Утасныхаа аюулгүй байдлыг хамгаалах аргууд

Бид өөрсдийн хайхрамжгүй байдал, аливаад хэнэггүй зангаасаа болж, гар утсаа алдах, хэрэгтэй мэдээллээ устгуулах, чухал зургаа алдах гэхчлэн хохирч байдаг. Харин танд эдгээрээс сэргийлэх маш олон арга зам байх бөгөөд цаг тухайд нь хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ингээд танд утасныхаа аюулгүй байдлыг хамгаалах шалгарсан аргуудыг дуулгая. 

Утасныхаа аюулгүй байдлыг хамгаалах аргууд

1 Хурууны хээ

Хамгийн найдвартай болоод хялбар арга бол утсаа хурууны хээгээр уншуулах билээ. Ингэснээр хэн ч утсыг тань нууцаар оролдох боломжгүй тул айх аюул холдон одох болно. Үүнийг хамгийн найдвартай арга хэмээдэг. 

Хурууны хээ

2 Код, зурлага

Та утсандаа код, зурлага зэргийг хийж болно. Ингэхдээ хялбар, амархан байхаас илүүтэй хэний ч санаанд буумгүй өвөрмөц кодыг хийж өгвөл зохилтой. Хамгийн гол нь та өөрөө үүнийгээ мартахгүй байх тал дээр анхаараарай. 

Код, зурлага

3 Аль болох урт код хийх

Аль болох урт код хийх нь гарч болох эрсдлээс таныг сэргийлнэ. Хэрэв та андройд үйлдлийн системтэй утас ашигладаг бол олон үсэг, тоотой кодыг төвөггүй суулгаж болох юм. Харин "iPhone" утас ашигладаг бол "Settings<Touch ID & Passcode<Simple Passcode" гэх цэсийг сонгож, кодоо хийхэд л хангалттай.

Аль болох урт код хийх

4 "Bluetooth"

"Samsung" брэндийн сүүлийн үеийн ухаалаг утаснууд өөрийн гэсэн ухаалаг цагийг дагалдуулан үйлдвэрлэж, худалдаалах болсон нь аюулгүй байдлыг өндөр түвшинд хангажээ. Энэ нь танд чухал шаардлагагүй үед утсаа далд хийж, цагаа зүүж, ашиглах боломжийг гаргаж өгсөн юм. Та утсаа цоожилж, цааш тавих нь ямар нэгэн эрсдэлгүй төдийгүй цагаа гартаа зүүсэн тул мөн л аюул багатай аж. 

"Bluetooth"

5 Ашиглаагүй үедээ "Wifi" унтраа

Хэрэв та "WiFi" буюу утасгүй сүлжээг ашиглаагүй байгаа бол унтрааж хэвшээрэй. Эс бөгөөс интернэтээр дамжин хакерууд кибер гэмт хэрэг үйлдэж байдаг тул таны мэдээллийг хулгайлах, вирус суулгах, банкны мэдээллийг тань ашиглах гэхчлэн хохироож мэднэ. Сэрэмж танд хэзээ ч илүүдэхгүй тул ашиглаагүй нөхцөлд "Wifi"-аа унтрааж байгаарай. 

Ашиглаагүй үедээ "Wifi" унтраа

6 Байршил тогтоох апплкейшн суулгах

Хэрэв та утсандаа байршил тогтоох аппликейшн суулгах аваас гар утас тань хулгайд алдагдсан тохиолдолд байршлыг нь илрүүлж, олох боломжтой юм. Хэн ч зүгээр суугаад утсаа алдахыг хүсэхгүй тул та ч бас ашиглаад үзээрэй.

Байршил тогтоох апплкейшн суулгах

7 Автоматаар бөглөхөөс татгалз

Бид байнга давтагдах зүйлсээс татгалзаж, шууд автоматаар нэвтэрч байхыг илүүд үздэг. Жишээлбэл нэвтрэх нууц үг, фэйсбүүкт орох нууц үг, утасгүй сүлжээний нууц үг, "mobile bank"-ны нууц үг зэргээ байнга хийхээс залхуурч, хадгалах товчыг дарж орхидог билээ. Гэвч ингэснээр та дүүрэн алттай авдраа онгорхой орхиж буйгаас ялгаагүй тул үүнээс төвөгшөөлгүй нууц үгээ хийж хэвшвэл зохилтой. 

Автоматаар бөглөхөөс татгалз

8 Вирусны програм уншуулах

Хэрэв та шинэ утас авсан бол шууд л вирусын програм уншуулаарай. Ингэснээр утсыг тань хакердах гэх аюулаас аврагдах болно. Хулгайч, гэмт хэрэгтнүүд утас хакердахдаа мэргэжлийн тул хувийн зүйлсийг тань олон нийтийн сүлжээгээр дэлгэж, хүндхэн байдалд оруулж ч мэдэх тул эртнээс хамгаалалт үүсгэхэд гэмгүй. 

Вирусны програм уншуулах

9 Шинэчлэл хийх

Та утсандаа шинэчлэл хийж, сүүлийн үеийн шинэ програмуудыг уншуулаарай. Ингэснээр утасны тань аюулгүй байдал өндөр түвшинд хүрч, элдэв эрсдэл, асуудлаас сэргийлэх болно. 

Шинэчлэл хийх

10 Аюулгүй байдлыг хангах

Та зөвхөн утасны дотоод аюулгүй байдал бус гадаад байдлыг ч мөн аюулгүй байлгах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Утсандаа хамгаалалтын гэр зүүж, аль болох сонор сэрэмж өндөртэй байгаарай. Мөн та угаалгын өрөөнд утсаа авч орох гэсний хэрэггүй. Учир нь угаалгын өрөөнд асар их нян бактери оршин байдаг тул энэ нь таны утсанд наалдаж, улмаар та үүнийг ашиглахдаа баткерийг өөртөө халдааж, элдэв эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй аж. 

Аюулгүй байдлыг хангах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()