Алдартай тамирчдын сэтгэлийг булаасан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Спортын тамирчин хүний ялалт ялагдлын алинд нь ч хамт байж, түүнийхээ номер нэг фэн нь болон дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэл санааг нь хурцалж, амжилтанд хүрэхэд нь туслах үүргийг эхнэрүүд хүлээдэг билээ. Бүсгүй хүн бол эрчүүдийн нэг л амьдрах насандаа өөрийгөө гоёх чимэг ч гэж бас ярьдаг. Тэгвэл хамтдаа спортын сэтгүүлүүдээс тодруулсан спортын тамирчдын хамгийн халуухан дурлалт бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Алдартай тамирчдын сэтгэлийг булаасан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

15 Габриелле Юнион

Хойд Америкын сагсан бөмбөгийн лиг болох "NBA"-гийн "Miami Heat" багийн хамгаалагч Дувэйн Уэйдын сүйт бүсгүй болох Габриелле Юнион нь сагсан бөмбөгийн супер одтой танилцахаасаа өмнө аль хэдийнээ олны танил болоод амжсан нэгэн ажээ. Учир нь тэрээр өмнө нь хэд хэдэн спортын одуудтай холбогдож байсан бөгөөд үүнээс хамгийн их олны анхаарлыг татсан нь гэвэл "NBA"-гийн супер од, тухайн үеийн "New Jersey Nets" багийн холбон тоглогч байсан Жэйсон Киддтэй болзож байснаас гадна 2001-2006 он хооронд "NFL"-ийн тоглогч Крис Жонсонтой хамтран амьдарч байсан юм байна. Дувэйн Уэйд болон Габриелле Юнион нар нь 2014 онд гэрлэлтээ батлуулж байжээ.

Габриелле Юнион

14 Лена Герчке

Лена Герчке нь Германы шигшээ багийн болон Сери А лигийн Ювентус клубын хагас хамгаалагч Сами Хедирагийн найз бүсгүй юм. Германий урдаа барьдаг топ моделиудын нэг түүний сүүлийн жилүүд дэх кареер нь огцом дээшлээд байгаа бөгөөд дэлхийн нэр хүндтэй, олон сая уншигчтай, сэтгүүлүүдийн нүүрэнд залраад амжсан нэгэн юм.

Лена Герчке

13 Мелэни Коллинс

"Florida Panthers" багийн жигүүрийн тоглогч Скотти Апшоллын найз бүсгүй тэрээр "Beautiful TV" болон "CBS Sports" зэрэг дэлхийн нэр хүндтэй газруудад нэвтрүүлэгч хийхээс гадна "Golf Channel"-ээр гардаг "Их Завсарлага" нэвтрүүлгийг хөтлөдөг ажээ.

Мелэни Коллинс

12 Лаурен Таннехилл

Америкын үндэсний хөл бөмбөгийн буюу регбигийн лигийн "Miami Dolphins" багийн хамгаалагч Райан Таннехилл нь хамгийн үзэсгэлэнтэй эхнэртэй спортын оддын нэг юм. Тэрээр эхнэртэйгээ 2012 онд Техасын их сургуульд танилцаж байжээ. Түүний эхнэр нь регби үзэх болон хоол хийх хоббитой бөгөөд америк даа нэр хүндтэй модель ажээ.

Лаурен Таннехилл

11 Бруклин Декер

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан мэргэжлийн теннисчин Энди Роддикыг хамгийн үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй гэдгийг олон хүн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг гэнэ. Бруклин Декер нь 2010 оноос эхлэн загварын болон кино ертөнцөд хоёуланд нь хөл тавьж, чамгүй амжилтанд хүрсэн нэгэн юм. Тэрээр мөн "Sports Illustrated" сэтгүүлийн усны хувцастай халуухан бүсгүйчүүд булангийн нүүр зурганд заларч байсан бөгөөд "Battleship" болон "What to expect when you're expecting" зэрэг кинонуудад дүр бүтээж байжээ. Хосууд 2009 онд гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд 2015 оны 5 сард анхныхаа хүүхдийг өлгийдөж авах гэж байгаа талаараа хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өгөөд байсан билээ.

Бруклин Декер

10 Аманда Маккарти

Лос Анжелес Доджерс багийн бөмбөг шидэгч Брендон Маккартигийн эхнэр тэрээр АНУ-ын нэр хүндтэй загвар өмсөгчдийн нэг ажээ. Тэд гэрлэлтээ Брендон Маккартиг багийнхаа хамтаар "Grand Slam" тэмцээнд аваргалсных нь дараагаар батлуулж байжээ.

Аманда Маккарти

9 Эприл Жеанетт Мендез

Бидний хэлж заншсанаар нохой зодоон буюу "WWE" болох мэргэжлийн бөхийн холбооны эмэгтэйчүүдийн аварга байсан тэрээр энэхүү спортоос төрөн гарсан сайхан бүсгүйчүүдийн нэг юм. Түүний нөхөр болох Фил Брүүксын хувьд ч гэсэн түүнтэй мөн адил энэхүү спортоор амжилтанд хүрсэн нэгэн бөгөөд 2014 оноос хоёул уг спортоос холдсон бөгөөд түүний нөхөр Фил Брүүксын хувьд холимог тулааны спортын дэлхийн хамгийн том холбоо болох "UFC"-д хүч үзэхээр болоод байгаа билээ.

Эприл Жеанетт Мендез

8 Хэйдэн Пэнетьер

Дэлхийн хүнд жингийн боксын аварга Владимир Клличкогийн найз охин болох Хэйдэн Пэнетьер нь "NBC"-гийн алдартай цуврал болох "Hero's"-д дүр бүтээсэн авъяаслаг залуу жүжигчдийн нэг юм. Хэдийгээр тэрээр найз залуугийнхаа биеийн талаар шахуу татдаг хэдий ч, хайр сэтгэлд өндөр намын ялгаа хамаагүй гэдгийг хосууд маань амьдрал дээрээ харуулдаг гэнэ.

Хэйдэн Пэнетьер

7 Сара Карбонеро

Испаний шигшээ багийн болон Португалийн Порто клубын хаалгач Икьер Кассилъясын найз бүсгүй болох Сара Карбонеро нь спортын сэтгүүлчээр ажилдаг бүсгүй ажээ. Тэрээр найз залуугийнхаа тоглолт бүрийг алгасалгүй үзэж, үргэлж дэмжиж байдаг гэнэ.

Сара Карбонеро

6 Антонелла Роккуццо

Аргентины шигшээ багийн болон Испаний Барселона багийн довтлогч, дэлхийн 4 удаагийн шилдэг хөл бөмбөгчин Лионел Мессигийн эхнэр болох Антонелла Роккуццо нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бөгөөд дурлалт хосууд анх 5 настайгаасаа хойш цугтаа өсч, улмаар бие биедээ хайртай болсон гэж ярьдаг бөгөөд Мессигин хувьд анхны хайртайгаа гэр бүл болсон цөөн тамирчны нэг юм.

Антонелла Роккуццо

5 Кэролин Селико Лэйтэ

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг, нэгэн цаг үе ногоон талбай дахь хөл бөмбөгийн гайхамшгийг олон мянган фанатуудын уухай дэмжлэг дор үзүүлж явсан Какагийн эхнэр нь Кэролин Селико Лэйтэ гэх дуучин мэргэжилтэй бүсгүй ажээ. Тэрээр 2010 оныг хүртэл Христийн сүмд пастор хийдэг байсан бөгөөд хосууд 2005 онд гэр бүл болж байжээ.

Кэролин Селико Лэйтэ

4 Викториа Бекхэм

Хөл бөмбөгийн супер од, Английн шигшээ багийн амьд домог Дэвид Бекхэмийг түүний үзэсгэлэнт эхнэр Викториа Бекхэмгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Алдарт "Spice Girls" хамтлагийн гишүүн дуучин бүсгүй дэлхийн олон оронд түгсэн бренд дэлгүүрүүдтэй, ажил хэрэгч хувцаслах дуртай нэгэн ажээ.

Викториа Бекхэм

3 Ханна Дэвис

Ханна Дэвис нь алдарт "NY Yankees" багийн тоглогч Дерек Жетерийн найз бүсгүй юм. Их спортоосоо зодог тайлсан ч, сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдох амьдралын хэв маягаасаа зодог тайлаагүй тэрээр дөнгөж 25 настай, кареерынхаа эд оргил үе дээр яваа рекламын од бүсгүйг уураглаад амжжээ. "Direct TV" компаний нүүр царай Ханна Дэвис нь хамгийн сүүлд гэхэд л 2015 оны "Sports Illustrated" сэтгүүлийн усны хувцастай халуухан бүсгүйчүүдийн булангийн нүүрэнд заларсан юм.

Ханна Дэвис

2 Энн Кэтрин Брөммель

Германы шигшээ багийн болон Бундеслигийн Боруссиа Дортмунд багийн тоглогч Марио Гёцегийн 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр оруулсан хожлын гоалын дараачаар зураглаачид цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн баярлаж буй агшныг үзүүлж байсан нь түүний сүйт бүсгүй Энн Кэтрин Брөммель юм. Түүний хувьд 15 настайгаасаа моделийн кареераа эхлүүлсэн бөгөөд "Maybelline", "Diesel", "Braun", "AXE", "Philipp Plein" зэрэг брендүүдийн нүүр царай болж байсан, Германы өсөх ирээдүйтэй модель юм.

Энн Кэтрин Брөммель

1 Адриана Лима

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Адриана Лимаг Сербийн сагсан бөмбөгч Марко Яричтай гэр бүл болно гэж хэн мэдэх билээ. Олон мянган залуучуудын хүслэн болсон уг модель бүсгүйг өөр залуугийн гал тогоог барих байх хэмээн итгэж байсан хүмүүс дэндүү олон байсан нь харамсалтай. Адриана Лимагийн хувьд "Victoria's Secret"-ийн модель төдийгүй дэлхий дээрх хамгийн өндөр ашиг орлогтой ажилдаг хоёр дахь модель юм. Хосууд 2009 онд гэр бүл болж, 5 жил хамтдаа амьдарсны дараагаар буюу 2014 онд хоёр тийшээ болцгоожээ. Тэд хоёр хүүхэдтэй юм байна. Сүүлийн үед тэднийг буцаад нийлэх гэж байгаа талаар болон тэдний салалтыг жинхэнэ байгаагүй гэх мэдээллүүд ихээр цацагдах болжээ.

Адриана Лима

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()