1
Хүнтэй уулзахдаа ямагт зөв шийдлийг олдог
Нөхцөл байдлыг сайтар мэдэрч, сандарч балмагдалгүй аливаад зөв дүгнэлт гаргаж чаддаг байна. Тэд хүнтэй хэрхэн харилцах, уулзалтыг амжилттай дуусгах тал дээр сурамгай байдаг юм.
2
Олны өмнө илтгэл тавихдаа биеэ барьдаггүй
Үргэлж өөртөө итгэлтэй байж, сандарч тэвдэлгүй, өөрийн хэлэх гэсэн санааг хүмүүст бүрэн ойлгуулж чаддаг байна. Тиймээс ч тэд ажил албандаа, хувийн харилцаандаа ч сэтгэл хангалуун явдаг.
3
Анхны болзоог ч амжилттай эхлүүлж чаддаг
Хайр дурлалын харилцаандаа ч биеэ барилгүй, эсрэг хүйстэндээ өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг. Уур амьсгалыг мэдэрч, юу хийх ёстойгоо мэдэрдэг юм.
4
Инээмсэглэлээрээ өөрийгөө чимдэг
Худал хуурмаг дүр эсгэж, хоосон инээмсэглэх нь тухайн хүндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадахгүй. Харин түүний оронд өөрийнхөөрөө инээмсэглэж, аль болох чин сэтгэлээсээ ханддаг байна.
5
Уулзаж буй хүнийхээ нүд рүү харж ярьдаг
Ярилцаж буй хүнийхээ нүд рүү ширтэх, эсвэл хочр нүдний дундуур харж ярих нь эсрэг хүндээ илүүтэй итгэл үнэмшлийг төрүүлдэг. Харцаа буруулах, өөр зүг рүү харах нь тийм ч оновчтой санаа биш.
6
Бүхий л хүнтэй боловсон мэндэлж чаддаг
Тэд ямар ч хүнтэй, чин сэтгэлээсээ эелдэг мэндэлж чаддаг. Анхны мэндчилгээ, уулзалт нь таны хэн болохыг илтгэж байдаг юм.
7
Доод тушаалын хүнтэйгээ эелдэг харьцдаг
Тэд өөрөөсөө доод тушаалын хүнд ч хүндэтгэлтэй харьцаж, ямагт үлгэр дууриаллыг үзүүлж байдаг.
8
Хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах
Өөрийн тайлбарлаж, хэлж буй зүйлдээ итгэлтэй байж, хүмүүст аль болох сонирхолтой, хөгжилтэй байдлаар хүргэх хэрэгтэй юм.
9
Найрсаг, зочломтгой зантай
Үргэлж, найрсаг зочломтой зантай байж, хүн бүхэнд дулаан сэтгэлээр өөриймсөг хандах хэрэгтэй юм. Энэ нь хүмүүсийн дундах ханыг нурааж, нөхцөл байдлыг сайжруулдаг.