1
Онгоцны үйлчлэгч
Олон улс орноор аялах онгоцны үйлчлэгч нарт атаархахгүй хүн гэж үгүй. Хүн бүхэн л бага байхаасаа тус ажлыг хийхийг, мэргэжил эзэмшихийг мөрөөдөж ирсэн билээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм ч амар ажил биш юм. Нислэгийн турш бусдад анхаарал хандуулж, хүнд хэцүү байсан ч нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хүнлэг байх нь тэдний үүрэг. Мөн байнга агаарт явах нь эрсдэл өндөртэй бөгөөд тэдний амь нас үргэлж л хутганы ирэн дээр байдаг гэхэд болно. Олон нийттэй харилцах ажил угаасаа л хүнд байдаг шиг онгоцны үйлчлэгч хийж хүн бүрт тохируулан аашлах нь хялбар биш.
2
Үйл ажиллагаа зохион байгуулагч
Хурим, тэмдэглэлт өдрүүдээ хүмүүс хамгийн сайхнаар тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч хамаг мөнгөө зарлагадан байж зохион байгуулагч хөлслөн авч ажиллуулдаг шүү дээ. Тэд бүх юмыг нягт нямбай, юуг ч орхигдуулалгүй гайхалтай хийдэг тул таны баяр хамгийн шилдэг нь болох болно. Харин тэр сайхан зохион байгуулсан баярын цаана юу болж байдаг гэж санана? Урих зочид, дайлах хоол хүнс, байр сууцыг чимэглэх, юу өмсгөх, хэдэн цагт эхлэх, тарах, үйл ажиллагаа хоорондын цаг минут гээд л бүхий зүйлийг нарийвчлан авч үздэг. Тиймдээ ч тэд амрах завгүй ажиллаж, маш ихээр стрестдэг байна. Бүхий л ажил нь зөвхөн тэдний нуруун дээр байгаа шүү дээ.
3
Гал сөнөөгч
Өрөөлийн төлөө өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцдэг хүмүүс бол онцгой байдлыг аврах ажилтнууд билээ. Тэдэнд амралт, зав чөлөө гэж үгүй. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг гүйцэлдүүлэхийн төлөө амралт болон шөнийн цагаар, баяр наадмын өдрүүдээр ч хүртэл бэлэн байдалд байдаг. Тэд дандаа зовлон зүдгүүр, уй гашуй автсан газруудад ажилладаг болохоор стрессдэх нь ойлгомжтой юм. Мөн тэднийг болж өгвөл сэтгэл зүйч дээр очин эмчилгээ хийлгэж, амар тайван газар очин тархиа амрааж, сэтгэлээ тайтгаруулж байхыг зөвлөдөг байна.
4
Уран бүтээлч
Магадгүй та уран бүтээлч байх юу нь тийм хэцүү гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ нь таны бодож байгаагаас төвөгтэй, толгой өвтгөсөн ажил аж. Эхлээд өөрийн байр суурийг олж авах гэж багагүй хөдөлмөрлөж, чадах бүхнээ хийдэг. Харин дараа нь олны анхаарлыг татаж, алдарт хүрэхийн тулд сайн уран бүтээл хийх шаардлага гарч, өдөр шөнөгүй бэлтгэл хийж өөрийгөө золиослоно. Тэд үзэгч, шүтэн бишрэгчиддээ таалагдаж, олны хараанд өртөхийн тулд хүсэхгүй байлаа ч элдэв үйлдэл гаргах нь ч бий. Уран бүтээлчдэд хувийн орон зай гэж үгүй бөгөөд хийж байгаа үйлдэл нь бусдын нүдний өмнө тул тун ч хэцүү, давчидмал байдаг аж. Одоо харин хэн уран бүтээлч болохыг хүсч тэмүүлнэ гэж?
5
Нийтийн тээврийн жолооч
Хүмүүсийн хөл нь болж хүссэн газарт нь хүргэж өгөх нийтийн тээврийн хэрэгсэлд талархах нь зүйтэй болов уу? Харин тус хэрэгслийн хөдөлгөх хүч болсон жолооч нар хамгийн хүнд үүргийг гүйцэтгэж байдаг. Тэд зорчигчидтой харилцаж, олон хүний амь насыг хариуцаж байгаа тул байнгын дарамтанд ажиллаж байдаг төдийгүй суугаа ажил нь тухайн хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг юм.
6
Хошин шогийн жүжигчин
Хүнийг уйлуулахаас инээлгэх нь хэцүү хэмээдэг билээ. Нийгэм дэх стресс, бухимдлаас биднийг түр ч атугай салгах хошин шог нь эерэг хандлага бэлэглэж, инээд хөөрөөр цэнэглэж өгдөг. Харин та хошин шогийн жүжигчин байгаад, таны ярианд хэн ч инээхгүй байвал яах вэ? Жүжигчид бүгд л тус замыг туулж ирсэн бөгөөд хүмүүсийг хэрхэн инээлгэх вэ гэж толгой гашилгаж, олон хоног нойр хоолгүй явах нь ч бий.
7
Зурагчин
Сайн, мэргэжлийн зурагчин нь тохиромжтой мөчийг хүлээж хэдэн цаг ч хамаагүй гадаа хэвтэж болно. Ингэж байж л тэд хамгийн шилдэг зургийг авч олонд хүргэдэг билээ. Хүссэн хүн бүр нь зурагчин болж чадахгүй бөгөөд ингэхийн тулд эхлээд танд мэдрэмж байх ёстойгоос гадна тэвчээр, хичээл зүтгэл хамгаас ихээр шаардагдана. Иймд тус ажлыг хүнд хэмээн нэрийдэж болох төдийгүй өөрийн хөлс хүчээ дуслуулж дарсан зургуудыг нь үнэлж, тэднийг урмаар шагнаж байх нь зүйтэй болов уу?
8
Загвар өмсөгч
Эмэгтэй хүн бүр бага байхдаа загвар өмсөгч болохыг мөрөөдөж байсан гэхэд хилсдэхгүй. Тэд гоолиг сайхан биетэй, олон эрсийн зүрхийг догдлуулж ирсэн ч нэр хүнд муутай байдаг. Учир нь тэд ажлын онцлогоосоо хамаарч нүцгэн биеэ гайхуулж, зохион бүтээгчийн хэлсэн дүрийг гаргаж, олны гайхшралыг төрүүлэх нь бий. Залуус загвар өмсөгч бүсгүйчүүдийг харж нүдээ хужирлах хэдий ч эцэст нь даруу төлөв сайхан бүсгүйг сонгож эхнэрээ болгож авдаг жамтай. Харин тэд явсаар баян өвгөний гэргий болж, тансаг чинээлэг амьдралд умбаж амьдрах хувь тохиодог. Мэдээж бүх загвар өмсөгчид ингэж амьдардаг гэвэл үнэнээс холдох боловч тэдний чиг хандлага ердөө л зугаа цэнгээн, мөнгө болж өөрчлөгдсөн байдаг. Мөн тэд нэр хүндээ бодолцож, өмсөх хувцас, зүүх чимэглэлдээ санаа тавих болж, ерөнхийдөө хоосон хөндий нэгэн болох хандлагатай. Үүнээс гадна нэгэнт тогтсон хүмүүсийн ойлголтоос зугтах гэж тун ч их зовно гээч.
9
Хоол шүүмжлэгч
Зарим хүнд энэ нь хорвоогийн хамгийн сайхан ажил байж ч мэднэ. Элдэв төрлийн хоол идэж, амтлаад ердөө өөрийн бодлоо хэлэхэд л хангалттай гэж боддог. Гэхдээ юм бүхэн ийм амархан байхгүй нь харамсалтай. Тэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсний төлөө бусдын хараалыг идэж, ирээдүйг нь баллаж ч мэднэ. Иймд хийж байгаа үйлдлээ хянаж, хэлж байгаа үгээ бодох хэрэг гардаг. Мөн таны шүүмж үнэнээс холдож явсан бол хариуцлага хүлээх болдог тул бүх анхаарал, бодол, амтлах чадвараа нэгтгэн олон төрлийн хоол идэх хэрэг гардаг. Өлсөж байгаа хүнд хоол хамгийн сайхан ч байнга иддэг хүнд харин ч залхамаар болж хувирдаг юм. Сүүлдээ хоол харахаас дургүй хүрэх нь ч бий.
10
Орчуулагч
Хоёр улсын хэлийг холбон нэгтгэж, нэг хэлнээс нөгөөд буулгах тун бэрх байдаг. Хэл бүр өөр өөрийн гэх өвөрмөц байдал онцлогтой тул үүнийг нь хөрвүүлж буулгах хэн бүхний чадах зүйл биш аж. Үргэлж толгойгоо ажилуулж, үгсийг санаж, найруулгыг анхаарах хэрэг гарах тул тэдний ажил хүндэтгэж байвал зохилтой.
11
Бармен
Шөнөжин цэнгэх олны дунд үйлчилж, өөрийн авьяас чадвараа гайхуулах нь мөн л хүндхэн ажил юм. Үнэтэй дарс, виски хундаглахдаа өөрийн чадвараа үзүүлэн, шоу хийх бөгөөд ингэхдээ нэг л алдах аваас их хэмжээний өрөнд унаж ч мэднэ. Чанга хөгжим, үнэтэй зүйлсийн дунд ажиллах барменууд бие сэтгэлийн хувьд асуудалтай байдаг аж. Мөн буруу тооцоо хийж алдах аваас торгууль ноогдуулах тул тун няхуур байх шаардлага гардаг юм.
12
Кассчин
Дэлгүүрт сууж, үйлчлүүлэгчдийн худалдаж авсан барааны үнэ өртгийг дуулгаж, мөнгийг нь хураах ажил эрсдэл өндөртэй. Хэдийгээр манай улсад дээрэм тонуул бага боловч сэргийлж байхад гэмгүй юм. Мөн бусдад илүү мөнгө өгөх, тооцоог нь авалгүй гаргах аваас өнөө л касс хамаг бурууг өөртөө хүлээж, сарын цалингаа өгч орхидог.