Ээ дээ, энэ Оросууд уу?

ОХУ нь он цаг урсан өнгөрөхийн хэрээр өргөжин тэлж, хүчирхэгжсээр байгаа билээ. Өн эртнээс уламжлагдан ирсэн сонин хачин уламжлалууд гэх мэт тус улсын бусад улсаас ялгарах онцлогуудын тухай сонирхолтой баримтуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн эдгээр мэдээлэл таны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэх нь гарцаагүй юм. 

Ээ дээ, энэ Оросууд уу?

1 Архичин

Орос улс нь шар айрагнаас илүүтэй архийг сонгон хэрэглэдэг. Орос хүн жилд дунджаар 18 литр архи уудаг гэх судалгаа байдаг төдийгүй зарим тохиолдолд үүнээс ч ихийг уудаг байна. Нэг ёсондоо тус улсыг архигүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд үйлдвэрлэл, эрэлт сайн тул олон хүн үүнээс хоол ундаа залгуулж явдаг аж. Иймээс ч тус улсыг архины эх орон хэмээн нэрлэдэг билээ.

Архичин

2 Нас баралт

Архинаас болж жилд 500,000 хүн амь насаа алддаг гэхээр үнэхээр итгэмээргүй байгаа биз. Үүнээс үүдэн тус улсын нас баралтын тоо жил ирэх тусам ихсэж, архи уух, үүнд донтох хүмүүс улам залуужсаар байгаа нь харамсалтай. 

Нас баралт

3 Ижил хүйстэн

Өдгөө дэлхийн зарим улс орнуудад ижил хүйстэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой байхыг хүлээн зөвшөөрч, харин ганц нэг улсуудад гэр бүл болохыг нь хуулиндаа зөвшөөрсөн байдаг. Харин Орос улсад үүнийг хуулиас гажууд хэрэг гэж үздэг төдийгүй тэдний эсрэг тэмцдэг байх юм. Хүүхдүүдэд ижил хүйстэний талаар ярих, тийм зүйл байдаг болохыг мэдэгдүүлэхийг хүртэл хорьж, хатуу арга хэмжээ авдаг аж. 

Ижил хүйстэн

4 Япон, ОХУ-ын харилцаа

Улс орон бүрийн хувьд энх тайван байдал нь хамгийн чухал байдаг. Харин Дэлхийн II-р Дайн өндөрлөснөөс хойш Орос улс төр засаг, гадаад харилцааны тухайд амар тайван байдлыг цогцлоож чадалгүй байсаар өнөөг хүрсэн юм. Япон болон Орос улсууд нь Курилийн арлуудаас болж олон жилийн турш таагүй харилцаатай байсаар ирсэн билээ. Курилийн арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн 4 арал нь Японтой маргаантай байдаг. Хоёр улс тус асуудлаас болж өнөө хэр нь шийдэл, үр дүнд хүрч чадаагүй байгаа бөгөөд хэн хэн нь өөрийн газар нутаг хэмээн тунхагладаг юм. 

Япон, ОХУ-ын харилцаа

5 Шар айрганд дургүй

Бидний хэлдгээр Орос ах нар маань согтууруулах ундааг архи болон шар айраг гэх мэтчилэн дотор ангилж үздэггүй гэнэ. Тэд оройн хоол идэхдээ махаа үргэлж архиар даруулдаг. Гэхдээ тэднийг яагаад шар айраг хэрэглэдэггүй болох нь тодорхойгүй бөгөөд магадгүй тэд илүү градус өндөртэй, хатуухан зүйлс хүсдэг байж мэднэ. Хэрвээ та Оросуудтай наргихаар болвол шар айраг авч очихгүй байхыг анхааруулья.

Шар айрганд дургүй

6 Сахлын татвар

1600-аад он буюу Аугаа Петрийн хаанчлалын үед тус улсад сахалтай хүмүүсээс татвар авах хууль дүрмийг санаачилжээ. Тухайн хүний хөрөнгө орлогийг үл хамааран татвар ноогдуулж байсан бөгөөд үүнээс үүдэн олон эрс сахалнаасаа салсан байдаг. 

Сахлын татвар

7 Архинаас болж амиа алдагсад

Орос улсад архи ууж чадахгүй хүн гэж тун ч ховор аж. Тэд архийг хор гэж үзэхээс илүүтэй идээний дээж хэмээн дээдэлж, баяр ёслолоор маш их хэмжээгээр хэрэглэдэг. Үүний үндсэн дээр тэдний бие муудаж эхэлсэн байдаг бөгөөд хүмүүсийн 25 хувь нь 55 нас хүрэхээсээ өмнө нас бардаг гэх тоо баримт бий. Өөрөөр хэлбэл 4 хүн тутмын нэг нь хэт их архи хэрэглэснээс болж хорвоог орхидог байх юм. Судлаач шинжээчид үүнийг тодорхойлон гаргаж, хүн амаа аюулт зуршлаас салгахаар арга хайж байгаа аж. 

Архинаас болж амиа алдагсад

8 Бохир машин

Орос улсад бохир машинтай замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэн, хот тохижолт, цэмцгэр байх тал дээр илүүтэй анхаарах үүднээс хөдөлгөөнд оролцож байгаа машин бүрийг шавар шавхайгүй цэвэрхэн байхыг шаарддаг. Хэрэв бохир машинтай замын хөдөлгөөнд оролцвол 60 долларын торгууль төлөх хэрэгтэй болно.

Бохир машин

9 Нууц хотууд

Хүн бүрт нууц байдгын адилаар Орос улсад ч мөн нууц хотууд гэж байдаг юм. Тус хотууд нь газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байдгаас гадна "GPS"-ээр ч олддоггүй аж. Ойролцоогоор 15 гаруй нууц хот байдаг гэх төдийгүй тийшээ гадны хүмүүс орох, нэвтрэхийг хориглодог байна. Дэлхий нийтээс хаягдан үлдсэн эдгээр хотууд нь цөөн хүн амтайгаас гадна чимээ анир багатай, алс бөглүү газруудаар байрладаг гэнэ. 

Нууц хотууд

10 Түргэний машин

Орос улсад түгжрэл мөн л бусад орнуудын адил томоохон асуудал байсаар ирсэн байна. Тэдний баян, ядуу, том машинтай, жижиг машинтай гэх ялгаа огт байхгүй тул таг гацаж орхидог аж. Харин баячууд түгжрэлийг зүсэн давхигч хүлгийг сонгосон нь түргэний машин байв. Тэд яарсан үедээ түргэний тэргээ унан, дохиоллоо асааж давхидаг бөгөөд Оросын баячууд бүрт нэг түргэний машин заавал байдаг юм. 

Түргэний машин

11 Авилгал

Аль ч улс оронд багш гэдэг хамгийн хүндлэл хүлээсэн мэргэжил байдаг. Олон аавын хүүхдийг ялгалгүй эрдэм ном зааж, ирээдүйд нь хөрөнгө оруулж яваа тэднээр бахархаж, талархахгүй байхын аргагүй. Харин Орос улсад дүн дээрээ асуудалтай, шалгалтандаа унасан хүүхдүүд багш нарынхаа гарыг цайлгахдаа архи өгдөг байна. Энэ нь мөнгөнөөс илүү чухал зүйл тул багш бүхэн дуртай нь аргагүй хүлээж авдаг гэнэ шүү. 

Авилгал

12 Уучлал гуйхыг хориглодог

ОХУ-ын Баруун Сибирийн Мегион хотод бие биенээсээ өршөөл эрэхийг хориглодог байх юм. Үнэхээр хачирхалтай хэдий ч энэ нь үнэн аж. Угтаа бол уучлал, хайр нь хүн төрөлхтөнийг нэгтгэж байгаа цор ганц зүйл байлтай. Чухам юуны улмаас тус шийдвэрийг гаргасан нь тодорхой бус хэдий ч оршин суугчид нь дагаж мөрдсөөр иржээ. 

Уучлал гуйхыг хориглодог

13 Зэр зэвсэг, хүчирхэг байдал

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох ОХУ нь 766,055 цэрэг, 15,398 танк, 3489 нисдэг тэрэг болон 55 шумбагч онгоцтой төдийгүй  84.5 тэрбум долларыг төсөвлөдөг байна. Мөн цэргүүдээ ямагт бэлтгэл, сургуулилалтанд хамруулж, өдөр ирэх тусам хүчирхэг байдлаа нэмэгдүүлсээр байгаа юм. 

Зэр зэвсэг, хүчирхэг байдал

14 Галт уул

Дэлхий үүсэхээс авахуулаад бүхий л эринд галт уулын дэлбэрэлт болсоор ирсэн. Галт уул маш аюултай бөгөөд үүнээс үүдэн олон мянган хүн амь насаа алдах, гэр орноосоо дайжих гэхчлэн хохирол амсдаг билээ. Өдгөө манай дэлхийд 1500 гаруй төрлийн галт уул байдаг бөгөөд тэдний аль нь ч гэнэт сэрж мэднэ. Харин 1600 онд Перу улсад " Huaynaputina" гэх галт уул дэлбэрч, Орос улсын 2 сая гаруй иргэний амийг авч одсон байдаг. Учир нь тус галт уулын дэлбэрэлт цаг агаарын байдлыг алдагдуулж, Орост асар хүйтэн өвлийг бэлэглэж, үүний улмаас 1601-1603 оны хооронд их өлсгөлөн тохиож, олон сая хүний аминд хүрсэн хэмээн үздэг байна. 

Галт уул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()