хүмүүс түүний жинхэнэ шалтгааныг ердөө хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, цахим ертөнцийн од болохыг хүсэгч хэмээж байна.

8

Ямартай ч бүсгүйн үйлдэл, цахим ертөнцөд хэсэгтээ л шуугианыг тарьсан бөгөөд, олны анхаарлыг татаж чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()