16
Эрнест Хэмингуэй (Ernest Hemingway)
Утга уран зохиолын томоохон төлөөлөл болсон алдарт зохиолч Эрнест Хэмингуэй-ийн "For Whom the Bell", "Tolls and the Old Man and the Sea" зохиолуудыг унших дургүй, уншиж үзээгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэвч түүний хувьд бор дарсанд орж, нэг хэсэг сархадын амтанд мансуурч явсан аж. Шалтгаан нь зохиолч гэр бүлийнхээ хамт Куб улс руу аялж, амрахаар явсан бөгөөд тэнд очоод түүний эхнэр хамгийн тансаг амттай коктэйл хийж сурсан нь нөлөөлжээ. Харин 1961 онд дэлхий нэгэн хосгүй авъяастнаа алдсан нь Эрнест Хэмингуэй байсан юм.
15
Винсент ван Гог (Vincent van Gogh)
Дэлхийн соёлын өвд олон сайхан бүтээлээ туурвин үлдээсэн зураач Винсент ван Гог нь архинд дуртай нэгэн байсан бөгөөд түүний номер нэг сонголт нь ликёр байсан аж. Архинд хэт их орсон уран бүтээлч эрхэм нэгэн үе архины цагаан солио тусч байжээ. Өвчний үүр уурхай болж, сэтгэл санааны гутралд орсон тэрээр цэл залуухан 37 насандаа өөрийгөө буудаж, амиа хороосон байна.
14
Стивен Кинг (Stephen King)
Дэлхий даяар бичсэн зохиолууд нь 350 гаруй сая хувь борлогдсон зохиолч Стивен Кинг-ээс өөр байхгүй бөгөөд аймшгийн төрөл жанраар олон сонирхолтой, адал явдалтай зохиолууд бичсэнээр нь түүнийг хүмүүс андахгүй болов уу. Аймшгийн зохиолын хаан гэж нэрлэгддэг түүний хувьд онгодоо оруулах гэж өдөрт 2 хайрцаг тамхи татаж, доод тал нь нэг ширхэг архи уудаг байсан аж. Үүнээсээ болж эхнэр хүүхэдтэйгээ таарч тохирохоо больсон зохиолчийн амьдрал нэг хэсэгтэй хар дүүрсэн зүүд шиг байсан юм. Гэсэн хэдий ч, тэрээр олон кино найруулагчдад гайхалтай дэлгэцийн бүтээлүүд хийх сэдэл төрүүлэхүйц шилдэг зохиолуудыг бичсээр байгаа юм.
13
Жорж Гордон Байрон (George Lord Byron)
Хүмүүсийн дунд Лорд Байрон нэрээр алдаршсан яруу найрагч эрхэм "Romantic Movement" шүлгээрээ олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байв. Түүний бүтэн нэрийг Жорж Гордон Байрон (George Gordon Byron) гэдэг байсан бөгөөд тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг сонирхдог, өвөрмөц бэлгийн чиг хандлагатай нэгэн байсан гэх яриа байдаг аж. Түүгээр зогсохгүй бор дарсанд дурлагчдын нэг байсан яруу найрагч маань хүний гавлын ясаар хийсэн аягатай бөгөөд уг аягаараа сархад зооглох дуртай байжээ.
12
Элизабет II (Elizabeth II)
Английн хатан хаан Элизабет II (Elizabeth Angela Marguerite Bowes Lyon)-ийг та архинд дуртай нэгэн байсан тухай өмнө нь сонсож байсан уу? Английн хаан Жорж VI (George)-ийн эхнэр байсан тэрээр Англи улсын нэр хүнд, ёс заншил, уламжлал, хүч чадлыг дэлхий нийтэд харуулсан гавъяатай нэгэн юм. Нэг өдөрт хамгийн багадаа 8 шил архи уудаг байсан түүний амьдралын хэв маягийг сүүлдээ архигүйгээр төсөөлөхөд бэрх болсон аж. Өглөөний цайндаа коктэйль ууж, өдрийн хоолондоо вино хүртэж, оройн хоолондоо оргилуун дарс уудаг байв. Хэт их архи уудаг байсан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөгүйгээр барахгүй Английн хатан хаан гэх эрхэм нэр алдрыг 101 нас хүртлээ нэр төртэйгөөр биелүүлсэн юм.
11
Неро (Nero)
Ромын эзэнт гүрний эзэн хаан Неро (Nero Claudius Caesar Augustus Germanicus) нь МЭӨ 54-68 онд амьдарч байсан бөгөөд харгис хэрцгий, галзуу, сархаданд дуртай хаан байсан хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн байдаг аж. Архи уусан үедээ гудамжинд гарч, энгийн ард иргэд болон ядуу буурай хүмүүсийг зодож, занчдаг байв. Түүгээр зогсохгүй нэгэн удаа архи уумагцаа аймшигтай зарлиг буулгаж, 5000 Христийн шашинтныг амьдаар нь шатаалгаж байжээ.
10
Эми Уайнхаус (Amy Winehouse)
Олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн авъяаслаг дуучин бүсгүйг нэг хэсэг XXI зуунд төрөн гарсан гайхалтай чадварлаг уран бүтээлч хэмээн тодорхойлж байсан цаг саяхан билээ. Гэвч тэрээр хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж 27 насандаа бурхны оронд одсон юм. Түүнийг нас барсны дараа "The Amy Winehouse Foundation" гэх буяны байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд хар тамхи болон архины нөлөөнд автсан хүмүүст туслах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
9
Билли Холидэй (Billie Holiday)
АНУ-ын жазз хөгжмийн урсгалын томоохон төлөөллүүдийн нэг дуучин, яруу найрагч Билли Холлидэй гэх бүсгүйг мэдэхгүй жазз хөгжим сонирхогч бараг байхгүй байх гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Түүний эцэг эхээс заяасан нэрийг Элеанора Фаган (Eleanora Fagan) гэдэг байсан бөгөөд багаасаа хүнд хэцүү амьдралыг туулсан дуучин бүсгүйн кареер нэгэн үе бор дарснаас болж уруудаж байжээ. Архинд донтох болсон тэрээр тайзан дээр гарч, дуулахаасаа өмнө хүртэл заавал ч үгүй нэг стакан архи уудаг зуршилтай болсон байв. Үүнээс үүдэж, жазз дуучин маань 1959 онд элэгний хатуурал өвчнөөр ертөнцийн мөнх бусыг үзсэн юм.
8
Борис Елцин (Boris Yeltsin )
1990-ээд оны үед ОХУ-ыг удирдаж байсан экс ерөнхийлөгч Борис Елцин нь хойд хөршийн хамгийн шилдэг улс төрчдийн нэг байсан юм. Гэвч түүний амьдралын хэв маяг улс төрийн карьер шиг нь байгаагүй бөгөөд сархадын амтанд дурлах болсон улс төрч маань АНУ дахь цагаан ордонд Билл Клинтон (Bill Clinton)-ний урилгаар айлчлахдаа архи үнэртүүлэн ирж байсан түүхтэй аж. Архи уухаа багасгахаар хичээж байсан хэдий ч, 2011 онд зүрхний шигдээс өвчний улмаас нас нөгчсөн байна.
7
Александер хаан (Alexander)
30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн хамгийн агуу гүрнийг байгуулж, захирах болсон Александер хааныг эрдэмтэн, судлаачид дуу нэгтэйгээр дэлхийн түүхэн дэх гарамгай хаадуудын нэгээр нэрлэдэг байна. Хийсэн дайн болгондоо ялалт байгуулж, тугаа мандуулж явсан тэрээр ялалт бүрийнхээ дараа сархад зооглож, дайснаа дарсан баяр хийдэг байв. Александер хаан хоорондоо богино хугацаатай болдог хэд хэдэн баяр наадам зохион байгуулдаг байсан бөгөөд эдгээр баяруудаар зөвхөн архи, дарс уухыг зарлигдаж байжээ. Гэвч түүний агуу хаанчлалыг амь настай нь цуг 32 насны босгон дээр авч одсон юм.
6
Мел Гибсон (Мел Гибсон)
13 настайгаасаа эхлэн архи ууж эхлэх болсон Холливуудын нэрт жүжигчин маань архинаас болж амьдрал болон карьераа багагүй баллаж явдаг нэгэн юм. 1984 онд гэхэд л тэрээр согтуугаар хэд хэдэн удаа машин жолоодож явсныхаа улмаас машин барих эрхээ хасуулж байжээ. Түүгээр барахгүй согтуудаа цагдаагийн ажилтны биед халдсан, ижил хүйстэй хүмүүсийн тухай ёс бус үг хэллэг хэлсэн, хуучин найз охин руугаа залгаж, харааж, сүрдүүлсэн гээд түүний архидан согтуурч, танхайрсан үйлдлүүдийг дурдаад байвал дуусахгүй аж.
5
Эдгэр Аллан Пое (Edgar Allan Poe)
Хар бараан сэдвээр зохиол бичдэг байснаараа багагүй алдар нэрэнд хүрсэн АНУ-ын зохиолч Эдгар Аллан Пое нь архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж, амь насаа алдсан хүмүүсийн нэг юм. Тэрээр 40 насандаа архины хордлогоор ертөнцийн мөнх бусыг үзжээ. Гэвч түүний хувьд дур хүслээрээ архинд ороогүй бөгөөд эхнэрийнх нь өвчнөө даалгүй бурхан болсон явдал уй гашууд автуулж, бор дарсанд толгойгоо мэдүүлэхэд хүрчээ.
4
Жэк Кероуац (Jack Kerouac)
АНУ-ын яруу найрагч Жэк Кероуац нь 1960-аад оны үед өөрийн бичсэн шүлгүүдээрээ олонд танигдаж байсан нэгэн бөгөөд "On the Road" болон "The Dharma Bums" зэрэг шүлгүүд нь түүнд алдар нэрийг авчирч байсан аж. Бусад яруу найрагч, зохиолчдын нэгэн адилаар онгодоо оруулах гэж багагүй архи уудаг байсан тэрээр архинаас гадна хар тамхи хэрэглэдэг байв. Түүгээр зогсохгүй 1968 онд "Firing Line" гэх нэртэй телевизийн шоунд оролцохоор ирэхдээ хүртэл согтуу байжээ.
3
Дин Мартин (Dean Martin)
Түүнийг гартаа барьсан тамхи, ширээн дээр өрсөн архи, гоё, сайхан хүүхэнгүйгээр төсөөлөхийн аргагүй нэгэн байв. Дин Мартин болон Франк Синатра (Frank Sinatra), Сэмми Дэйвис (Sammy Davis) нар нь сайн найзууд байсан бөгөөд уулзах бүртээ архи ууж, наргиж, цэнгэх дуртай хүмүүс байсан аж. Мартин өөрийнхөө архинд дэндүү дуртай талаараа нэгэн удаа "Миний биед архи хэрэгтэй байдаг юм. Тийм учраас би архи уудаг" гэж хэлж байв. Дуучин залуу 1995 онд уушигны хорт хавдраар нас барчээ.
2
Бетти Форд (Betty Ford)
АНУ-ын ерөнхийлөгч байсан Жералд Форд (Gerald Ford)-ийн эхнэр Бетти Форд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэсэн гавъяатай нэгэн юм. Түүгээр зогсохгүй улс төрч бүсгүй өөрийн сархаданд толгойгоо мэдүүлэх болсон амьдралын хэв маягаа өөрчлөхийг зорьж, "Betty Ford Clinic" гэх эмнэлэг хүртэл байгуулж байв. Тэрээр 2011 онд жам ёсоороо бурхан болсон бөгөөд түүний АНУ-ын төлөө хийсэн бүхнийг нь үнэлж, түүхэнд алтан үсгээр нэрийг нь бичиж үлдээсэн юм.
1
Кардашьяаны гэр бүлийнхэн, тэр тусмаа Клое Кардашьяан (Khloe Kardashian)
Кардашьяаны гэр бүлийн гишүүд хэзээд хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрээрээ олны анхааралд өртөж, алдаршиж байдаг. Тэдний шулуун хэрнээ шударга зан нь энэ бүхнийг илчлэх шиг... Алдартай гэр бүлийн гишүүд бүгд л бор дарсанд дуртай бөгөөд гэр бүлийн отгон гишүүд болох Кендалл, Кайли нар 18 нас хүрээгүй байхдаа л хэдийн сархад амсаж явжээ. Харин эгч нараас нь хамгийн их уудгаараа Клое шалгараад байна. Учир нь тэрээр үдэш бүр унтахынхаа өмнө дарс уудаг бөгөөд энэ нь түүнийг унтахад нь тусалдаг аж. Түүнчлэн хэд хэдэн удаа согтуугаар жолоо барьсан, хурд хэтрүүлсэн хэргээр сануулга авч, мөнгөн торгуул эдэлж явсан билээ.