1
Өдөр 10 буюу түүнээс дээш аяга кофе уух нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна сэтгэл санаанд тань огцом өөрчлөлтийг авчирдаг болохыг эрдэмтэд нотложээ. Учир нь та 10 буюу түүнээс дээш аяга кофег нэг өдрийн дотор уувал сэтгэл санаа тань тогтворгүй болж, улмаар хий юм харахад хүрдэг байна. Түүнчлэн кофенд агуулагдах кофейн нь таныг донтуулах бөгөөд бусдын сонсож үл чадах зүйлсийг сонсох, хий юм сонсож буй мэдрэмжийг төрүүлдэг ажээ.
2
Харин кофег зөв зохистойгоор хэрэглэх нь олон ашиг тустай байдаг бөгөөд үүний нэг нь таны ой санамжийг сайжруулах явдал гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар шалгалтанд орохынхоо өмнө нэг аяга кофе уувал шалгалтандаа зориулж бэлдсэн зүйлс тань тийм ч амар мартагдахгүй байх талтай юмсанжээ.
3
Кофег зөв зохистой хэрэглэдэг хүмүүс нь кофе огтхон ч хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдар болон бусад төрлийн өвчин тусах магадлал хамаагүй бага байдаг байна. Түүнчлэн кофенд агуулагддаг кофэйн нь таны эд эсийг сэргээхээс гадна, стресстэх, уурлаж, бухимдахаас сэргийлж өгдөг ач тустай ажээ.
4
Кофе нь анх европт түгэн дэлгэрсэн бөгөөд тухайн үед "Арабын вино" хэмээн нэрлэдэг байжээ. Түүнээс гадна европчууд кофег вино хийхдээ ашигладаг байсан түүх байдаг юм байна.
5
Саяханы нэгэн судалгаагаар амиа хорлож буй хүмүүсийн дийлэнх буюу 96% нь кофе хэрэглэдэггүй байсан бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар кофег өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хүмүүсийн толгойнд амиа хорлох талаарх бодол хэзээ ч орж ирэхгүй байх магадлалтай гэж үзжээ.
6
Кофе нь өөртөө мансууруулах бодис агуулж байдаг ч марихуаныг бодоход хамаагүй аюул багатай бүтээгдэхүүн ажээ. Төсөөллийнхөө ертөнцөд очихын тулд заавал ч үгүй мансууруулах бодис хэрэглэж байхаар кофе уух нь хамаагүй дээр сонголт болох аж.
7
Хэрвээ та сайн ажиглавал сүүлийн үед хийгдэж байгаа АНУ-ын олон ангит кинонуудад кофе ууж байгаа хэсэг дандаа гарах болжээ. Тэр ч бүү хэл "Fight Night" киноны анги тус бүр дээр ямар нэгэн байдлаар кофе гардаг байна.
8
Эмэгтэй хүн өдөрт 2-3 аяга кофе уух нь хөхийг багасгахад хүргэдэг гэнэ. Жижигхэн хөхтэй болох талаар бодоогүй л бол эмэгтэйчүүдийн маань хувьд олон аягаар кофе уух нь тийм ч зөв санаа биш бололтойдог шүү.
9
Кофе уух нь хүний тархийг сэргээж, чөлөөтэй сэтгэн бодох чадварыг бий болгодог байна. Нэг ёсондоо "Онгод оруулдаг" гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу.
10
Франц улсад нэгэн сонирхолтой газар үйл ажиллагаагаа явуулдаг нь хэрвээ захиалга авч буй ажилтантай зүй бусаар харицвал тухайн хүнд нэг аяг кофег 7 евро, харин соёлтой эелдгээр харицан, захиалга өгвөл 1.40 еврогоор үнэлдэг байна.
11
Кофений үнэрийг үнэрлэх нь стрессээс ангижрах шилдэг арга болохыг эрдэмтэд нотложээ. Тэр ч байтугай гадны улс орнуудад гэрээ кофений үрээр янз бүрийн дизайнтайгаар засч чимэглэсэн айлууд олон байдаг байна. Энэ нь гэрээс нь гарах кофений үнэр стресстүүлэхгүй байх ач холбогдолтой гэж боддогтой холбоотой ажээ.
12
АНУ-д нэгэн сонирхолтой судалгаа байдаг нь дөрвөн Америк хүн тус бүрийн нэг нь дор хаяж 7 хоногт 13 аяга кофе уудаг болох нь тогтоогджээ. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд нэг өдөрт 400гр кофе уух нь эрүүл мэндэд ямар нэгэн асуудал учруулдаггүй гэнэ.
13
Кофе уух нь бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэхэд тусладаг гэнэ. Бүрэг ичимхий, дотогшоогоо хүмүүсийн хувьд олон нийтийн газар хэтэрхий биеэ барьж, өөрийнхөөрөө байж чадахгүй байх талтай байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр хүмүүст кофе тус болох нь ээ.
14
2008 оноос хойш эрдэмтэд кофений 9 шинэ төрөл зүйл олж илрүүлжээ. Эдгээрийн ихэнх нь Африкын Мадагаскараас олдсон байна.
15
Хамгийн анхны хэрэглэхэд бэлэн болгож савласан кофег Бельгийн химич Жорж Констант Луй Вашингтон гэх хүн бүтээж байжээ. Тэрээр 1909 онд уг бүтээгдэхүүний хууль ёсных нь дагуу патентжуулсан аж.
16
Хамгийн анхны кофегоор үйлчилдэг газар нь 1554 онд Константинопль хотод байгуулагдаж байсан ч, төд удалгүй 1574 онд хаагдаж байжээ.
17
Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг учир хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. Мөн бүсгүйчүүдийн дур хүслийг нэмэгдүүлэг, сексийн чадварыг сайжруулдаг байна.