1
Гүн ногоон
Хэрвээ та энэ намар үнэхээр дэгжин харагдахыг хүсэж байгаа бол тус өнгийн хувцас танд тохирно. Энгийн хэрнээ ихэмсэг, ер бусын дүр төрхийг бүрдүүлэх болно.
2
Нүцгэн ягаан
Эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаслалтуудын нэг юм. Тус өнгө нь маш хүчирхэг, сүр хүчийг илтгэдэг.
3
Улбар
Мөн л 2016 оны хамгийн шилдэг сонголтуудын нэг байсаар байгаа юм. Тоорын улбар өнгө нь таныг маш дэгжин, өвөрмөц харагдуулах болно.
4
Саарал ногоон
Эрчүүдийн хувцаслалтын сонгодог өнгүүдийн нэг юм. Тиймээс та тус хувцаслалт, өнгөнөөс сонголтоо болгоорой.
5
Тод хөх
Сонгодог хэрнээ хамгийн ер бусын өнгөнүүдийн нэг билээ. Бүсгүй танд төгс нийцэх болно.
6
Хүрэн бор
Хэзээ ч хуучрахгүй хүрэн бор өнгө нь энэ намрын өнгийг тодорхойлж байна. Таныг үнэхээр дэгжин, харагдуулах болно.
7
Хар хөх
Хар хөх өнгө нь хэзээд хүчирхэг сонголтуудын нэг байсаар ирсэн. Сонгодог хэрнээ дахин давтагдашгүй гайхалтай дүр төрхийг бүрдүүлдгээрээ онцлогтой.
8
Элсэн шаргал
Элсэн шаргал өнгийг ч мөн мартаж болохгүй. Зөөлөн дулаан мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ямагт онцгой харагдуулдаг.
9
Сувдан ягаан
Тус өнгө нь бүхий л хувцсан дээр төгс нийцдэг. Мөн таныг энхрий, эмэгтэйлэг маш дур булаам харагдуулах ид шилтэй билээ.
10
Шохойн ногоон
Яг л дээдсийн угсаатан мэт харагдуулах тус өнгө нь өмссөн эзнээ сонгодог, дэгжин, үнэхээр сайхан харагдуулдаг.
11
Дарсны улаан
Бүсгүй хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг билээ. Таны ер бусын үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд ямар ч хувцсыг амилуулах шидтэй.
12
Хөх саарал
Эрчүүдийн хүчирхэг зан байдлыг тодотгож өгөх тус өнгө нь хүн бүрийн харааг булаах нь дамжиггүй. Иймд та тус өнгөний хувцаслалтуудаас сонголтоо болгоорой.
13
Нил ягаан, хөх өнгөний хослол
Бүсгүй та энэ намар ямар хувцас өмсөх талаар эргэлзэж байгаа бол тус өнгөнөөс сонголтоо хийгээрэй. Таныг хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.
14
Навчны ягаан
Намрын навчсыг санагдуулам тус өнгө нь таныг үнэхээр өвөрмөц, онцгой харагдуулж, бусдад хүчирхэг сэтгэгдлийг төрүүлэх болно.