1
Үсээ аль болох бага угаа
Эдийн засгийн хямралтай үед, ус шампуниа хэмнэж, аль болох үсээ бага угаах хэрэгтэй юм.
2
Олон нийтийн залгуурт утсаа цэнэглэх
Гадуур ажлаа амжуулангаа, утсаа цэнэглээд аваарай. Гэртээ хариад тогоо хэмнэнэ шүү дээ.
3
Уртасгагч ашиглах
Уртасгагч ашигласнаар тогны зарцуулалт дахин нэг багасдаг аж.
4
Нийтийн ариун цэврийн цаас, саванг сайн хэрэглэх
Гадуур явж байхдаа нийтийн ариун цэврийн цааснаар ахиу хэрэглэж, гараа ч мөн угаагаад аваарай. Мөн гэрт зочин ирэхэд угаалгын өрөөн доторх цаас, савангаа аваад далд хийхэд болно.
5
Найзуудтайгаа гэртээ уулзаж байх
Гадуур уулзаж мөнгөө үрж байхаар гэртээ уулзалтыг хийж болно шүү дээ.
6
Барааг бөөний үнээр нь авах
Барааг ширхэгээр авснаас, бөөний үнээр авах нь илүү хямд тусдаг. Өргөн хэрэглээний бараа саван, угаалгын нунтаг, ариун цэврийн цаас зэргийг бөөндөөд авчихад гэмгүй юм.
7
Лаазтай ундаанаас зайлсхий
Дэлгүүр, кафед орвол лаазтай ундаа авалгүй шилтэй ундаа, шар айраг авч байгаарай.
8
Интернэтээр кино үзэх
Заавал кино театр орж кино үзэх хэрэг байна уу. Гэртээ дуртай киногоо татаад, болохгүй бол хулгайлаад үз дээ...
9
Номын санд орох
Дэлгүүрээс ном худалдаж авахын оронд, номын сангаас үзээрэй.
10
Гэртээ хоолоо бэлдэх
Гадуур хооллох нь таниас маш их мөнгийг үрнэ. Тиймээс өмнөх өдөр нь хоолоо бэлдээд маргааш нь авч явах хэрэгтэй. Эсвэл өглөө босоод хоолоо хийж болох юм.