1
Сандра Бернхард (Sandra Bernhard)
Жүжигчин, дуучин, зохиолч гэх олон мэргэжлийг эзэмшсэн Сандра Бернхард нь өөрийгөө хоёр хүйсээ сонирхогч гэдгийг олон нийтэд зарласан байдаг. Тиймдээ ч Мадоннатай дотно байж, хосууд мэт аашилж байсан бөгөөд хүн бүр л тэднийг болздог хэмээн тодорхойлж байв. 1980-аад оны үед алдартнууд олон нийтийн гол ярианы сэдэв болж, хайр дурлалдаа умбаж явна хэмээгдэж байсан билээ.
2
Алекс Родригес (Alex Rodriguez)
Цуутай хүүхэмсэг эр болох Алекс Родригес нь бэйсболлын алдарт тамирчин билээ. Хамгийн сайхан гэх хүүхнүүдтэй болзож явсан түүний жагсаалтад Мадонна ч мөн багтдаг аж. Тэд болзож, хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлж, энэ нь ч олон нийтэд мэдэгдсэн даруйдаа асар их шуугианыг тарьж байсан юм. Тиймдээ ч Алексийн тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс бүгд л Мадоннагийн зургийг барьж, түүнд урам зориг өгөхийг хичээдэг байсан гэнэ. Гэвч удалгүй тэд салж, бэйсболлын тамирчин дараагийн амрагтайгаа учирсан байна.
3
Гай Ричи (Guy Ritchie)
2000-2008 оны хооронд Гай Ричи болон Мадонна нар нь гэр бүл болон амьдарсан юм. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн өдрүүд аз жаргалаар дүүрэн байсан ч байнга гарах хэл ам, хэрүүл маргаан сайхан хайрыг нь сүйтгэж орхисон аж. Тиймдээ ч 8 жилийн амьдралаа нэг мөр орхиж, хоёр тийш салан оджээ.
4
Хесус Лус (Jesus Luz)
Халуухан дуучин бүсгүй нялх ногоо зулгаах тун ч дуртай. Тиймдээ ч 2008-2010 оны хооронд Бразилийн алдарт загвар өмсөгч, залуухан DJ-тэй болзож байсан юм. Тэд анх сэтгүүлд зураг авахуулж байгаад танилцсан бөгөөд залуу хүчирхэг Мадоннаг хараад өөрийн эрхгүй сэтгэл алдарсан гэдэг. Гэвч тэдний харилцаа тогтвортой байж чадалгүй өндөрлөсөн билээ. Өдгөө тус залуу өөрийн карьерээ өсгөж, алдар нэр өөд мацаж яваа юм.
5
Карлос Леон (Carlos Leon)
Жүжигчин Карлос нь 1994-1997 оны хооронд Мадоннатай болзож байжээ. Тэднийг тун ч тохирсон хосууд хэмээн хүн бүхэн ам сайтай байсан төдийгүй удалгүй Мадонна жирэмсэн болж бүх зүйлс сайн сайхан болж эхлэв. Хосууд бяцхан охин Лоурдс (Lourdes)-ийг өлгийдэн авч, аз жаргалаар бялхаж байсан ч үл ойлголцол, ажлын шахуу байдал зэргээс үүдэн салах дээрээ тулсан юм.
6
Женни Шимизү (Jenny Shimizu)
1990-ээд оны дунд үед Мадонна загвар өмсөгч Женни Шимизүтэй нэр холбогдож эхэлсэн юм. Тэд өөрсдийгөө сайн найзууд хэмээж байсан боловч тэдний бие бие рүүгээ харан, ширтэх нүднээс нь хайр гэрэлтэж байсан гэдэг. Гадуур, дотуур үргэлж цуг зугаалах тэднийг найз гэхээсээ илүүтэй хосууд гэж харахуйц байжээ. Гэвч мөн л удаа ч үгүй байтал тэдний гадуур хамтдаа зугаалах байдал үгүй болж, хоорондын харилцаа нь ч муудсан байдаг.
7
Тупак Шакур (Tupac Shakur)
Алдарт реппер, өөрийн уран бүтээлүүдээрээ үргэлж бидний зүрхэнд эгшиглэж яваа Тупак нь 1994 онд Мадоннатай болзож, эцэст нь муудалцаан, үзэн ядалтаар өндөрлөсөн байдаг аж. Тухайн үед хосууд маш алдартай байсан тул харилцаагаа олноос нууж байсан ч энэ нь ил болоход тэдний хайр дурлал хэдий нь хөрж, үзэн ядалтаар солигдсон байв.
8
Воррен Битти (Warren Beatty)
Алдарт жүжигчин эр нь үргэлж сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож, шалиг хэмээгдэж явсан билээ. Тэрээр Мадоннатай ч мөн учир ургуулж явсан бөгөөд тэдний тус харьцаа хайр гэж тодорхойлоход хэтэрхий богино юм. Учир нь тэд хэсэгхэн хугацаанд амрагийн харилцаатай байсан төдийгүй Мадонна, Воррен Биттигийн хувьд ердөө л зугаа гаргах хүүхэн болж таарсан гэдэг.
9
Шон Пенн (Sean Penn)
Авьяас чадвар, алдар нэрээр өөрийгөө чимсэн гайхалтай жүжигчин Шон Пенн нь 1985-1989 оны хооронд Мадоннатой гэр бүл болон амьдарсан билээ. Гэвч гэрлээд ердөө 2 жил болсны дараа Мадонна нөхрөөсөө салахыг хүссэн боловч тэд дахин 2 жил амьдарсны эцэст албан ёсоор салж, тус тусын амьдралаа хөөсөн юм. Багагүй он цагийг хамт үдсэн ч тэд үрийн зулай үнэрлээгүй аж.
10
Ванилла Айс (Vanilla Ice)
Нэрт реппер эр нь өөрөөсөө 10 гаруй насаар эгч Мадоннатай 1990-ээд оны эхээр болзож явсан юм. Тэдний харилцааг хүн бүхэн цаг зуурынх хэмээж байсан нь ч биелэж, удалгүй хоёр тийш болоход хүрсэн байна. Угтаа бол Ваниллад эгчмэд бүсгүй ихээр таалагдаж байсан ч хэтэрхий задгай байдал нь салах гол шалтгаан болсон гэдэг билээ.
11
Деннис Родман (Dennis Rodman)
"NBA"-ын алдарт тамирчин Деннис Родман нь Мадоннатай 1996 онд нууцхан болзож, хайрын гал асааж явсан юм. Гэвч тэдний энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд Деннис Родман дуучин бүсгүйн талаар сайн сайхан сэтгэгдэлтэй үлдсэн байдаг. Мадонногийн гал цогтой байдал түүнд тун ч их таалагддаг байсан аж.
12
Бритни Спийрс (Britney Spears)
Попын гүнж гэгддэг Бритни Спийрс болон Мадонна нар нь үргэлж л олны хэл амны бай болсоор ирсэн билээ. Тэд 2003 онд болсон нэгэн тоглолтын үеэр хамтдаа "Like a Virgin" дууг дуулж, төгсгөлд нь нэг нэгэндээ халуухан үнсэлт бэлэглэсэн юм. Харин үүнийг харсан хүн бүхэн балмагдаж, хэлэх үггүй болж хоцорсон билээ. Тэднийг болздог байсан гэж хэлж чадахгүй ч бие биедээ татагддаг байсан нь үнэний ортой билээ.
13
Хенри Роллинс (Henry Rollins)
1980 онд Мадоннагийн карьер дөнгөж эхэлж байсан үе билээ. Тухайн үед дуучин бүсгүй хөгжимчин Хенри Роллингстой болзож явсан бөгөөд тэдний хамт дотно явааг харсан, үзсэн олон хүн байсан гэдэг. Мөн тэдний хамт байгаа зурагнууд ил болсноор жинхэнэ шуугиан тарьж байсан билээ. Гэсэн хэдий ч тэд харилцаагаа ил болгож амжилгүй салсан байдаг юм.
14
Бага Жон Кенниди (John Kennedy Jr.)
Мадонна нь ерөнхийлөгч Жон Кеннеди агсны ууган хүү бага Жон Кеннедитэй 1997 онд болзож явсан аж. Гэвч тэдний харилцаа тогтвортой байж чадалгүй өндөрлөсөн бөгөөд тэднийг бие биедээ хайртай байсан эсэхэд хүмүүс эргэлзэж байдаг билээ. Учир нь хосууд аль аль нь салсныхаа дараа удалгүй шинэхэн хосуудтай болж, аз жаргал хайрандаа умбах болсонтой холбоотой.
15
Дэвид Блейн (David Blaine)
Мадонна Жон Кеннидигээс салсны дараахан үеэс илбичин Дэвид Блейнтэй болзох болсон байна. Тэдний хамтарсан үзүүлбэрүүд Мадоннаг алдарт хөтөлсөн гэхэд хилсдэхгүй. Тухайн үеэс хосууд олны хүндэтгэлийг хүлээж эхэлсэн бөгөөд амжилттай, аз жаргалтай явсан хосууд гэнэт л тус тусын замаа хөөхөөр болж хүн бүрийн сэтгэлийг гонсойлгожээ.