Олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн бяцхан охин

Энэ хорвоод хүмүүн төрлийг олж төрөх нь зүүний үзүүрт будаа тогтоохтой ижил хэцүү хэмээдэг. Учир нь хүн болж төрөх нь хүн бүрт олдох хувь тохиол биш бөгөөд нэгэнт эх дэлхийг зориод ирсэн бяцхан үрс бүр хайрлагдах гэж ирсэн гэлтэй. Бидний танилцуулах Эмилия Грабарчик (Emilia Grabarczyk) хэмээх бяцхан охин хугацаанаасаа дэндүү эрт мэндэлсэн бөгөөд дөнгөж 22 см, 226 грамм жинтэй төржээ. Тэрээр ийнхүү дэлхийн хамгийн жижигхэн төрсөн хүүхдээр шалгарсан юм.

Олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн бяцхан охин

1

Охиныг мэндлэхэд эмч нар хэдийн найдлага тасраад байжээ. Учир нь тэрээр хүн болоход дэндүү жаахан, бас зүрхний цохилт нь сул байсан гэдэг.

2

Бяцхан охин жирэмсний 26 долоо хоногт дутуу төрсөн бөгөөд бүрэн бойжтлоо инкубаторт бойжсон юм. Охины эцэг эх болох Лукас (Lucas) Сабина (Sabine) нар эмч нарт найдаж, өөрсдийн чадах бүхнийг хийж байжээ.

3

Ийн дутуу төрсөн хүүхэд доод тал нь 500 гр жинтэй байж амьдрах чадвартай хэмээн үздэг аж. Гэвч бяцхан охин түүний талд ч хүрэхгүй хэрнээ эсэн мэнд өсөж байгаа юм.

4

Бүсгүйн анхны хүүхэд 25 долоо хоногтойдоо ердөө 243 жин, 20 см төрж байжээ. Ийнхүү дутуу төрөх нь түүний биеийн онцлог, удамшилтай холбоотой болохыг эмч нар оншилсон байна.

5

Ийнхүү ус уух ух хувьтай бяцхан Эмилия охин өдгөө эрүүл саруул өсөж торниж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()