гэхдээ хамгийн их vнэ хvрсэн зураг бол сvvлийн vеийн зураг байгаа. Та юу нь ийм их анхаарал татаж, гоё санагддаг байнаа гэж бодож магад, бид зєвхєн эдгээр зургуудыг маш жижигээр харч байна. Илvv томоор бодитоор харвал гайхалтай мэдрэмж тєрvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд гэрэл зургийг тvvхэнд єндєр vнээр vнэлэгдэж чадсан бvтээлvvдтэй танилцацгаая.
1
Германы захын нэг хотын хvнсний дэлгvvрт германы фото зурагчны авсан зураг.
Дуудлага худалдаан дээр 3 сая долларт хvрсэн анхны зураг. Сонирхолтой нь энэ зураг фото зургийн дуудлага худалдаан дээр биш, орчин vеийн урлагийн дуудлага худалдаан дээр зарагджээ. Энэ зургийн vнэ 2007 оны хоёрдугаар сард Лондонгийн Sotheby's-ийн дуудлагат худалдаан дээр 3,346,456$ (долларт)-д хvрчээ. Худалдан авагч нь: украины бизнесмен Виктор Пинчук. Энэ фото зургийн хэд хэдэн хувилбар бий. Тэдгээр нь хамрах цар хvрээгээрээ єєр юм.
2
Эдвард Стайхен / Edward Steichen
«Нуур. Сарны гэрэл » / The Pond Moonlight (1904)
2006 оны хоёрдугаар сард Стайхенчуудын «Сарны гэрэл дэх нуур» (1904) Лондонгийн Sotheby's-ийн дуудлагат худалдаан дээр 2,928,000$ (доллар)-д хvрч дээд амжилт тогтоож байжээ. Зурган дээр моддын хооронд дахь сарны гэрэл нууранд тусч байгааг харуулдаг бєгєєд бvх юм єнгє єнгєєрєє байдаг. Сонирхолтой нь єнгєт зураг энэ зурагнаас хойш гурван жилийн дараа буюу зєвхєн 1907 он гэхэд л хэрэгжих боломжтой болсон vед шvv дээ. Стайхен гэрлийн мэдрэмжийг бvтээхийн тулд гэрэлд мэдрэмтгий резин материалын хэд хэдэн давхрагыг ашиглажээ. Энэ зургийн хуулбар гурав байдаг. Тvvний хоёр нь музейд байдаг.
3
Дмитрий Медведев / Dmitry Medvedev
« Тобольскийн кремлийн зураг» / Kremlin of Tobolsk (2009)
Энэхvv зургийг ОХУ-ын Ерєнхийлєгч єєрєє авчээ. Магадгvй энэ нь уг зургийн vнэнд тодорхой хэмжээгээр нєлєєлсєн гэдгийг vгvйсгэх аргагvй. Энэ зураг 1,725,000$-аар 2010 оны нэгдvгээр сард буяны дуудлага худалдаан дээр зарагджээ. Энэ зургийг агаараас авчээ. Худалдан авагч нь: "Илим" группын захиралуудын зєвлєлийн гишvvн Михаил Зингаревич.
4
Эдвард Уэстон / Edward Weston
«Нvцгэн бие» / Nude (1925)
2008 оны дєрєвдvгээр сард 1,609,000$ -аар худалджээ.
Худалдан авагч нь: Pace-MacGill зургийн vзэсгэлэнгийн эзэн Питер Макгилл (Нью-Йорк).
Лондонгийн Sotheby's-ийн дуудлагат худалдаан дээр энэхvv зургийн эргэн тойронд vнэхээр худалдан авах гэсэн хvмvvсийн шохоорхол асар их байсан гэдэг. Энэ зураг Эдвард Уэстоны уран бvтээлийн сорын нэг аж.
5
Альфред Стиглиц / Alfred Stieglitz
Жоржи О'Кифф (гар) / Georgia O’Keeffe (hands) (1919)
Тvvний эхнэрийн зураг.
2006 оны хоёрдугаар сард Нью-Йоркд 1,470,000$-аар худалдагджээ.
Худалдан авагч нь: Америкийн арт-дилер Жеффри Френкель.
6
Альфред Стиглиц / Alfred Stieglitz
Жорди О'Кифф / Georgia O’Keeffe (1919)
2006 оны хоёрдугаар сард Нью-Йоркд 1,360,000$-аар худалдагджээ. Стиглиц нь зураач Жоржи О'Киффтэй олон жил ханилан сууж, хєрєг зургаараа тvvнийг дэлхий дахинд алдаршуулжээ.
7
Хун тайж Ричард / Richard Prince
Нэргvй зураг ("Ковбой" хэмээн нэрлэж болох юм) / «An untitled cowboy photograph» (1989)
Ричард хун тайжын уран бvтээлийн нэг тєрєл бол байгаа бодит бvтээлvvдийг хуулбарлах явдал юм. Тэрбээр 1977 оноос эхлэн энэхvv тєрлєєр дагнаж байгаагийн нэг нь энэ бvтээл аж. Уг фото зургийг Marlboro-гийн рекдамын vндсэн дээр хийжээ. 2005 оны арван нэгдvгээр сард Нью-Йоркд «Кристи» дуудлага худалдаан дээр 1,248,000$-аар худалдагджээ.
8
Жозеф-Филибер Жиро де Праньи / Joseph-Philibert Girault de Prangey
«Афин. Олимпийн Юпитерийн шилтгээн. Дорно зvгээс нь авчээ» (1842)
Францын фото зурагчин Афин дахь Олимпийн Юпитерийн шилтгээнийн нуранги vлдэгдлийг фото зургийн гайхамшигт ухаанаар авч чаджээ. 2003 онд Лондонгийн «Кристи» дуудлага худалдаан дээр 922,488$-аар худалдагджээ. 1842 онд хийгдсэн энэхvv дагерротип стилийн зураг уг шилтгээнийг дvрсэлсэн зургуудын дундаас нэлээд эртнийх гэж тооцогддог. Худалдан авагч нь: Катарын шейх Сауд Аль-Тани
9
Ле Грей Гюстав / Gustave Le Gray
«Агуу том давалгаа. Сет» / The Great Wave, Sete (1857)
Нэг негатив нь тэнгэрийг, нєгєє нь тэнгисийг дvрслэжээ. Энэ бvгд нэг зурганд багтжээ. XIX зууны Францын нэрт фото зурагчин тухайн vедээ тэнгэр, тэнгисийн янз бvрийн гэрэлтэй зургийг нэг дор багтаах гэж нэлээд хvч хєдєлмєр зарж байж хийжээ. Тэрээр хоёр негатив дvрсийг нэг зургийн цаасан дээр буулгаж, дараа нь ээлжлэн угааснаар нэг бvхэл бvтэн зураг болгож чаджээ. Энэхvv зураг 1999 онд 838,704$-аар зарагджээ. Худалдан авагч нь: Катарын шейх Сауд Аль-Тани
10
Эдвард Уэстон / Edward Weston
"Цээжин бие" / The Breast (1921)
2005 оны аравдугаар сард Нью-Йоркийн Sotheby’s дуудлага худалдаан дээр 822,400$-аар зарагдсан байна.