Хувцсандаа тохируулж гутлаа хэрхэн зөв сонгох вэ?

Гутал, сандал, туфль зэрэг нь эмэгтэйчүүдийн маань хувьд хамгийн чухал сонголтуудын нэг байдаг билээ. Түүнчлэн сонгосон гутал тань гаднах харагдах байдлаасаа таны өмссөн бусад хувцастай хэрхэн зохицсон байна вэ гэдэг нь чухал юм. Тийм ч үүднээсээ бид та бүхэндээ гутлаа хэрхэн хувцастайгаа зөв тохируулан өмсөх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. 

Хувцсандаа тохируулж гутлаа хэрхэн зөв сонгох вэ?

1 Шагайгаар татсан түрүүтэй гутал

Шагайгаар татсан түрүүтэй гутал нь туфль болон богино түрүүтэй өсгийтэй гуталтай төстэй байдаг бөгөөд уг түрүүтэй гутал нь шагайг бүрхсэн загвартай байдаг байна. 

Тохиромжтой хувцас:

  • Хүрэм болон арьсан куртка
  • Урт дэрвэгэр даашинз
  • Жинс болон бариу өмд
  • Богино даашинз болон шорт

Шагайгаар татсан түрүүтэй гутал

2 Үдээстэй гутал

Үдээстэй гутал нь бусад гутлыг бодоход нэлээн хүнд байдаг бөгөөд давуу тал нь барихгүй, хөлд эвтэйхэн байдаг байна.

Тохиромжтой хувцаснууд:

  • Урт өмд болон урт жинс
  • Богино юбка

Үдээстэй гутал

3 "Чукка" гутал

Шагай давсан загвартай уг гутал нь дэгжин харагдуулахаас гадна үдээсийг нь олон янзаар үдэж өмсвөл таныг илүү загварлаг харагдуулдаг байна.

Тохиромжтой хувцаснууд:

  • Дэгжин загвартай жинс болон өмднүүд
  • Сорочка болон кардиган цамц
  • Хүрэм 
  • Төрөл бүрийн урттай даашинзнууд

"Чукка" гутал

4 "Chelsea" гутал

Шагай давсан загвартай энэхүү гутлын гаднах  нь гөлгөр материалтай байдаг бөгөөд олон хувцсан дээр зохидог байна. 

Тохиромжтой хувцас:

  • Сорочка болон футболка
  • Бариу өмд болон нугласан загвартай жинсэн өмд

"Chelsea" гутал

5 Өсгий зузаантай гутал

Тохиромжтой хувцас:

  • "Boyfriend" жинс болон хоолойтой цамц эсвэл пиджак болон даашинз
  • Богино даашинз болон арьсан хүрэм
  • Бариу хар өмд, урт захтай сорочка болон урт ханцуйтай цамц

Өсгий зузаантай гутал

6 "Riding" гутал

Богино өсгийтэй уг гутал нь ихэвчлэн өвдөг хүртэл урт түрүүтэй байхаас гадна хажуудаа цахилгаантай загварыг нь эмэгтэйчүүд маань түлхүү өмсдөг байна. 

Тохиромжтой хувцас:

  • Урт болон богино хүрэм
  • Урт захтай болон богино захтай хүрэм
  • Цув болон пальто
  • Жилетка болон бариу өмд, мөн том хэмжээний цүнх

"Riding" гутал

7 "Cossack" гутал

Энэхүү гутал нь хажуугаараа цахилгаантай байхаас гадна үдээстэй байх тохиолдол ч байдаг байна. 

Тохиромжтой хувцас:

  • Жинс
  • Богино шорт
  • Цагаан болон судалтай сорочка
  • Өнгөлөг даашинз

"Cossack" гутал

8 "UGG" гутал

Бидний хэлж заншсанаар бойтог нь хонины арьсаар хийгдсэн байдаг бөгөөд өвлийн хүйтэнд дааруулахгүй, маш дулаан гуталнуудын нэг юм. 

Тохиромжтой хувцас:

  • Пальто болон нөмрөг
  • Богино хүрэм
  • Биеийн тамирын цамц
  • Хонины арьсан хүрэм

"UGG" гутал

9 "Biker" гутал

Мотоцикль унах сонирхолтой бүсгүйчүүдийн сонголт болсон уг гутал нь шагайг маш сайн хамгаалахаас гадна хажуугаараа үдээстэй загвар ч бас байдаг байна. 

Тохиромжтой хувцас:

  • Бариу өмд 
  • Савхин урт өмд

"Biker" гутал

10 "Баллерина" гутал

Зуны улиралд бидний ихэвчлэн өмсдөг "Баллерина" гутал нь олон хувцсан дээр зохицдог бөгөөд таныг дэгжин харагдуулна гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. 

Тохиромжтой хувцас:

  • Шорт болон футболка
  • Төрөл бүрийн жинс
  • Зуны даашинзнууд 
  • Богино юбка
  • Ажлын оффис хувцас

"Баллерина" гутал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()