1
Шөлний дэглэм
Баллетчин бүсгүйчүүдийн хоолны цэсэнд шөлтэй хоол чухалд тооцогддог аж. Учир нь шөл нь илчлэг, шим сайтаагаас гадна, биед түргэн шингэдэг тул хөдөлгөөнд саад учруулдаггүй байна. Мөн жингээ барьж байгаа хүмүүст шаардлагатай амин дэмийг өгч, илүүдэл жингээс сэргийлдэг аж.
2
Биедээ юу тустайг сайтар мэддэг
Бүжиглэх нь тухайн хүнээс асар их энерги, хүчийг зарцуулдаг. Тиймээс тэд ойрхон зайгаар шим тэжээлтэй хоолыг идэхийг зорьдог. Тэр бүрт хоол идэж чадахгүй тул жимсний салат, хөнгөн зууш, самар, жимс жимсгэнэ ихээр иддэг байна.
3
Дасгалыг дарамт болгодоггүй
Жингээ барьж, уян хатан байдлаа хадгалахын тулд байнгын дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм. Гэвч тэр болгоныг өөрт дарамт мэтээр хүлээн авбал тухайн хүн хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй билээ. Тиймээс баллетчин бүсгүйчүүд ном унших, хоол идэх, телевиз үзэхдээ л тэдгээр дасгалаа хялбархан, эрч хүчтэй хийдэг ажээ.
4
Тэмдэглэл хөтлөх
Бид өдөр тутамдаа, идэхийг хүссэн, гартаа тааралдсан амттан зэргийг ямар ч тооцоогүй идсээр өдөрт авах илчлэгийн хэмжээгээ хэтрүүлж орхидог. Харин идэж, уусан бүхий л зүйлсээ сайтар тэмдэглэж, тооцоотой хандвал жингээ зовлонгүй хаяхаас гадна, эдийн засагт ч маш хэмнэлттэй юм.
5
Шаргуу хичээллэх
Сайхан бие, амжилт бүхэн тийм ч амархан замаар олддоггүй. Биеэ зовоож, дайчилсны дүнд сая хүссэн зорилгодоо хүрэх юм. Тиймээс та амар хялбар аргаар турж, галбиржихын оронд уйгагүй дасгал хөдөлмөр, нарийн хоолны дэглэмийг баримтлах хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна, ямарваа нэгэн хор хөнөөлгүй байдаг байна.
6
Ус сайн уух
Турах, эрүүлжих, сайхан арьстай болох бүхэн устай холбогддог. Та өөрийгөө цэцэг хэмээн төсөөлөөд үзээрэй. Цэцгийг усалж, арчлах тусам сайхан ургаж, өнгө зүс нь сэргэдэг. Харин усаар гачигдахаараа амархан хорчийж, үхдэг шүү дээ. Бидний бие махбодь ч үүнтэй ижил юм. Тиймээс усыг сайн ууж хэвших нь зүйтэй юм.
7
Иогийн дасгал
Сайхан бие галбиртай бүсгүйчүүд иога, фитнес, усанд сэлэлт гэх мэт өөрийн таалагдсан төрлөөрөө хичээллэдэг. Иог нь биеэс бага эрчмийг гаргаж, амархан аргаар биеийг зөв галбиртай болгож тураадаг байна.
8
Уйдах хормыг битгий өг
Бэлтгэл сургуулилт, дэглэм эхэлснээр 3 дахь өдрөөс эхлэн бие хөндүүрлэж, залхуу тань дээд цэгтээ хүрэх болно. Дасгалаа хийхээ больж, дэглэмээ хаяхаар шийдсэн бол анх үүнийг яах гэж эхлүүлснээ санаарай. Зорилгоо санаж, түүнийхээ төлөө тууштай тэмцсэнээр та зорьсон үр дүндээ хүрэх болно.
9
Өөртөө урам өг
Дуртай хувцсаа өмс, өөрийгөө үлгэрийн гүнж, эрхэмсэг хатагтай мэтээр төсөөлөх хэрэгтэй. Бага гэлтгүй зүйлд өөртөө урам өгч, сэтгэл өөдрөг бардам алхах хэрэгтэй. Энэ ч гэсэн таны зорилгын нэг хэсэг гэдгийг бүү мартаарай.
10
Жингээ барихад суралц
Хамгийн хэцүү бөгөөд чухал зүйлсийн нэг бол жингээ барихад суралцах явдал юм. Хэдийгээр турж, хүссэн жиндээ хүрсэн байлаа ч, түүнийг хадгалах, жингээ тогтмол барих нь хамгийн хүнд даваануудын нэг юм. Үүнийг л давсан цагт та өөрийгөө ялан дийлсэн хэмээн бодож болох юм.