Хлоё Кардашьян шинэ амрагтайгаа папарацийн дуранд өртжээ

Алдарт Кардашьяны гэр бүлийн гишүүн болох Хлоё Кардашьян (Khloe Kardashian) нь үргэлж л сонин содон үйлдлээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байдаг билээ. Харин тэрээр саяхнаас сагсан бөмбөгийн тамирчин Тристан Томпсон (Tristan Thompson)-той уулзах болж, дотно гэгч нь яваа зурагнууд цахим ертөнцийг шуугиулаад байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хлоё Кардашьян шинэ амрагтайгаа папарацийн дуранд өртжээ

1

Реалити шоуны од, телевизийн хөтлөгч бүсгүй нь 2009 онд "NBA"-ийн нэрт сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом (Lamar Odom)-той гэр бүл болсон боловч тэд үл ойлголцол, таарамжгүй байдлын улмаас хоёр тийш болсон билээ. Харин өнгөрсөн жил Ламар Одомын бие муудаж, үхэл амьдралтай тэмцэлдэж байхад хуучин эхнэр Хлоё нь сэтгэлийн дэм болж, хажууд нь байснаар хүмүүс тэдний харилцааг эргэж сэргэлээ гэж үзэж байсан. 

2

Харин олон нийтийн бодлыг үргээн, Хлоё шинэ найз залуутайгаа гадуур зугаалах зургууд нь цахим ертөнцийг шуугиулж байгаа юм. Түүний шинэхэн амраг нь "NBA"-ын "Клевланд Кавальерс" багийн төвийн  тоглогч Тристан Томпсон (Tristan Thompson) юм. 

3

2015-2016 оны "NBA"-ын улиралын аварга болж, нэр хүндээ өсгөж чадсан Тристан Томпсон нь өнгөрсөн жил 5 жилийн 80 сая долларын гэрээ хийж, түрүүвчээ ч зузаатгаад амжсан билээ. Харин өдгөө баян залуу нь төгс бие галбиртай буюу тонтгор том өгзөгтэй хэмээн тодорхойлогддог Хлоётой болзож явна. 

4

Тристан нь 25 настай ид гялалзаж яваа тамирчин бол Хлоё нь 32 настай гэрлэж байсан ахимаг насны эмэгтэй билээ. Хоорондоо олон насны зөрүүтэй хосууд Мексик улсын Кабо Сан Лукас хотоор аялж, цагийг зугаатай өнгөрүүлж яваа юм. 

5

Тэд хамтдаа моторт завиар зугаалж, хөгжилдөж байсныг папарациуд дурандаа буулгаж амжжээ. Залуусын болзож байгаа эсэх нь одоогоор баттай бус  боловч эх сурвалжууд тэднийг ихэд дотно байгаа талаар мэдэгдээд байгаа аж. 

6

Мөн тэд хос болох, эсвэл найзууд хэвээр үлдэх нь хувийн асуудал боловч Хлоё өнөө хэр нь хуучин нөхөр болох Ламар Одомоос хууль ёсоор салаагүй л байгаа юм. Энэ нь нэг ёсондоо гэр бүлтэй бүсгүй өөр эртэй уулзаж байна гэсэн үг юм.

7

Шаргал үст үзэсгэлэнт бүсгүй тус өдөр улаан өнгийн усны хувцсаар гоёж, тун ч халуухан харагдаж байсныг нуух юун. Үргэлж л цог золбоотой, гал дүрэлзүүлж явдаг түүнийг залуухан одыг хэт их хайрандаа умбуулж, баллаад хаячихвий гэхчлэн санаа зовох хүмүүс олон байгаа аж. 

8

Тэд анх Пүрэв гарагт олны нүднээ хамт явж харагдсан бөгөөд үүнээс хойш хором ч салахгүй хамт байгаа нь хайр сэтгэл үүссэнийг илтгэх биз ээ. 

9

Хэдийгээр тэд уулзаад удаагүй байгаа боловч "Клевланд Кавальерс" багийн үнэнч шүтэн бишрэгчид ихэд бухимдалтай байгаа бололтой. Хлоё-ийг элдвээр доромжлох, түүнээс салахыг зөвлөсөн зурвасууд Тристанд ихээр ирж байгаа гэнэ. 

10

Харин энэ бүхэнд залуус одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд Мексик дэх аялалаасаа хараахан ирж амжаагүй байгаа юм. Угтаа бол "NBA"-ын шинэ улирал эхлэх дөхөж, тамирчид бэлтгэлээ хангаж эхэлсэн бол Тристан Томпсон шинэхэн амрагтайгаа зугаалсаар завгүй явна.

11

Мөн тэд өнгөрөгч Баасан гарагт Лос Анжелес хотын нэг шөнийн цэнгээний газар руу хамт орж байгаа зурагнууд нь цахим сүлжээнд цацагдсан юм. Тус зураг, бичлэгт Тристан Томпсон, Хлоёийг сэтгүүлч, шүтэн бишрэгчид нараас нь өмгөөлж, гараас нь атган явж байгаа харагдана. 

12

Ингээд шинэхэн хосуудын Мексик дэх аялалын бусад зурагнуудыг таалан болгооно уу?

13

14

15

16

17

18

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()