Фэйсбүүкээс болж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн эр

2016-09-02, 10:00
22,949

Сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олдог. Гэвч өнөө үед хүмүүс Фэйсбүүкээр дамжуулан бизнесээ хүмүүст хүргэх, сурталчилах болжээ. Энэ нь тухайн хүнээс хөрөнгө мөнгө шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Ердөө та донж, цаг үеийн байдлаа сайтар мэдэрч ганц сайн пост хийхэд хангалттай байна.

Фэйсбүүкээс болж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн эр

1

Бидний танилцуулах энэ хөгшин эрийг Колин Росс (Colin Ross), гэдэг бөгөөд тэрээр Канад улсад амьдардаг юм. "Whitbie’s Fish & Chips" хэмээх зоогийн газрыг нээсэн боловч, ашиг орлого муутай, хэрэглэгч байхгүй байснаас хэдэн сарын турш цалингүй, ганцаар ажиллажээ.

2

Түүний зоогийн газар маш цэвэрхэн, үйлчилгээ сайтай байсан ч, хүмүүст төдийлөн хүрч чадаагүй байлаа. Харин тэр нэгэн өдөр хөгшин  эрийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм.

3

Жон МакМиллан хэмээх 31 настай эр, түүний ресторанаас үйлчлүүлжээ. Түүнд хөгшин эрийн эерэг хандлага, боловсон зан, зоогийн газрын орчин, цэмцгэр байдал нь ихэд таалагджээ.

4

Тэрээр рестораны эзэнд талархсанаа илэрхийлж, гэртээ харьсныхаа дараа өөрийн Фэйсбүүкт пост бичсэн байна. "Би саяхан "Whitbie’s Fish & Chips" нэртэй зоогийн газраар үйлчлүүллээ. Зоогийн газрын эзэн надад өөрийн биеээр үйлчлээд зогсохгүй, их найрсаг  үйлчилгээтэй, сайхан хоолтой юм билээ. Та бүхэн ч гэсэн энэхүү газраар үйлчлүүлээд гараарай" хэмээн бичсэн аж.

5

Харин маргааш нь гайхамшиг ирж, түүний ресторан үйлчлүүлэгчид дарагдсан байна. Хөгшин эрийн пост,  Фэйсбүүкт 8000 шейрийг авч, залуугийн зоогийн газрыг 500 гаруй үйлчлүүлэгчээр нэмэгдүүлжээ. 

6

Рестораны эзний сайхан хандлага, цэвэр цэмцгэр байдал нь өдгөө маш олон үйлчлүүлэгчдийг татаж, ашиг орлого нь ч гэсэн борооны дараах мөөг адил өсөн нэмэгдсээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()