10
Мотоциклийн уралдаан
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд энэхүү спортоор хичээллэж, амь насаа алдсан хүний тоо 220-д хүрчээ. Чухам яагаад энэхүү спортоор хичээллэж буй хүмүүс амь насаа алдахад хүрсэн бэ гэсэн асуулт гарч ирэх бөгөөд хариулт нь "Маш их хурд" юм. Түүнээс гадна модны мөчир, чулуу хайрга болон цөлийн саадтай замд хурдтай давхих нь амь насаа алдах эрсдэлд хүргэдэг байна.
9
Уулын оргилоос цанаар гулгах
Цанын спортыг сонирхох хүмүүсийн тоо их байдаг билээ. Тэр байтугай уулын цанын спортоор хичээллэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэд хүний хүрч үл чадах уулын оргилоос эгц доош уруудахын тулд нисдэг тэргээр уулын оргилд хүрдэг бөгөөд үүний тулд 500 доллар төлдөг байна. Гэвч аюул ихтэй уг спортоор хичээллэснээр олон хүн амь насаа алдаад байгаа ажээ.
8
Гудамжны "Luge"
Уг спортоор хичээллэснээр хөл болон гар хугарах гэмтлийг авах нь түгээмэл тохиолддог байна. Аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс арьсан гутал болон бээлий, мөн сайн чанарын чаргаар хангадаг ажээ.
7
Далайн давалгаан дээр гулгах
1-5 метрийн өндөртэй далайн давалгаанд цохиулна гэдэг тийм ч сайхан зүйл биш гэдэг нь лавтай. Тэр ч үүднээсээ чихний сонсголыг муутгах, тархинд хүчтэй доргилт өгөх зэргээр аюултай байдаг байна.
6
Балиашиглах
Багуудыг дэмжин бүжиглэж буй сайхан бүсгүйчүүд, тэдний дур булаам бүжгийн хөдөлгөөнүүдгүйгээр спортын тоглолтуудыг төсөөлөхийн аргагүй билээ. Гэвч энэ нь харагдаж байгаа шиг ээ тийм ч амар хялбар зүйл биш ажээ. Өндрөөс унан, тархиа гэмтээх, хөл, гараа хугалах, эд эрхтнээ доргиох гэх зэрэг тоочоод байвал барагдахгүй олон эрсдлийг бий болгодог байна.
5
Бух унах
Мэргэжлийн бух унагчдын холбоо буюу "Professional Bull Riding Organisation" нь АНУ, Гватемал, Коста Рика, Канад, Аргентин, Мексик, Никарагуа, Бразил, Шинэ Зеланд болон Австрали зэрэг улсуудад үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Спортын дүрэм нь ерөнхийдөө энгийн бөгөөд бухын нуруун дээр 8 секунд тогтох шаардлагатай байдаг байна. Гэвч ихэнх хүмүүс буханд шидэгдээд унахад 3 метрийн өндрөөс унадаг гэдгийг мэддэггүй болов уу. Тархины доргилт үүсгэх, бухын эвэрт сүлбүүлэх зэрэг аюултай байдаг аж.
4
Цаст оргил руу авирах
Дэлхийн оргил болох Эверест рүү авиралт хийсэн хүмүүсээс ердөө 6 хүн нь л амжилттай зорилгоо биелүүлж байсан гэхээр энэхүү спорт нь хүн болгоны хичээллээд байх спортын төрөл биш гэдэг нь хангалттай ойлгогдож байгаа биз ээ. 1990 оны эхээр гэхэд нийт 1300 хүн Эверест рүү авирсан хэдий ч, тэдний 179 нь эргэж ирээгүй байна.
3
Шүхрээр буух
Энэхүү спортоор хичээллэдэг 15 хүн тутмын 5 нь харамсалтайгаар амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг ажээ. Бүх зүйлийг нарийн тооцож, өндөр цэгүүдээс доош буудаг ч, заримдаа шүхэр нь санаснаар ажилдаггүй гацах тал байдаг байна. Улмаар хад асга мөргөх, далайд живэх, хүчтэй газардах зэргээр амь насаа алддаг ажээ. 2014 онд "The BASE Fatality List"-ийн зүгээс энэхүү спортоор 1981 оноос хойш хичээллэсэн 230 хүн амь насаа алдсан гэсэн судалгааг гаргасан байна.
2
Бухнаас зугтах
Испани улсаас гаралтай уг спортын төрөл нь амь өрссөн, хамгийн аюултай спортын нэгээр тооцогддог. Сүүлийн жилд гэхэд л энэхүү хачирхалтай спортоос болж 300 гаруй хүн амь насаа алдаж байжээ.
1
Далайн гүн дэх агуй руу хөвөх
1960 оноос хойш энэхүү спортоор хичээллэсэн хүмүүсээс 500 гаруй хүн нь амь насаа алдаж байжээ. Далайн гүн рүү ойртох тусам тэсгэм хүйтэн байх бөгөөд хөлдөх, махчин загасны хоол болох зэрэг аюултай байдаг аж. "National Society"-гийн зүгээс дэлхийн хамгийн аюултай спортоор тодорхойлсон байна.