Хуучин амрагаасаа харилцаагаа таслаагүй одууд

Гаднынхан гэж үнэхээр хачирхалтай амьдралтай хүмүүс шүү. Этгээд сонин гэмээр тэдний амьдралын хэв маягийг заримдаа тодорхойлж хэлэх үг олдохгүй байх нь бий. Тэр тусмаа олны нүдэн дээр ил байдаг одуудын харилцаа, хайр сэтгэлийн романсын тухай сэдвүүд нэг хэсэгтэй л цахим ертөнц болон шар хэвлэлийг чимдэг гэлтэй. Өнөөдөр бид та бүхэндээ өмнө нь цаг хугацааны эрхээр салсан хэдий ч, харилцаагаа бүрмөсөн таслаагүй оддын хайрын түүхийг сонирхуулъя гэж бодлоо.

Хуучин амрагаасаа харилцаагаа таслаагүй одууд

1 Кортни Кокс (Courteney Cox) болон Дэвид Аркитт (David Arquette)

Кортни Кокс болон Дэвид Аркитт нар нь Холливуудын томоохон оддын тоонд зүй ёсоор багтдаг чадварлаг жүжигчид юм. Кортни Кокс бүсгүйн хувьд "Friends" олон ангит киноны Моника (Monica)-ийн дүрээр хэдийн үзэгчдийн танил болсон. 11 жил хамтдаа нэг тогооноос хоол идсэний эцэст хосууд 2010 онд өөр өөрсдийн замаа хөөхөөр шийджээ. Гэр бүлээ цуцлуулснаас хойш тэд хамтдаа 6 жилийн хугацаанд сайн найзууд байсаар байгаа бөгөөд энэ талаар жүжигчин бүсгүй "Бид бол маш сайн найзууд. Бид найзууд байсан нь хавьгүй дээр сонголт байсан" хэмээн хэлжээ.

Кортни Кокс (Courteney Cox) болон Дэвид Аркитт  (David Arquette)

2 Брюс Виллс (Bruce Willis) болон Деми Мур (Demi Moore)

1987-2000 оны хооронд алдарт жүжигчид хайр дурлалдаа шатаж, болзож явсан. Тухайн үед залуус бүрийн харцыг булааж явсан үзэсгэлэнт бүсгүй болон бие хаа, царай төрх, авьяас чадвар сайтай хосуудыг хүмүүс хамгийн төгс хэмээж байсан билээ. Нэгэн үе эхнэр нөхөр байсан тэднийг гэнэт салах болсноо хэвлэлийн бага хурлаар мэдэгдэхэд, олон хүнийг гайхширсан нь лавтай. Хамгийн ихээр сэтгэл шимшрүүлж байсан зүйл нь тэдний 3 охин юм. Эцэг эхийн хайрыг зэрэг амтлах хувьгүй болсон охидуудыг өрөвдөх хүмүүс олон байсан ч тэд тогтмол аавтайгаа уулзаж, хамт амьдарч байгаагаас өөрцгүй он цагийг үдсэн байна. Тэд хэдий салсан боловч олон шоунд хамтдаа оролцож, олны нүднээ үзэгдэх болсон бөгөөд харилцаа сайтай, хамгийн сайн найзууд аж. 

Брюс Виллс (Bruce Willis) болон Деми Мур (Demi Moore)

3 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) болон Крис Мартин (Chris Martin)

Гвинет Пэлтроуг кино урлагийн салбар дахь хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэхэд хэн ч маргахгүй. Харин Крис Мартины хувьд олон бүсгүйчүүдийн харцыг булаасан чадварлаг дуучин юм. Тэд хамтдаа 13 жилийг хайр дурлалдаа умбаж өнгөрүүлсэн бөгөөд үүний дараа найзууд байхыг илүүд үзэцгээжээ. Хосуудыг дэмжиж, хайрладаг олон мянган шүтэн бишрэгчдэд энэ нь томоохон цохилт болсон төдийгүй жүжигчин бүсгүй энэ талаар хэлэхдээ "Би босгосон амьдарлаа хадгалж үлдэхийн тулд их хичээсэн боловч хүслээр минь болоогүй. Би ямагт карьераа илүүд үзэж байсан тул бусдад анхаарах, хайрлах цаг хомс байсан. Тиймдээ ч бидний харилцаа хөрөх болж, өдгөө нэгэнт салах дээрээ тулсан" хэмээсэн юм. Харин тэд одоо хэр нь сайн найзууд хэвээр бөгөөд 2 хүүхдийнхээ халамжтай эцэг эх билээ. Тэдний салалт хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлөөгүй ба хосууд хамт хүүхдүүдтэйгээ салхинд гарч, цагийг зугаатай өнгөрүүлдэг байна. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) болон Крис Мартин (Chris Martin)

4 Риз Уизерспун (Reese Witherspoon) болон Райан Филлипп (Ryan Philippe)

Жүжигчин бүсгүйн хувьд 2006 онд ололт амжилтаар дүүрэн байсан бөгөөд тэрээр "Walk The Line" кинонд бүтээсэн дүрээрээ "Оскар"-ын наадмаас "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагнал хүртсэн юм. Харин 2007 онд тэрээр 8 жил ханилсан нөхрөөсөө салах шийдвэр гаргажээ. Бүсгүй энэ талаараа "Анхнаасаа түүнтэй гэрлэх минь зөв шийдвэр байгаагүй байж мэднэ. Тиймдээ ч хоёр тийш болж байгаа нь тэгтлээ шаналаад байх зүйл биш юм" хэмээн хатуухан хэлээд авжээ. Харин 2015 онд жүжигчин бүсгүй өөрийн туслах Жим Тот (Jim Toth)-тэй гэр бүл болсон бөгөөд аз жаргалдаа умбаж яваа юм. Мөн тэрээр өнөө хэр нь хуучин нөхөртэйгээ сайн сайхан харилцаатай төдийгүй яг л найзууд шиг байдаг ажээ. 

Риз Уизерспун (Reese Witherspoon) болон Райан Филлипп (Ryan Philippe)

5 Анжелина Жоли (Angelina Jolie) болон Билли Боб Торнтон ( Billy Bob Thornton)

2000 онд гэр бүл болсон дурлалт хосууд 3 жилийн дараа салах болсноо мэдэгдсэн юм. Тэдний харилцаа анхнаасаа л хүн бүхний гайхшралыг төрүүлж байсан. Хосууд гэр бүл, амрагууд байхаас илүүтэй найз нөхөд байхыг хүссэн нь нүдээ олсон аж. Энэ нь тэдний бие биенээ ойлгох, харилцан хүндэтгэх, хүсэл мөрөөдлийг нь дэмжихэд чухал нөлөө үзүүлжээ. Билли хэлэхдээ "Бид хамтдаа гайхалтай мөчүүдийг өнгөрүүлсэн. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бидний нэгнээ гэх сэтгэл хөрч, салахад хүрсэн. Гэвч бид хэзээ ч нэгнээ үзэн ядаж байгаагүй" гэсэн аж. Магадгүй тэд Холливуудын түүхэнд хамгийн эв найрамдалтай салсан хосууд байж ч мэднэ.

Анжелина Жоли (Angelina Jolie) болон Билли Боб Торнтон ( Billy Bob Thornton)

6 Жастин Бибер (Justin Bieber) болон Селена Гомез (Selena Gomez)

Анхны хайр хамгийн ариухан болоод сэтгэл зүрхэнд тодрон үлддэг гэдгийг Жастин, Селена нарын гайхалтай хайраас харж болно. Тэд болзож эхэлснээр урлагт ахин нэг сайхан хос төрлөө хэмээн хүн бүхэн таатай байсан ч нэг л өдөр хоёр тийш болсон юм. Өсвөр насны одууд хэл ам ихтэй, хэрүүл шуугиантай салсан хэдий ч өнөө хэр нь сайн найзууд хэвээр үлджээ. Тэдний сайхан харилцаа, мартагдашгүй дурсамж нь ярилцлагандаа орохдоо нэгнээ магтаж, дурсадгаас харагддаг билээ.

Жастин Бибер (Justin Bieber) болон Селена Гомез (Selena Gomez)

7 Коди Симпсон (Cody Simpson) болон Жижи Хадид (Gigi Hadid)

Дурлалт хосуудын салах болсон шалтгаан нь тэд өөр өөрийн карьертаа илүүтэй анхаарал хандуулах болсонтой холбоотой. Энэ нь ч зөв шийдвэр болж, залуус өдгөө од болон гялалзаж байна. Симпсон "Би түүнд хайртай, цаашдаа ч хайрлах болно. Тэр миний хувьд хамгийн сайн найз минь." хэмээсэн бөгөөд Жижи ч мөн хуучин найз залуугийнхаа тухайд ам сайтай байдаг юм. 

Коди Симпсон (Cody Simpson) болон Жижи Хадид (Gigi Hadid)

8 Шанель Иман (Chanel Iman) болон ASAP Rocky

Шанель Иман болон "ASAP Rocky" нар бусад одуудыг бодвол өөрсдийн харилцааг олон нийтэд ил болгохыг хүсдэггүй байжээ. Харин нэг л өдөр тэд салж буйгаа мэдэгдэж, хүн бүрийн гайхшралыг төрүүлж орхив. Уг шийдвэрийн талаар реппэр эр "Тэр бол миний сайн найз. Бидэнд найзууд байх нь илүү тохирно. Би түүний талаар элдэв зүйл ярихыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь надад хэр аз жаргалтай байх нь чухал." хэмээжээ. 

Шанель Иман (Chanel Iman) болон ASAP Rocky

9 Кэмерон Диаз (Cameron Diaz) болон Жастин Тимберлейк (Justin Timberlake)

Авьяаслаг залуу дуучин Жастин Тимберлэйкийн зүрх сэтгэлийг халуухан жүжигчин Камерон Диаз эзэмдэнэ гэж хэн санах билээ. Тэд 2003 оноос болзож эхэлсэн бөгөөд тэдний хайр дурлалын романс 3 жилийн дараа өндөрлөсөн юм. Хосууд салсны дараа "Bad Teacher" кинонд хамтран тогложээ. Жүжигчин бүсгүй түүнтэй хамтран ажилласан талаараа "Үнэхээр гайхалтай байсан. Бид үргэлж л нэг нэгэн рүүгээ инээмсэглэж, эелдэг харилцаж байсан нь надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн" хэмээж байсан. 

Кэмерон Диаз (Cameron Diaz) болон Жастин Тимберлейк (Justin Timberlake)

10 Хлоё Кардашьян (Khloe Kardashian) болон Ламар Одом (Lamar Odom)

Тэд биенээ дуусашгүй хайраар тэтгэж, аз жаргалдаа бялхаж явсан ч энэ нь удаан үргэлжлээгүй юм. Өнгөрөгч жил "NBA"-ын нэрт сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одомын биеийн байдал муудаж, үхэл амьдралтай тэмцэж байхад хуучин эхнэр Хлоё түүний хажуунаас алхам ч холдоогүй юм. Харин Хлоё-ийн байгаа байдлыг харсан хүмүүс тэднийг өнөө хэр нь биедээ сэтгэлтэй, эргэж нийлэх нь хэмээж байсан ч Хлоё "Тэр бол зүгээр л миний сайн найз" хэмээн олны амийг тагласан билээ. 

Хлоё Кардашьян (Khloe Kardashian) болон Ламар Одом (Lamar Odom)

11 Хлоё Кардашьян (Khloe Kardashian) болон Фрэнч Монтана (French Montana)

Хлоё хэлэхдээ "Би олон нийтийн өмнө хэн нэгэнтэй дотно харилцаатай байсан бол түүнтэй хаана ч тааралдсан эелдгээр сайна уу? гэж хэлдэг. Түүнээс биш хэн нэгэнтэй хүйтэн хөндий харилцаж, асуудал үүсгэхийг хүсдэггүй" гэж хэлсэн нь түүнийг хуучин найз залуу болох Фрэнч Монтанатай найзууд болохыг нотолж өгсөн юм. Реалити шоуны од бүсгүй Ламар Одомоос салсны дараа реппер залуутай үерхэж байсан бөгөөд тэдний харилцаа богино настай байсан юм. Сонирхуулж хэлэхэд Монтана нь Кардашьяны гэр бүлийн халуухан бүсгүйчүүдтэй болзож явсан сүйхээтэй эр билээ.

Хлоё Кардашьян (Khloe Kardashian) болон Фрэнч Монтана (French Montana)

12 Ник Жонас (Nick Jonas) болон Оливия Калпо (Olivia Culpo)

2 жилийн хугацаанд хамт байсан хосууд гэнэт л салах болж мөр мөрөө хөөсөн бөгөөд энэ шийдвэр нь тэдний олон шүтэн бишрэгчдийг цочролд оруулж орхисон юм. Дуучин залуу энэ тухайгаа "Би түүний ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсч байна. Бид хамтдаа 2 жилийг өнгөрүүлсэн. Тэр бол гайхалтай эмэгтэй" хэмээжээ. Хосууд өнөөдрийг хүртэл бие биедээ санаа тавьж, тусалж дэмждэг байна. 

Ник Жонас (Nick Jonas) болон Оливия Калпо (Olivia Culpo)

13 Ариана Гранде (Ariana Grande) болон Биг Шон (Big Sean)

Тэдний харилцаа олон нийтэд ил болсон даруйдаа жинхэнэ шуугианыг тарьж байсан. Хүн бүр л тэднийг тун ч сайхан тохирсон хосууд хэмээн сайшааж байсан нь саяхан мэт санагдана. Шинэ цомгийн ажилдаа орсон залуухан дуучин бүсгүй хэлэхдээ "Надад түүнтэй найзууд байх эхэндээ тийм ч сайхан байгаагүй. Гэвч ийм зүйл амьдралд байх. Одооноос би өнгөрснөөс илүүтэй ирээдүйгээ харж амьдрах болно" хэмээсэн бөгөөд тэднийг сайн сайхан харилцаатай болохыг ойр дотны хүмүүс нь мэдэгддэг юм. 

Ариана Гранде (Ariana Grande) болон Биг Шон (Big Sean)

14 Крис Женнер (Kris Jenner) болон Кейтлин Женнер (Caitlyn Jenner)

Цагтаа олимпын тэнгэрт улсынхаа тугыг мандуулж явсан Брюс Женнер нь хүйсээ солиулж, эмэгтэй болсноор жинхэнэ шуугианыг тарьсан билээ. Тэрээр реалити шоуны од Крис Женнертэй ханилж 2 хөөрхөн охины эцэг эх болсон хэдий ч аав байхаас илүүтэй эмэгтэй хүн болохыг зорьж, гэр бүл, гэргийгээ орхисон юм. Харин өдгөө түүний гэр бүлийнхэн Кайтлины шийдвэрийг хүндэтгэж, ойр дотно харилцаатай байдаг билээ. 

Крис Женнер (Kris Jenner) болон Кейтлин Женнер (Caitlyn Jenner)

15 Кортни Кардашян (Kourtney Kardashian) болон Скотт Дисик (Scott Disick)

Хосууд 3 хүүхдийн эцэг эх бөгөөд бусдын адилаар эхнэр нөхрөөс илүүтэй найзууд байх замыг сонгосон юм. Энэ талаар Дисик "Бүх зүйл санаснаар болоогүй. Би бол Кардашьяны гэр бүлээс харилцаагаа тасалсан анхны хүн биш. Бид хамтдаа байхдаа аз жаргалыг мэдрэхээ больсон." хэмээсэн бөгөөд тэд гэр бүл байхаа больсон ч эцэг эх тул үр хүүхдээ анхаарах тал дээр хамтдаа анхаарал хандуулж, яваа аж.  

Кортни Кардашян (Kourtney Kardashian) болон Скотт Дисик (Scott Disick)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()