1
Угаалгын өрөөнд сельфи хийх
Одоо цагт "сельфи" хийх нь хүн бүрийн хувьд амьдралынх нь хэвшил болсон зүйл гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Гэвч сельфи хийхэд тохиромжтой цаг үе, газар гэж байх ёстой бөгөөд олон нийтийн 00-д өөрийнхөө зургийг авах нь бусдын дургүйцлийг ихээр хүргэдэг аж. Угаалгын өрөө нь бие засах, нүүр гараа угаах зориулалттай газар болохоос биш, хэн нэгний зураг аваад зогсож байдаг газар биш гэж гаднынхан үздэг байна.
2
Этгээд сельфи хийх
"Gang" буюу этгээд хачин зураг авахуулах хоббитой хүмүүс цөөнгүй байдаг байна. "Gansgter" гэдэг нь бусдыг дээрэмдэж, бохир аргаар мөнгө олдог хүмүүсийг хэлдэг учраас тэднийг илэрхийлсэн байдлаар зураг авах нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй гэнэ.
3
Бүх л амьдралаа тоочих
"Би энд кино үзэж байна", "Найзуудтайгаа уулзаж байна", "Өнөөдөр миний фитнесс хийх өдөр, "Оффис дээрээ ажлаа хийж байна" гэх мэтээр өөрийнхөө хаана, юу хийж байгаагаа цаг тутам бусдад мэдээллээд байх нь тийм ч сайхан санаа биш ажээ. Учир нь ийм төрлийн хүмүүсээс болж, цахим ертөнцөөр дүүрэн бухимдсан хүмүүс байдаг байна. Ихэвчлэн эдгээр хүмүүсийг хэт их сайрхсан, онгирсон, сагсуу гэж дүгнэхэд хүрдэг бөгөөд яг үнэндээ таны амьдрал бусдад огтоосоо хамаатай зүйл биш шүү дээ.
4
Бусдад хэт их зааж, зөвлөх
Хорвоо дээр алдаа дутагдалгүй төгс хүн гэж нэг ч үгүй билээ. Хүн бүрт л ямар нэгэн сул тал гэж байдаг нь нууц биш юм. Тиймээс өөрөө л ганцаараа төгс мэт аашилж, бусдыг дандаа шүүмжилж, бусдад зааж зөвлөж байдаг хүмүүст дуртай байх нь юу л бол... Хүн хэдий өөрөө шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдалд байсан ч гэсэн бусдаар заалгаж, зөвлүүлж амьдрахаасаа илүүтэйгээр буруу, зөв нь хамаагүй ч, өөрөө шийдвэр гаргахыг эрхэмлэдэг байна.
5
Эмэгтэйчүүдээс илүү Инстаграм ашиглах
Эмэгтэйчүүдийн хувьд гоё сайхан биеэ гайхуулж, ганган чамин хувцсаа бусдад харуулж, өнгө үзэмжтэй, гоёсмог зургууд авч Инстаграм даа хуулдаг нь байж болох зүйл гэж гаднынхан үздэг байна. Харин эрчүүдийн хувьд сүүлийн үед эмэгтэйчүүдээс дутахааргүй биеийн галбираа харуулсан зургаа авч, хэт их брэнд хөөсөн зургуудыг инстаграм даа хийх болсон нь бусдын дургүйцлийг хүргээд байгаа аж. Учир нь хүмүүс эр хүн бол эмэгтэй хүн шиг эдийн сонирхолтой байхаас илүүтэйгээр намбалаг, буйр суурьтай байх нь илүү тохирно гэж үздэгтэй холбоотой аж.
6
Хэдэн төгрөгөн дээр гар татах
Хүмүүсийн цаг заваа зарцуулах зүйлс олшрохын хэрээр чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний байгууллагуудын тоо өнөөдөр тэнгэр дэх одод шиг олон болсон нь нууц биш юм. Зоогийн газрууд, кино театрууд, караокэ лоунжууд гэх мэт дурдаад байвал мөддөө дуусахгүй биз ээ. Харин эдгээр газруудын үйлчилгээ таны сэтгэл санаанд ямар байдлаар нөлөөлж буй нь чухал бөгөөд ихэвчлэн ажилчдынх нь үзүүлж буй үйлчилгээнээс хамаарч цайны мөнгө өгөх асуудал яригддаг билээ. Мэдээж ямар ч газрын ажилчид ашгаа бодож, таныг сэтгэл ханамжтай байлгахыг хичээн, хамгийн сайнаараа ажиллах нь дамжиггүй юм. Сайн үйлчилгээний хариуд цайны мөнгө нууцхан хүсэх нь ойлгомжтой бөгөөд үйлчлүүлэгчдийн ихэнх нь хэдэн төгрөгөнд нарийлснаар бусдад үзэн ядагддаг аж.
7
Хэтэрхий их үнэртэй ус хэрэглэх
Чамин тансаг үнэртэй, брэндийн үнэртэй ус хэрэглэх нь өнөөдөр хувь хүний биеэ хэрхэн авч явж буйг тодорхойлохоос гадна том соёлд тооцогдох болсон билээ. Гэвч хэтэрхий хурц, нялуун үнэртэй ус хэрэглэх нь таныг бусдад таалагдахгүй байх хангалттай шалтгаан болж өгдөг байна.
8
Арга хэмжээнүүд дээр найзаа дагуулан ирэх
Таны найз магадгүй үнэнч шударга, царай зүс сайтай, биеэ зөв авч явдаг нэгэн байж болох хэдий ч, өөрийнхөө уригдсан арга хэмжээ болгон дээр найзыгаа дагуулж ирэх нь хамгийн утгагүй үйлдлүүдийн нэг байдаг аж. Энэ нь хэнд ч ойлгомжтой асуудал бөгөөд таны найзыг та л сайн мэдэхээс биш урилгын эзэд мэдэхгүй шүү дээ. Түүгээр барахгүй асуудлын гол нь таны найзад хэн ч урилга өгөөгүйд байгаа юм.
9
Хүн бүрт хайр дурлалын асуудлаа тоочих
Хайр гэдэг бол хосуудын дунд оршиж байдаг хамгийн нандин харилцаа байдаг билээ. Хэдийгээр одоогоор та хоёрын хайр сэтгэл асуудалтай байж болох ч гэлээ, түүнийгээ бусдад хэлэх нь тийм ч сайхан санаа биш байдаг бололтой. Энэ төрлийн хүмүүсийг хайр сэтгэлдээ үнэнч байж чаддаггүй, дурлалт нэгнээ юм л болвол муулж байдаг хэмээн үздэг байна.
10
Дандаа хоцрох
Ажлаасаа ч тэр, хамт олнынхаа уулзалтаас ч тэр, элдэв арга хэмжээнүүдээс ч тэр байнга хоцордог бол танд дуртай хүн бараг үгүй бөгөөд эдгээр хүмүүсийг хамаг ажил уядаг, залхуу хойрог гэж дүгнэхэд хүрдэг байна. Ямагт нэг шалтгаан тоочиж, хоцорсон нь түүнйи буруу биш мэт аашлах нь хүмүүсийн дургүйг бүр ч ихээр хүргэдэг аж.
11
Юм үзээгүй зан гаргах
Хамт олон болон найз нөхдөөрөө заримдаа нэг газар орж суудаг л биздээ? Сонин хачин ярьж, буу халж суухдаа хоол захиалаад, ганц хоёр пиво уугаад суух ч сайхан шүү. Гэтэл өөрийнхийгөө дуусгачихаад бусдынх руу дайрдаг, эсвэл маш их дуу чимээтэй идэж, уудаг хүмүүс бий болоод байсан халуун дулаан уур амьсгалыг эвддэг билээ. Ийм төрлийн хүмүүсээс хамт олон нь үргэлж зугтаж, зайгаа барих талаар бодож байдаг байна.
12
Байгаа газраа байнга бичих
Та бүхэн сайн мэдэх бол "Фэйсбүүк"-т "Check in" буюу байгаа газрынхаа байршлыг тодорхойлон бичих боломжтой функц байдаг билээ. Хоолны газар, спорт заал, фитнесс, саун спа гээд олон газруудад "Check in" хийх боломжтой байдаг бөгөөд энэ мэтчилэн хаана яваагаа байнга "Фэйсбүүк"-тэй бичиж явдаг хүмүүст олны бухимдлыг ихээр төрүүлдэг байна. Учир нь дээр дурдсанчлан энэ төрлийн хүмүүсийг бусдад онгирч, сайрхах дуртай гэж үздэг байна.
13
Өөрийгөө хэт дөвийлгөх
"Би л чадна", "Би л мундаг", "Надаас бусад нь юу ч мэдэхгүй" гэж өөрийгөө дөвийлгэдэг хүн хаана ч нэр хүндээ алдаж, өөрийн гэсэн орон зайгүй нэгэн болж хувирдаг байна. Эдгээр хүмүүс нь ихэвчлэн өөрийгөө төгс төгөлдөр, алдаа дутагдалгүй нэгэн гэж үздэг бөгөөд энэ нь бусдын бухимдлыг маш ихээр хүргэдэг аж.
14
Жолоо барихдаа өөрийгөө формулагийн нисгэгч гэж бодох
Жолооны ард суусан л бол өөрийгөө уралдааны машины жолооч гэж боддог сагсуу, онгироо хүмүүс хаа сайгүй л байдаг шүү дээ. Ийм хүмүүсийн хажууд битгий хэл, ард нь ч сууж явахыг хүсэх хүн бараг үгүй биз ээ. Учир нь энэ төрлийн хүмүүс зам тээврийн осол гаргах хамгийн өндөр магадлалтайд тооцогддог байна.
15
Ододтой адилхан нэртэй байх
Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, ододтой адилхан нэртэй хүмүүс бусдын бухимдал, ундууцлыг ихээр хүргэдэг байна. Учир нь тухайн одод дургүй, үзэн яддаг хүнд яг тэр од шиг нь бодогдоход хүргэдэг аж. Олны танил эрхэмтэй адилхан нэртэй болсон нь магадгүй таны буруу биш байж болох ч, бусдын таныг үзэн ядах нь ч мөн бусад хүмүүсийн буруу биш юм.