1
Гарны цавуу болон тосыг хялбархан арилгана.
Хэрэв танайд тусгай зориулалтын шингэн байхгүй бол майонезийг хэрэглээрэй. Түүгээр модны давирхай, бохь, шатахуун тосны толбыг арилгаж болдог байна. Харин дараа нь савантай халуун усаар гараа сайн угаагаарай.
2
Савтай цэцэгний навчийг өнгөлөг болгоно.
Цэцгийн дэлгүүрийн цэцэгнүүдийн навч яагаад тийм гоё өнгөлөг байдгийн нууцыг дэлгэе. Хариулт нь тун энгийн: майонез. Худалдагч нар салфеткан дээр майонез түрхээд навчнуудыг арчдаг байна.
3
Модон гадаргуун дээр тогтсон усны цайрсан толбыг арилгана.
Хэрэв танай ширээн дээр нойтон аяганы ул мөр хатаж үлдсэн бол майонезаар арилгаж болно шүү. Толбон дээр майонезаа түрхээд сальфеткаар арчиж авна. Анхаарах зүйл: Толботой газраа майонезаа түрхээд хэдэн цаг байлгах хэрэгтэй. Майонез, сальфетик хоёр нь усыг өөртөө маш сайн шингээдэг байна.
4
Бөөснөөс хэрхэн салах вэ?
Харамсалтай нь, одоо ч бөөс байсаар л...
Энэ тохиолдолд ч гэсэн майонез танд туслах болно. Гагцхүү ихийг хэрэглэх ёстой. Хүүхдийн толгойд үсний тэжээлийн тос түрхэхтэй ижилхэн нэлэнхүйд нь майонезаа түрхэх юм. Хэдэн цаг болсоны дараа бөөснүүд бүгд үхсэн байх болно.
5
Үсний ангижруулагч болгон ашиглаж болно.
Майонезаар үс ангижруулагч хийхэд маш амархан. Өндөг, цуу, наранцэцгийн тос байхад л болно. Ийм ангижруулагч гайхамшигийг бүтээнэ.
6
Майонезийг наранд түлэгдсэн газар түрхэнэ.
Майонез наранд түлэгдэхээс хамгаалах эсэх нь тодорхойгүй ч наранд түлэгдсэн арьсийг эмчилж болдог байна. Хүйтэн майонез хорсолт зовиурыг намдааж, наран цэцгийн тос арьсийг зөөлөлж эдгэрэхэд тусалдаг байна.
7
Ханан дээрх зургийг арилгана.
Майонез ханан дээрх хүүхдүүдийн бүтээлийг ул мөргүй арилгахад эцэг эх та бүхэнд туслах болно.
8
Майонез хумс бэхжүүлнэ.
Майонез хумс бэхжүүлнэ гэхээр инээдтэй сонсогдож болох ч энэ нь үнэн юм. Хумсан дээр түрхсэнээр хумсийг чийгшүүлж тэжээл өгч хугарамтгай биш болдог байна.
9
Майонез төгөлдөр хуурыг өнгөлнө.
Төгөлдөр хуурын даруулууд бага зэрэг хуучирч бохирдсон, харин үнэтэй цэвэрлэгч авахад мөнгө хүрэхгүй эсвал мөнгөө хэмнэмээр байна уу? Тэгвэл даруулууд дээр майонез түрхээд дараа нь сайтар арчаарай. Даруулууд шинэ юм шиг л гялалзах болно.