Хамгийн их тохиолдох төөрөгдлүүд

Дэлхий дээр маш олон төөрөгдөл, домгууд байдаг билээ. Зарим тохиолдолд үүндээ бүр итгэчихсэн байх үе ч бий. Жишээлбэл: “Тэмээ бөхөнөдөө ус нөөцөлдөг, Лимбэ үлээхэд могой түүнийг сонсдог, Боксын бээлий хүчтэй цохилтоос хамгаалдаг...” -гэж үздэг бол үнэн хэрэгтээ тэмээ бөхөндөө өөх нөөцөлдөг, Могой лимбэний хөдөлөгөөний харж туялзадаг байна. Ингээд дэлхий даяар алдартай ээлжит төөрөгдлүүдийн талаар хүлээн авцгаая.

Хамгийн их тохиолдох төөрөгдлүүд

1 Шар шүд

Маш олон хүмүүс шар шүдтэй байгаадаа сэтгэл гундуухан байдаг. Учир нь шүд нь өвчилсөн хүн шар шүдтэй байдаг хэмээн үздэг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ зарим хүмүүс шар шүдтэй төрдөг байна. Хамгийн хачирхалтай шардуу эмаль нь цагаанаасаа илүү бат бөх байдаг гэнэ шүү. Харин ийм шүдийг цайруулах хэрэггүй хэмээн зарим шүдний эмч нар үздэг байна. Кофе болон тамхинаас болж үүссэн шарлалтыг арилгаж болох хэдий ч шүдний эмаль, бүрхүүлд муугаар нөлөөлдөг байна. 

Шар шүд

2 IQ-ийн үнэлгээ

IQ-ийн үнэлгээ хэр өндөр байна төдий чинээ тухайн хүн ухаалаг хэмээн ихэнхи хүмүүс үздэг. Гэсэн хэдий ч Барууны орнуудад энэхүү үнэлгээ тийм биш гэж үзсэн байна. IQ-ийн үнэлгээ өндөр байх нь тухайн хүний сэтгэн бодох чадварын хурдыг үнэлэж байгаа болохоос биш ухааныг үнэлээгүй хэрэг аж. 

IQ-ийн үнэлгээ

3 Памперс буюу хүүхдийн живх

Зурагтаар гарч буй янз бүрийн сурталчилгааны ачаар хүмүүс нэг удаагийн живх хэрэглэх нь хүүхдийн биед хоргүй гэсэн мэдээллийг олж авсан билээ. Гэсэн хэдий ч живх нь тийм ч муу уршиггүй эд биш юм байна. Нэг удаагийн живх хэрэглэснээр хүүхдэд ямар муу үр дагавар үзүүлэх вэ? Шээсний дараа живх шингэнийг шингээн авч хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэггүй хэдий ч энэ нь хүүхдийг шээсээ болон давсгаа хянах чадваргүй болгодог байна. Энэ нь хүүхэд удаан хугацааны турш живх өмсөхөд хүргэдэг. Мөн байнга живх өмсүүлэх шаардлагагүй нэг гол шалтгаан нь төрсний хэдхэн сарын дараа эрэгтэй хүүхдүүдэд эр бэлгийн эсийг ялгаруулах Лейдига хэмээх эс боловсорч эхэлдэг байна. Тиймээс хэт халуун байснаар 20 жилийн дараа үргүйдэл үүсэх магадлалтай юм. 

Памперс буюу хүүхдийн живх

4 Өнгөт зүүд

Судлаачдын үзэж байгаагаар хүн амын 20% нь энэхүү өнгөт зүүдийг зүүдэлдэг гэнэ. Мөн өнгөт зүүд нь хэдэн ч насны хүнд, эрүүл мэндийн хувьд цоо эрүүл хүнд ч тохиолдож болох юм байна. Өнгөт зүүд зүүдэлдэг хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлийн байдал нь хэт өндөр байгаатай холбоотой гэнэ. Хэрвээ тухайн хүний өнгөрүүлсэн өдөр тийм ч таатай биш байвал түүний зүүдлэх зүүд ч хар саарал байна. Харин аз жаргалтай сайхан өдөр өнгөрсөн бол “өнгөт зүүд”-ийг зүүдлэх нь байна. 

Өнгөт зүүд

5 Дундаж насныхны хямрал

Дундаж насныхны хямралд дэлхийн хүн амын ердөө л 5% өртдөг байна. Энэхүү хямралд өмнөө ямар нэгэн томоохон зорилго тавьсан хүн тэр зорилгодоо хүрч чадаагүй тохиолдолд, эсвэл маш болгоомжтой, үргэлж ямар нэгэн юманд итгэж, асуудлаас зугатаж байсан хүмүүс ихэвчлэн өртдөг байна. 40 нас хүрээд тухайн хүн өмнөө маш өндөр уул байгааг мэдэрч ийнхүү хямралд ордог аж. 

Дундаж насныхны хямрал

6 Өмгөөлөгчдийн үндсэн ажил нь шүүх хуралд оролцох

Өмгөөлөгчид ажлынхаа ердөө л 20%-ийг л шүүх хуралд оролцоход зарцуулдаг байна. Үлдсэн 80% нь гэрээ байгуулах, зөвөлгөө өгөх гэх мэт зүйлд зарцуулагддаг аж. 

Өмгөөлөгчдийн үндсэн ажил нь шүүх хуралд оролцох

7 Араб тоог арабчууд зохиосон

Араб тоо буюу 1, 2 ,3 ,4 ... тоонуудыг арабчууд зохиогоогүй бөгөөд Энэтхэгээс орж ирсэн юм байна. Арабууд зөвхөн энэхүү тоолол бичээтэй буй тэмдэгтийг авчирснаар энэ нь Хойд Африк, Испани болон бусад Европын орнуудаар тархсан аж. 

Араб тоог арабчууд зохиосон

8 Боксын бээлий хүчтэй цохилтоос хамгаалах үүрэгтэй

Боксын бээлий үнэн хэрэгтээ тамирчны гарыг хамгаалах үүрэгтэй юм байна. 200-400 грамм жинтэй бээлийгээр цохих нь тухайн өрсөлдөгчид бэртэл учруулах томоохон зэвсэг болдог учир өнгөрөгч зууныг дуустал боксыг бээлийтэй тоглохыг хориглодог байсан байна. Бээлийгүй тоглож ялсан хамгийн сүүлчийн аварга нь 1889 онд ялсан Жон Саливан юм.

Боксын бээлий хүчтэй цохилтоос хамгаалах үүрэгтэй

9 Сайн бумеранг шидсэн газартаа эргэн ирдэг

Бумерангын давуу тал нь шидсэн газартаа эргэж буудагтаа биш харин энгийн модноос илүү хол зайд хүрдэгт оршино. Бумерангыг аборигенчууд юуны түрүүнд шувуу үргээх зорилгоор ашигладаг байна. Харин жинхэнэ тулааны бумеранг хэзээ ч шидсэн газартаа эргэн ирж буудаггүй байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед Австралийн зэвсэгт хүчинд “бумеранг тэсрэх бөмбөг” байсан аж. 

Сайн бумеранг шидсэн газартаа эргэн ирдэг

10 Тэмээ бөхөндөө ус нөөцөлдөг

Үнэн хэрэгтээ тэмээ бөхөндөө ус биш өөх нөөцөлдөг байна. Хэрвээ тэмээ эрчимтэй ажиллах юм бол долоо хоногийн турш, харин амарч байвал 2 долоо хоногийн турш усгүй амьдарч чадах гэнэ. Мөн тэд шөнө унтаж байхдаа өдрийн алдсан шингэнийхээ бага ч гэсэн хэсгийг эргэн авдаг байна. 

Тэмээ бөхөндөө ус нөөцөлдөг

11 Лимбэ үлээхэд могой түүнийг сонсдог

Энэтхэг эсвэл Арабын орнуудад могой номхотгогч хайрцаг гарган түүний таглааг авч, лимбэ үлээж эхлэхэд могой эхлээд толгойгоо дараа нь биеэ гаргаж лимбэний аянд тааруулан туялзаж эхэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ могой энэхүү авиаг огт сонсдоггүй бөгөөд харин лимбэний хөдөлгөөнийг харж хөдөлдөг бололтой. 

Лимбэ үлээхэд могой түүнийг сонсдог

12 Ташуур хоорондоо үрэлдээд авиа гаргадаг

Ташуураар ташуурдахад түүний үзүүр нь 100 км\цагаас ч илүү хурдан авиаг гаргадаг байна. Энэхүү авиа нь авианы хурд ихсэх тусам нэмэгддэг аж. 

Ташуур хоорондоо үрэлдээд авиа гаргадаг

13 Нуруу өвдөж байвал хэвтэх хэрэгтэй

Харин бүх зүйлийг эсрэгээр хийх ёстой гэнэ. Хэвтсэн тохиолдолд булчингийн сулрал удаан явагдах бөгөөд энэ нь нурууны өвчнийг удаан намдаах аж. Нуруу өвдсөн тохиолдолд алхах, сууж босох, бөхийх гэх мэт дасгалуудыг хийх ёстой гэнэ. Тиймээс нурууны өвчнөө хурдан зүгээр болгоё гэж байгаа бол аль болох идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм байна.

Нуруу өвдөж байвал хэвтэх хэрэгтэй

14 Хонгор минь, одоо л биш...

“Хонгор, минь одоо л биш”. Миний толгой өвдөж байна хэмээн эмэгтэйчүүд бэлгийн харилцаанаас зугтдаг. Секс толгойны өвчнийг нэмэгдүүлдэг хэмээн бүсгүйчүүд ойлгодог. Энэ бол худлаа зүйл аж. Үнэн хэрэгтээ секс толгой өвдөлтийг багасгаж, бүр толгойг өвдөхгүй ч болгодог гэнэ. Толгойны өвчтэй 50 эмэгтэй дээр туршилт хийхэд тэдний 24-ийн биеийн байдал сайжирч, толгойны өвчин нь намдсан байна.

Хонгор минь, одоо л биш...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()