Алдартнуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд

Хаа сайгүй интернет ашиглах боломжтой болсон одоо цагт олны танил эрхмүүдийн хийж буй үйлдэл, хэлж буй үг зэргийг паппарацичдын тусламжтайгаар тэр дор нь олон нийт үзэж, харах боломжтой болсон билээ. Хэдийгээр олны танил эрхмүүд хэмээн цол гуншин өгч буй ч, тэд яг үнэндээ бидэнтэй л ижил хүмүүс учраас алдаа дутагдал гаргаж, бодлоггүй алхам хийх нь дамжиггүй юм. Гэвч тэднээс олон хүн үлгэр дуурайлал авч явдаг гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл хамтдаа тэдний хийж, хэлж байсан таныг шоконд оруулахуйц нууцуудаас дэлгэе.

Алдартнуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд

1 Рик Жэймс (Rick James)

Хөгжимчин Рик Жэймс 1993 онд тухайн үед үерхэж байсан найз охин болох Танъя Хижази (Tanya Hijazi)-тайгаа нийлж, Фрэнсес Элли (Frances Alley) хэмээх охиныг 6 өдрийн турш тамлан зовоож, тэр байтугай мансууруулах бодисоор мансууруулж, хүчирхийлж байсан нэгэн ажээ. Тэрээр энэ хэргийнхээ төлөө 2 жилийг Фолсом (Folsom)-ийн шоронд хоригдох ялаар шийтгүүлж байв. Удалгүй 26 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон ч, энэ удаад ялаас мултарч дөнгөсөн байна. 

Рик Жэймс (Rick James)

2 Доктор Сеусс (Dr. Seuss)

"The Cat in the Hat" номыг бичсэн зохиолч Теодор Сеусс Гейзел (Theodore Seuss Geisel) нь эхнэрээ өөр эмэгтэйтэй явалдаж хуурч байсан бөгөөд Аудри Стоун Димонд (Audrey Stone Dimond) гэх нууц амрагтайгаа хожим гэр бүл болсон аж. Харамсалтай нь түүний эхнэр Элен Палмер Гейзел (Helen Palmer Geisel) нь нөхрөө өөрийг нь араар тавьсныг мэдмэгцээ сэтгэл санаагаар маш их унаж, улмаар хорт хавдар туссан бөгөөд 1967 онд амиа егүүтгэжээ. Тэрээр амиа хорлохынхоо өмнө нөхөртөө зориулж захидал бичсэн байсан бөгөөд үүндээ "Миний чамайг орхин явах болсон нь чамд болон танай гэрийнхэнд муу зүйл битгий авчраасай гэж хүсье" хэмээн бичсэн байжээ. Түүний бичсэнээр ч болсон ба доктор Сеусс нь алдар нэрэнд хүрч чадсан нэгэн юм.

Доктор Сеусс (Dr. Seuss)

3 Мел Гибсон (Mel Gibson)

Нэрт жүжигчин Мел Гибсон амжилттай карьерын туршид түүнийг асуудалд унагаж байсан зүйл бол түүний архинд хэт их дуртай байсан нь нэр хүндэд нь сэв суулгахад хүргэсэн байна. 1997 онд тэрээр нэгэн арга хэмжээнд оролцож байх үеэрээ архины талаар ёс бус үг хэллэг оролцуулан сэтгэгдлээ илэрхийлсэн нь түүнийг асуудалд хүргэж байжээ. Түүгээр зогсохгүй тэрээр олон нийтийн газар согтуугаар танхайрснаасаа болж, баривчлагдаж байсан удаатай. 

Мел Гибсон (Mel Gibson)

4 Вүүди Аллен (Woody Allen)

1992 онд жүжигчин Вүүди Аллен өөрийн эхнэр болох Миа Фэрроу (Mia Farrow)-тай охиныхоо асуудлаас болж, асуудал үүсгэж, улмаар цагдаа шүүхээр шийдвэрлэхдээ тулж байжээ. Хэргийн гол учир нь хосууд салсны дараагаар охиноо харахаар ирсэн Аллен ёс суртахуунгүй үйлдэл гаргаж өөрийн охин Дилан (Dylan)-ыг оролдсон явдал байсан бөгөөд энэ нь охиныг 7 настай байхад болж өнгөрсөн аж. Хэргийг шүүх цагдаагийнхан шийдвэрлэхдээ ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх шинж тэмдэг алга байна хэмээн үзсэн байна. Гэвч хуучин эхнэр нь одоог хүртэл түүнийг шүүхэд өгсөөр байгаа аж.

Вүүди Аллен (Woody Allen)

5 Эмма Робертс (Emma Roberts), Эван Петерс (Evan Peters)

2013 онд Ванкувер (Vancouver)-ын нэгэн зочид буудалд хосууд нэлээн ноцтойгоор хоорондоо маргалдаж байсан бөгөөд маргааны үеэр нөхрийнхөө хамрыг хугалж, хэд хэдэн газар нь хазсанаас болж Эмма Робертсыг цагдаа нар баривчилжээ. Харин Эван Петерсийн хувьд түүний эсрэг ямар нэгэн гомдол шүүхэд мэдүүлээгүй аж. Уг хэргийн дараа хосууд дахин нийлж, харилцаагаа шинээр эхлүүлсэн ч, хоёр жилийн дараа хайр сэтгэлдээ цэг тавьжээ. 

Эмма Робертс (Emma Roberts), Эван Петерс (Evan Peters)

6 Ингрид Бергман (Ingrid Bergman)

Жүжигчин Ингрид Бергман нь доктор Петер Линдсторм (Dr. Peter Lindstorm)-той гэр бүл болоод удалгүй найруулагч Роберто Росселлинитэй нууц амрагийн харилцаатай болсон байна. Анхнаасаа найруулагч Робертог хүндэтгэн биширч, хамтран ажиллахыг хүсдэг байсан тэрээр "Stromboli" гэх нэртэй кинонд түүнтэй хамтран тоглосноор илүү дотно харилцаатай болсон аж. Улмаар шинэхэн хосууд 1950 онд гэр бүтлээ батлуулж, 2 хүүхдийн эцэг, эх болсон юм. 

Ингрид Бергман (Ingrid Bergman)

7 Жонн Уэйн (John Wayne)

Кино урлагийн түүхэн дэх хамгийн том төлөөллүүдийн нэг Жон Уэйн нь арьс өнгөөр ялгаварлагч олны танил эрхмүүдийн нэг байсан бөгөөд тэрээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгч байх үедээ "Бид хэзээ ч өнгөт арьстай өндөр албан тушаалтны өмнө өвдөг сөгдөж чадахгүй. Өнгөт арьстнууд эхлээд үүрэг хариуцлага хүлээх чадвартай болох ёстой" хэмээн хэлж байжээ. Түүнийг ингэж хэлж байсан нь олон хүний дургүйцлийг хүргэж байжээ. Тэрээр кино урлагийн салбарт олон жил амжилттай карьераа үргэлжлүүлж байгаад 1979 онд таалал төгссөн. 

Жонн Уэйн (John Wayne)

8 Крис Браун (Chris Brown)

"Billboard"-ийн "ТОП 10"-ийн жагсаалтанд чанартай, чансаатай уран бүтээлүүдээрээ олон удаа нэгт бичигдэж байсан Крис Брауны хувьд 2009 онд олон сая фэнүүдийнхээ урмыг хугалсан зүйл хийсэн нь хайр дурлалын харилцаатай байсан Рианнад гар хүрч, шуугиан дэгдээж байсан юм. Тэрээр үүнээсээ болж, 2013 онд 131 өдрийг сайн дурын ажил хийх шийтгэл хүлээж, 2014 онд суллагдаж байсан юм.  

Крис Браун (Chris Brown)

9 Шон Пенн (Sean Penn)

1980-аад оны үед тухайн үеийн "Холливууд"-ын томоохон оддын нэг, жүжигчин Шон Пенн дуучин Мадоннатай гэр бүл болж байсан бөгөөд Шонн бүхэл бүтэн 9 цагийн турш алдарт дуучныг зодож, гар хүрч байсан хэмээн шуугиан дэгдээж байсан юм. Хожим нь Мадонна түүнийг өөрт нь огтхон ч гар хүрч байгаагүй хэмээн хэлж байжээ. Түүгээр зогсохгүй кино жүжигчин маань зураглаачийг зодсон хэргээр 90 хоногийг торны цаана өнгөрүүлж байсан нэгэн юм. 

Шон Пенн (Sean Penn)

10 Жонн Леннон (John Lennon)

Алдарт дуучны маань урлагийн амьдрал нь дардан байсан байж болох ч, түүний хувийн амьдрал нь тийм дардан байгаагүй юм. Тэрээр өөрийн эхнэр болох Синтиа Повелл (Synthia Powell)-тай олон асуудалтай байсан нэгэн бөгөөд амархан уурладаг, бухимдуу зантай дуучин маань уурлах үедээ эхнэрээ байнга зодож, гар хүрдэг нэгэн байсныг түүний фэнүүд нь төдийлэн мэдэхгүй болов уу. Хосуудын харилцааны тухайд "Getting better" дуун дээрээ хүртэл өгүүлж байжээ. Түүний эхнэр 2015 онд бурхан болсон юм.

Жонн Леннон (John Lennon)

11 Р.Келли (R Kelly)

Түүний хувьд карьераа балласан зүйлийг 2002 онд хийж байсан ба насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татаж, хүчиндсэн хэмээн гэмт хэрэгт холбогдож байсан аж. Уг хэргийг батлах зүйлийг түүний утсан дээрээс олсон бөгөөд хагас нүцгэн хувцастай, өөрөөсөө хамаагүй насаар бага охинтой цуг зургаа авахуулсан байжээ. 

Р.Келли (R Kelly)

12 Майк Тайсон (Mike Tyson)

1991 оны 7 дугаар сард дэлхийн боксын хүнд жингийн алдарт аварга Майк Тайсон 18 настай "Black Rhode Island"-ийн мисс охиныг хүчиндсэн хэргээр 1992.02.10-ны өдөр шүүхээс ял сонсоход хүрсэн бөгөөд домогт тамирчин маань уг хэргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр секс хийсэн хэмээн тайлбарлаж байжээ. 

Майк Тайсон (Mike Tyson)

13 Роман Полански (Roman Polanski)

1977 оны 3 дугаар сард Лос Анжелес хотноо 13 настай Саманта Гэйли (Samantha Gailey) гэх хүүхдийг мансууруулж, хүчиндсэн хэрэг гарсан аж. Уг хэргийг үйлдсэн этгээд нь кино найруулагч Роман Полански байсан гэж хэн санах билээ. Үүнээс гадна найруулагч маань хэд хэдэн удаа гадаадад явж байхдаа гэмт хэрэг хийж байсан бөгөөд 2009 онд Швейцарийн Цюрих хотод баривчлагдаж байжээ.

Роман Полански (Roman Polanski)

14 Жастин Бибер (Justin Bieber)

Охидын шүтээн, олон сая өсвөр насныхны үлгэр дуурайлал болсон дуучин, супер од гээд олон цол гуншинг түүнд өгч болох биз ээ. Гэвч тэрээр хууль дүрмийг чанадлан мөрдөх дургүй хүмүүсийн нэг бөгөөд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэж танхайрсан зэрэг олон асуудлууд үүсгэж байсан нэгэн аж. Түүгээр зогсохгүй Бразилд болсон нэгэн тоглолтынхоо үеэр зочид буудлын тактан дээр биеэ үнэлэгчтэй цуг байгаа зураг нь олон нийтэд ил болсон бөгөөд Бразилд биеэ үнэлэгч авахыг хориглодог аж.

Жастин Бибер (Justin Bieber)

15 Доналд Трамп (Donald Trump)

Анхны авгайгаа удаа дараа хуурч мэхлэсэн, өнгөт арьстнуудыг залхуу хүмүүс хэмээн доромжилсон, хэд хэдэн эмэгтэйчүүдтэй нэр холбогдож, гар хүрч байсан гээд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын талаар хийж байсан буруутай зүйлсийг дурдаад байвал дуусахгүй биз ээ. 

Доналд Трамп (Donald Trump)

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Оддын хамгийн шившигтэй бүтэлгүйтлүүд ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()