Өмнөх хөтөлбөрүүдэд оролцож байсан сурагчид “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөрийн тухай сайн мэдэх боловч энэ жил анх удаагаа оролцох гэж буй сурагч, оюутнуудад “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөр гэж юу болох, яагаад энэ хөтөлбөрт оролцох ёстой тухай товч тайлбарлая.
- Өмнөх хөтөлбөрүүдэд нийт 100 мянган орчим сурагчид оролцож, 120 гаруй хүүхэд ухаалаг гар утас, нөүтбүүкний эзэд болсон юм. Тиймээс танай ангийнхан ч энэ жил Samsung Galaxy J утасны эзэд болох боломжтой.
- Дээр дурьдсанчлан уг хөтөлбөрт оролцсоноор оюутан, сурагчдын танин мэдэхүйн болон ерөнхий мэдлэг тэлж, идэвх оролцоо нэмэгдэхээс гадна багаар ажиллах ур чадвартай болно.
- Дунд ангийн сурагчдад насных нь ангилалд тохирсон хичээлийн холбогдолтой асуултууд харин ахлах ангийнханд ЭЕШ-д бэлтгэх асуултууд ирнэ. Тиймээс хөтөлбөрт оролцонгоо шалгалтандаа бэлтгэх боломжтой.
- Асуултанд зөв хариулах бүртээ яриа, мессэж, дата, GG оноо гэх мэт өдөр тутмын хэрэглээнийн эрхүүдээс бэлгэнд авна.
Өмнөх жилийн ялагч ангиуд
“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрийг өмнөх жилүүдтэй харьцуулахад дараах өөрчлөлтүүд орлоо. Үүнд:
1. Өмнөх хөтөлбөрүүдэд зөвхөн сурагчид оролцдог байсан бол энэ жилээс оюутнууд оролцох болсон төдийгүй сурагчдыг дотор нь насных нь хувьд 3 ангилсан.
- 6-7-р ангийн сурагчид
- 8-9-р ангийн сурагчид
- 10-12-р ангийн сурагчид тус тус хоорондоо,
- Оюутан найзууд хоорондоо гээд нийт 4 ангиллаар өрсөлдөнө.
2. Хөтөлбөр үндсэн 3 үе шаттай болсон ба үе шат бүрт дээрх 4 ангиллаас хамгийн их оноо цуглуулсан ангиуд буюу нийт 12 анги СУПЕР ШАГНАЛ-ын эзэд болно.
- 1-р үе: 2016.09.19-2016.10.02
- 2-р үе: 2016.10.05-2016.10.18
- 3-р үе: 2016.10.21-2016.11.03
“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрт оролцож ангиараа ухаалаг утасны эзэн болохоор шийдсэн бол хэрхэн их оноо цуглуулах тухай 10 зөвлөгөөг авахыг хүсвэл ЭНД дарна уу?
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.