1
Снүүки (Snooki) - Үсээ босгох
Реалити шоуны од Снүүки нь анх үсээ босгож, пөмбийлгэн олонд танигдсанаар охид бүсгүйчүүд түүнийг дуурайх болсон аж. Өвөрмөц үсний шийдлийг загварын ертөнцөд оруулж ирсэн түүнд талархах нь зүйтэй болов уу. Одоо ч гэсэн зарим охид үсээ түүн шиг босгож, загварлаг харагдахыг хичээх боловч түүний өвөрмөц стилл нэгэнт хоцрогджээ.
2
Парис Хилтон (Paris Hilton) - Секс бичлэг
Олон залуусын харцыг өөртөө татан, охид, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн азтай, адтай Парис Хилтон нэгэн үе загварын тайзыг эзэгнэж, элдэв бусын үйлдлээрээ сонин, сэтгүүлийн бай, олны ярианы сэдэв болоод байсан ч өдгөө түүний нас ч явж, намба ч сууж, чимээ анир багатай амьдарч яваа билээ. Тэрээр садар самуун сурталчилж мэргэжлийн покерчин Рик Саломон (Rick Salomon)-той секс бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд цацаж, хүн бүхний анхаарлыг татаж байсан юм. Үүнээс улбаалан түүнийг дуурайн од болохыг хүсэгчид секс бичлэг хийн, олонд танигдаж эхэлсэн аж.
3
Кайли Женнер (Kylie Jenner) - Төгс уруул
Саяхан 19 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн сэргэлэн бүсгүй нь хэдий нь өөрийн бизнесээ эхлүүлсэн нэгэн билээ. Түүний нэрийн уруулын будаг нь борлуулагдаж эхэлмэгцээ охидын хүслэн болж, хүн бүхэн л уруулаа төгс хэлбэртэй халуухан болгож харагдуулахыг эрэлхийлэх болсон юм. Өдгөө таньтай таарсан охин бүхэн уруулаа "Матте" будгаар будаж, өө сэвийг нь цэвэрхэн дарсан байвал энэ бүхэн Кайлигийн гавъяа гэхэд хилсдэхгүй. Мөн эмэгтэй хүн бүр Кайли шиг уруулаа будахыг хүсч, мөрөөдөж, үүний төлөө тэмцсээр, суралцсаар яваа юм.
4
Ким Кардашьян (Kim Kardashian) - Гэрэл сүүдэр зурах
Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд тархаад байгаа гэрэл сүүдрийг анх Ким реалити шоуны үеэр олонд таниулсан билээ. Энэ нь нүүрний ерөнхий төрхийг зөв цэгцтэй болгож, өө сэвийг дарж өгдөг гайхалтай чанартай юм. Түүний хэрхэн гэрэл сүүдэр тавих талаар өгсөн зөвлөгөө хичээлүүд ч маш их байдаг билээ. Мөн зөвхөн нүүрэндээ ч бус хөхөө том харагдуулах, булчин зурах гэхчлэн бүх л зүйлсийг гайхалтай болгох аргуудыг олон нийтэд хамгийн ихээр түгээн дэлгэрүүлж чадсан хүн бол яалтчгүй Ким билээ.
5
Паули Ди (Pauly D) - Босоо үс
Мөн л реалити шоуны од болох Паули Ди нь олон нийтийн өмнө өвөрмөц үсний стильтэй гарч ирснээр шуугиан тарьж байсан юм. Түүний онцгой содон үс нь залуусын дунд трэнд болж, үстэй эр хүн бүр л ингэж засуулж, янзлан гудамжаар дүүрэн Паули явж байсан цаг саяхан мэт санагдана.
6
Снүүки (Snooki) - Бор шаргал арьс
Дахиад л Снүүки. Тэрээр "Jersey Shore" реалити шоунд оролцож байх үедээ хүн бүхний анхаарлыг татдаг байв. Түүний өмссөн, зүүсэн бүхэн охидын дунд эрэлт үүсгэж байсан бөгөөд хамгийн ихээр трэнд болсон зүйл нь бор шаргал арьс байсан билээ. Тэрээр арьсаа бор шаргалаар шүршүүлж, нэгэн наадамд хүрэлцэн ирсэн нь жинхэнэ шуугиан тарьж, охид бүхэн арьсаа шүршүүлэхээр гоо сайхны салонуудыг зорьж байсан гэдэг.
7
Кейт Госселин (Kate Gosselin) - Сонин шийдэл бүхий үс
"Jon & Kate Plus 8" реалити шоунаас төрөн гарсан хадагтай 2007 онд телевизээр гарч, олонд танигдаж эхэлсэн цагаасаа өвөрмөц онцгой байсаар ирсэн. Харин түүний хамгийн гайхалтай зүйл нь яах аргагүй үс нь байв. Түүний сонин шийдэл бүхий богино үс нь хүн бүрт таалагдаж, түүнийг дуурайж, үсээ тайруулах бүсгүйчүүд маш их байсан. Гэхдээ хүн бүрийн царай төрх өөр тул зарим бүсгүйчүүдэд зохихгүй байсныг нуух юун.
8
Парис Хилтон (Paris Hilton) - "Үнэхээр халуухан"
Үргэлж л олны анхаарлын төвд байдаг Парис Хилтон реалити шоунд оролцохдоо байнга л "Энэ чинь үнэхээр халуухан" гэж хэлдэг байсан бөгөөд түүний тус хэллэг нэг хэсэгтээ л залуусын дунд трэнд үг болж байв. Хүн бүхэн л тус үгийг ашиглаж, харилцах болсон байдаг билээ.
9
Хлоё Кардашьян (Khloe Kardashian) - Бэлхүүсний бүс
Реалити шоуны од, телевизийн хөтлөгч бүсгүйг бид тарган, махлаг бүсгүй байсныг нь сайн мэдэх билээ. Харин тэрээр өөрийн цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд өдгөө гайхалтай турж, төгс бие галбирыг өөртөө цогцлоож чадаад байгаа юм. Түүний нууц нь бэлхүүсний бүс бөгөөд хөлөргөж, тураах тус бүс нь өдгөө эмэгтэй хүн бүрт бий гэхэд хилсдэхгүй. Тэрээр тус бүтээгдэхүүнийг сурталчилж, хичнээн ашиг тустай болохыг нь байнга зарлаж байсан боловч эмч нар энэ нь амьсгалахад хүндрэл учруулж, биеийн дотоод эрхтэнүүдийг шахаж, байрлалыг нь өөрчилдөг хэмээн дүгнэсэн байдаг.
10
Кейша (Kesha) - Солонгон үс
Нэрт дуучин бүсгүй үргэлж л өвөрмөц байдлаараа бусдын анхаарлыг татаж байдаг билээ. Харин тэрээр өөрийн онцгой зан төрхөө өнгө өнгийн үсээрээ чимэх болсон юм. Энэ нь тухайн үед охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж, энд тэндгүй солонгос үстэй хүмүүс явах болсон. Гэвч он цаг улиран одох тусам трэндүүд өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг тул үсний өнгөнүүд ч бага багаар хувьсан өөрчлөгдөх болж, Кейшагийн стиль улиран оджээ.
11
"Duck Dynasty" кино багийнхан - Сахал ургуулах
"Duck Dynasty" реалити шоуны эрэгтэй оролцогчид бүгд урт хөвсгөр сахалтай байдаг билээ. Тус шоу олонд хүрэх тусам залуусын дунд сахлаа ургуулах трэнд дэлгэрч эхэлсэн юм. Энэ нь эрчүүдийг илүү эрэлхэг, зоригтой, сүртэй харагдуулдаг хэмээн үзсэн бөгөөд сахал ургадаг эр бүхэн л сахлаа авахаа больж, нэг хэсэгтээ л сахлын машин, хөөсний эрэлт буурсан байдаг.
12
Николь Ричи (Nicole Richie) - Хар, шар үс
2007 онд Николь Ричи болон Парис Хилтон нар "The Simple Life" реалити шоунд оролцсон бөгөөд тухайн үед тэд үсээ адилхан хар, шар өнгө хосолсон өвөрмөц болгон өөрчилжээ. Харин энэ нь охидод тун ч ихээр таалагдаж даган дуурайх болсон юм. Энэ нь нэг хэсэгтээ л трэнд болж байсан төдийгүй үсээ ийм болгосон охид хамгийн загварлаг, мэдрэмжтэйд тооцогддог байв.
13
Лорен Конрад (Lauren Conrad) - Гартаа кофе барьж, хөлдөө "UGG" өмсөх
Өдгөө охидын түгээмэл төрх болсон "UGG" өмсөн, гартаа кофе барьж гадуур явах нь тэднийг загварлаг болоод дэгжин харагдуулдаг. Харин үүнийг анх Лорен олонд таниулсан бөгөөд тэрээр гадуур байнга тус стилиэр хувцаслаж, папарацичдын дуранд өртсөн байдаг. Тэр бүү хэл түүний загвараас санаа аван "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд ч "UGG" өмсөн тайзан дээр алхах болсон юм.
14
Майк Соррентино (Mike Sorrentino) - "Цамцаа сөхөх"
Нэрт телевизийн хөтлөгч, сайхан залуу Майк нь охид бүсгүйчүүдийн мөрөөдөл, залуусын шүтээн байсаар ирсэн билээ. Тэрээр нэг удаа шинэ брэндийн нээлтэнд хүрэлцэн ирж, зургаа авахуулж байхдаа барааг нь сурталчилан цамцаа сөхөж, сайхан биеэрээ гайхуулсан юм. Харин түүний тус үйлдлээс санаа аван олон залуус цээжээ гарган, цамцаа сөхөж, зургаа авахуулах болсон аж.
15
Ким Кардашьян (Kim Kardashian) - Сэлфи
Өдгөө хүн бүрийн дотны найз болсон сэлфигүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй болжээ. Харин үүнийг анх олон нийтэд таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ким юм. Түүнийг сэлфиний хатан гэж нэрлэдэг бөгөөд түүний төгс зурагнуудаас сурч авах зүйл их бий шүү.