Сурсан зүйлээ мартахгүй байх 10 арга

Оюутан сурагч гэлтгүй хүн бүхэн л өдөр бүр ямар нэгэн зүйлийг сурч мэдэн, тархиа цэнэглэж байдаг. Харин тухайн зүйлсээ хурдан цээжлэх, тархиндаа суулгана гэдэг хүн бүрийн онцлогоос хамаарах бөгөөд зарим тохиолдолд хүндхэн асуудал болж хувирдаг. Иймд та бүхэндээ аливаа зүйлсийг хурдан сурах, цээжлэх хялбар алхамуудыг дуулгая. 

Сурсан зүйлээ мартахгүй байх 10 арга

1 Бэлтгэх

Эхлээд та сурах, цээжлэх гэж байгаа зүйлсээ бэлтгэн хамгийн тухтай байрлалыг эзэлж суугаарай. Дараа нь хэрэгтэй хэрэггүй зүйлсээ өөрөөсөө холдуулж нэг ёсондоо ертөнцөөс тасрах ёстой. Хамаг анхаарлаа зөвхөн цээжлэх, ойлгох зүйлдээ төвлөрүүлснээр та тухайн зүйлийг сурч мэдэх нь хурдан болоод хялбар байх аж. Мөн сурч байхдаа хажуудаа халуун цай тавин уух нь тус хүргэж мэднэ. Гэхдээ хүн бүрийн юмыг хүлээн авах, ойлгох чадвар өөр байдаг. Ихэнх хүмүүс анир чимээгүй газар ганцаар суухдаа аливаа зүйлсийг сайтар ойлгож, цээжилдэг байхад, зарим хүмүүс чимээ шуугиан ихтэй, олон нийтийн газар сууж юм уншиж цээжилдэг байх юм. Иймд та өөрийн онцлогоос хамаарч хамгийн тухтай гэж бодсон байрлалаа эзэлж, анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн түрүүнд хийх алхам аж. 

Бэлтгэх

2 Цээжлэх зүйлээ утсандаа бичиж ав

Та цээжлэж, сурах гэж байгаа зүйлээ утасныхаа дуу хураагуурыг асааж бичиж аваарай. Энэ нь дараа сонсож цээжлэхэд хялбар байх болно. Ялангуяа лекцэнд сууж байхдаа багш, илтгэгчийн ярьж байгааг утсандаа бичиж аван, дэвтэртээ юу ч тэмдэглэлгүй сайтар сонсоорой. Хүн бичиж байхдаа тухайн хүний ярьж байгааг бүрэн гүйцэт ойлгодоггүй тул хоёр туулай хөөж хоосон хоцорсны оронд зүгээр л юу ч тэмдэглэлгүй сайн сонсож ойлгоорой. Харин дараа нь утсандаа хурааж авсан бичлэгээ сонсож, тэмдэглэж аван, сайтар уншихад хангалттай. 

Цээжлэх зүйлээ утсандаа бичиж ав

3 Тэмдэглэж авах

Аливаа зүйлсийг сурч мэдэх хамгийн гайхалтай, шалгарсан арга бол тэмдэглэж авах байдаг. Та тухайн зүйлээ тархиндаа тунгаасны эцэст бичих хэрэгтэй бөгөөд бичиж байхдаа ч мөн ойлгож, уншиж байвал зохилтой. Мөн тус зүйлээ олон дахин давтаж бичих нь дадал болж, ой санамжинд тань хадгалагдан үлддэг. 

Тэмдэглэж авах

4 Дэвтрээ хуваах

Дэвтрээ хэдэн хэсэгт хувааж, хэрэгтэй зүйлсээ тод өнгөөр зурж тэмдэглээрэй. Ингэснээр тухайн зүйлийг хурдан цээжлэхэд тус болохоос гадна сүүлд харахад шууд нүднээ тусч, санаанд буудаг байна. Мөн цэгцтэй байдал нь таны тархинд хадгалагдан үлдэхэд онцгой чухал нөлөөг үзүүлдэг сайн талтай. 

Дэвтрээ хуваах

5 Давтаж унш

Та тухайн зүйлийнхээ эхний өгүүлбэрийн тайван тухтай тод унш. Одоо дахиад хэд хэд уншиж, утгыг нь ухаж ойлго. Харин дараа нь тухайн ойлгосон зүйлээ өөртөө хэлж өг. Ийн байдлаар цааш уншиж дуусгаарай. Эс бөгөөс хурдан хальт уншаад өнгөрсний дараа тархинд тань юу ч хадгалагдан үлдээгүй байх болно. Иймд хий дэмий цагаа үрэлгүй тайван, тухтай сайтар ойлгож, давтаж унших нь үр дүн сайтай байдаг юм шүү. 

Давтаж унш

6 Санаж байгаагаа бич

Харин дараа нь та өөрийн сурч мэдсэн зүйлсээ нэг нэгэнгүй дэвтэр дээрээ бичиж, цээжилсэн эсэхээ шалгаарай. Энэ нь зүгээр ч нэг шалгуур биш бөгөөд таныг тухайн зүйлийг хэзээ ч мартахгүй болоход чухал нөлөө үзүүлэх шидтэй юм. Мөн та цээжилсэн зүйлсээ бичиж, дараа нь шалгаж үзэн, алдаагаа засч, дахин бичээрэй. Энэ мэтчилэн явсаар та тухайн зүйлсийг гаргаахгүй сайн цээжилж, нэг даваагаа давах болно. 

Санаж байгаагаа бич

7 Бусдад зааж өгөх

Өөрийн мэдэж авсан бүхнээ хэн нэгэнтэй хуваалцаж, ярилцаарай. Энэ нь тухайн зүйлийг цаашид сурч мэдэхэд илүү дөхөм байлгах бөгөөд ой ухаанд тань илүү гүн шингээж өгөх үр дүнтэй. Ном уншсан байлаа ч үүнийгээ бусдад өөрийн үгээр тайлбарлаж өгөх нь хамгийн шилдэг арга билээ. Багш нар өөрийн уншиж судалсан зүйлээ сайтар давтан, шавь нартаа өөрийн арга барилаар тайлбарлаж өгсөөр 100% өөрийн мэдлэг болгож үлдээдэг. Тиймдээ ч багш нар ухаан саруул, мэдэхгүй зүйл гэж үгүй, ой санамж сайтай байдаг аж. Энэ бол бусадтай хуваалцсаны л ач юм. 

Бусдад зааж өгөх

8 Дуу хураасан бичлэгээ сонсох

Өмнө бичиж авсан дуу хураагуурын бичлэгээ сонсож, сайтар сонсоорой. Мөн тухайн үед хамаг анхаарлаа төвлөрүүлж, ойлгохгүй үлдсэн зүйл байвал дахин дахин сонсохоо мартуузай. Та гадуур явж байхдаа ч сонсож, ойлгож болох тул энэ нь цаг зав хэмнэхээс гадна тун ч үр дүнтэй арга аж. 

Дуу хураасан бичлэгээ сонсох

9 Шинэ арга барил

Та өөрийн дуртай, сонирхдог зүйлсээ ашиглан, сурч байгаа зүйлсээ тогтоож, мэдэж авч болох юм. Ингэснээр та ямар ч хэцүү зүйлийг хурдан хугацаанд сурах бөгөөд энэ нь танд дарамт болох бус аз жаргал, "Би чадлаа" гэсэн таашаалыг авчирах болно. Аливаа зүйлсийг сурахад хамгийн чухал зүйл бол арга барил байдаг юм. Та хөгжим, спорт, хичээл гээд юу ч сурах байлаа гэсэн хамгийн зөв, тохиромжтой аргыг хэрэглэх аваас бүтэхгүй чадахгүй зүйл гэж үгүй гэдгийг дахин дахин сануулъя. 

Шинэ арга барил

10 Амар

Байнга сурч мэдэхийн төлөө амьдрах бус хааяа ч болов өөртөө амралт өгч байгаарай. Тархи хэт их ачаалал авбал ажиллагаа нь доголдож, тухайн зүйлийг 1000 удаа давтаж уншсан ч тогтдоггүй юм. Иймд та ядаж 10 минут тархиа амрааж, өөрийгөө цэнэглээрэй. Мөн ядарсан үедээ чихэр, шоколад зэргийг идэх нь тархины үйл ажиллагааг сайжруулж сэргээж өгдөг аж. 

Амар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()