Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил

Таны хувьд амьдралын хамгийн чухал зүйл нь юу бол? Та арай мөнгө, амжилт, карьер гэж ташаа ойлгож явдаг юм биш биз. Гэвч үнэн хэрэгтээ амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм шүү. Та хичнээн амжилттай яваа, уул овоо шиг их мөнгө хураасан байлаа гээд эрүүл мэндээ алдсан бол тэдгээр нь ямар ч хэрэггүй, хумхын тоос болж хувирах байна. Иймд та бүхэндээ эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одооноос болих хэрэгтэй зуршлуудыг танилцуулъя. 

Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил

1 Тухтай амарч чадахгүй байх

Та тухтай амарч байж л илүүтэй эрч хүчийг хуримтлуулж, маргаашдаа өөдрөг алхлаж чадах байна. Гэвч та өөрийгөө залуу хүн яавал гэж хэмээн ойлгож, амарч ч чадалгүй ажиллаж яваа юм биш биз? Тэгвэл үүнийгээ яг одооноос болих хэрэгтэйг анхааруулъя. Тухтай унтаж, амрахгүй удаан явбаас эрч хүч алдагдаж, хөдөлмөрийн бүтээмж буурахаас гадна хамаг бие хөндүүрлэж эхэлдэг байна. Иймд та ямагт сайн амарч байх хэрэгтэй юм. 

Тухтай амарч чадахгүй байх

2 Нарны тос түрхдэггүй

Хэрэв та зуны нартай өдрүүдэд гадагш гарч байгаа бол заавал нарны тосыг түрхэж занших хэрэгтэй юм. Эс бөгөөс нарны хэт ягаан туяа таныг арьсыг түлж, цаашлаад наршуулж, биед сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Ялангуяа өглөөний 10-аас өдрийн 15 цагийн нар хамгийн хортой туяаг ялгаруулдаг гэдгийг санах нь зүйтэй.

Нарны тос түрхдэггүй

3 Хангалттай ус уухгүй байх

Ус хүний биед хичнээн ашиг тустай болохыг бид сайн мэдэх боловч хангалттай хэмжээний ус ууж чадахгүй байх хүмүүс олон. Өглөө босмогцоо нэг аяга бүлээн ус, ажилдаа гарахдаа нэг аяга ус, ажил дээрээ ирээд нэг аяга ус, цаг тутам нэг аяга ус уух гэх мэт хуваарь гаргаарай өөртөө тохируулан хуваарь гаргаарай. Хэдий чинээ та зөв эхлэлийг тавина төдий чинээ хэвшил болоход ихээхэн нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Хангалттай ус уухгүй байх

4 Өглөөний цайгаа алгасах

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Энэ нь биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Харин өглөөний хоолоо алгасч явах нь таргалалт үүсгэж, ходоод шархлуулах гэмтэй юм. 

Өглөөний цайгаа алгасах

5 Олон цагаар ажиллах

Өдөр бүр бухимдаж, стрессдэж байгаагийн тань шалтгаан хэт их ажиллаж, өөртөө амралт өгөхгүй байгаатай шууд холбоотой юм. Ажил хэдий чухал боловч бага ч атугай амралт нь танд цааш явах эрч хүч, урам зоригыг хайрлаж байдаг тул амралт, ажлаа зохицуулж хэвшээрэй. Хэдхэн хормын амралт, хичнээн их энергийг танд бэлэглэдэг гэж санана? 

Олон цагаар ажиллах

6 Тайван байх, амралт авах цаг гаргадаггүй

Дээр дурдсанчлан амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд болохоос эд хөрөнгө биш гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй аж. Ингэхдээ та өөртөө цаг гаргаж, амар тайван, стрессээс ангид байхыг эрхэмлэж, элдэв арга хайн, өөрийг тань хамгаас аз жаргалтай болгох зүйлсийг хийж хэвшээрэй. 

Тайван байх, амралт авах цаг гаргадаггүй

7 Согтууруулах ундаа хэрэглэх

Согтууруулах ундаа бидний биед хичнээн хортойг мэдэх боловч холдож чадалгүй өнөөг хүрсэн хүмүүс олон. Харин та өөртөө хайртай, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлдөг нэгэн бол яг одооноос согтууруулах ундааг амьдралаасаа гаргаж хаяарай. Энэ нь элгэнд өөрчлөлт оруулж, цусны даралтыг ихэсгэж, амьдралыг тань хар бараан зүйлсээр дүүргэж орхидог юм. 

Согтууруулах ундаа хэрэглэх

8 Тамхи татах

Тамхи нь цацраг идэвхит бодисыг агуулж байдаг бөгөөд уушигны, амны хөндийн, хэлний, хоолойны гэхчлэн нийт 33 төрлийн хорт хавдар үүсгэх гол эх үүсвэр нь болдог байна. Голчлон уушигны хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг төдийгүй үүгээр өвчилсөн хүмүүсийн 80% нь тамхинаас үүдэлтэй хэмээх аймшигт судалгаа байдаг аж. Харин та одоо ч гэсэн тамхи татмаар байна гэж үү? 

Тамхи татах

9 Төвөгтэй харилцаагаа хадгалсаар байдаг

Ганцхан олдсон амьдралыг дургүй хүнтэйгээ, зовж өнгөрүүлэх шаардлага бий гэж үү? Хэний, юуны төлөө ингэж байнга маргалдаж, муудалцдаг хэрнээ хамт байгаагаа сайтар бодолцож, салах талаар ярилцаад үзээрэй. Бусдаас хамаарч өөрийгөө зовоож, яг л тамд буй мэт амьдрах гэсний хэрэггүй тул өөрийгөө аз жаргалтай болгох замыг сонгоорой.

Төвөгтэй харилцаагаа хадгалсаар байдаг

10 Бэлгэвч хэрэглэдэггүй

Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэргээс сэргийлэх хамгийн найдвартай арга бол яалтчгүй бэлгэвч билээ. Харин үүнийг ашиглаагүйн улмаас сүүлд толгойгоо гашилган, харамсаж суухгүйн тулд та бэлгийн харьцаанд орохдоо болон зайлшгүй тохиолдолд бэлгэвчийг дотны нөхрөө болгох хэрэгтэй юм. 

Бэлгэвч хэрэглэдэггүй

11 Амны хөндийг анхаардаггүй

Махнаас нүд, яснаас шүд гэгчээр амны хөндийд сайтар анхаарал хандуулахгүй аваас бид аймшигтай өвдөлттэй нүүр тулах хэрэг гардаг билээ. Тиймээс та яг одооноос амны хөндий, шүдэндээ илүүтэй анхаарал хандуулж, зөв зүйтэй тогтмол угаахаас гадна шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншаарай. 

Амны хөндийг анхаардаггүй

12 Нүүрээ угаалгүй унтдаг

Нүүрээ будсан эсэх тань хамаагүй орой бүр унтахаасаа өмнө нүүрээ угааж хэвшээрэй. Эс бөгөөс нүүр тань үрчлээтэн, элдэв нян бактери шингэж, цаашлаад батга гарах гол үндэс нь болж өгдөг юм. Тиймээс хичнээн залхуу тань хүрч байлаа ч нүүрээ цэвэрлээд унтах хэрэгтэй аж. 

Нүүрээ угаалгүй унтдаг

13 Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг

Бэлэн хүнсний бүтээгдэхүүнд "бисфенол" гэх химийн бодис агуулагддаг. Одоогоос 2 жилийн өмнө лабраторид хийсэн судалгаагаар "бисфенол" гэх химийн бодис нь хулганы төв мэдрэлийн генд нөлөөлж байсныг тогтоосон түүхтэй. Тиймээс энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй асар ихээр таргалуулж, өөхлүүлнэ. Та аль болох үүнээс татгалзаж, хол байхыг хичээгээрэй. 

Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг

14 Оройтож хоол идэх

Хэт орой болсон байхад хоол идэх нь хоол боловсруулах системийн ажиллагааг алдагдуулж, ходоодонд амрах цаг гэж өгддөггүй юм. Мөн үүнээс гадна таргалж, хамаг эрхтэн тань өөхөлж эхлэх аж. Иймд та аль болох унтахаасаа өмнө хоол идэхгүй байж хэвшвэл зохилтой бөгөөд ямагт эрүүл хооллож байгаарай. 

Оройтож хоол идэх

15 Дасгал, хөдөлгөөн хийдэггүй

Дасгал хийж хэвших нь эрүүл амьдралын гол үндэс бөгөөд таныг элдэв өвчлөлөөс ч хамгаалах хуяг болж өгдөг билээ. Хэрэв та өөртөө хайртай нэгэн бол цаг зав гарган дасгал хийж байх шаардлагатай бөгөөд ямар нэгэн спортоор ч хичээллэх ёстой аж. 

Дасгал, хөдөлгөөн хийдэггүй

16 Дасгалын хувцастайгаа удаан байдаг

Та дасгалаа хийж дууссан бол түргэхэн шиг хувцсаа тайлж байгаарай. Хөлстэй хувцастай удаан явах нь таны эрүүл мэнд болоод биед сөрөг нөлөөтэй бөгөөд тухгүй байдлыг мэдрүүлэх юм. 

Дасгалын хувцастайгаа удаан байдаг

17 Өндөр өсгийт өмсдөг

Эмэгтэй хүмүүсийг өндөр өсгийтгүйгээр төсөөлөх ч аргагүй билээ. Гэхдээ өдөр тутамдаа тогтмол өндөр өсгийт өмссөнөөр нуруу, хөл өвдөж, тун ч таагүй нөхцлийг бүрдүүлдэг аж. Энэ нь явсаар нурууны өвчтэй болгож ч мэдэх тул бүсгүй та заримдаа ч болов өөрийгөө амрааж углааш, пүүз зэргээр гангарч хэвшээрэй. 

Өндөр өсгийт өмсдөг

18 Цахим ертөнцөөс хамааралтай болсон

Яг үнэндээ өнөөгийн нийгмийг ийм хиймэл хуурамч болгоход хамгийн том үүрэг “гүйцэтгэсэн” зүйл бол техник технологийн үсрэнгүй хөгжил болоод "цахим сүлжээ" юм. Өдөр бүр бид өөрсдөө ч мэдэлгүй гар утас, интернэт, компьютерыг өргөн дэлгэр ашиглаж, түүнээсээ хараат болсон байх төдийгүй үүнээс ялгарах хорт ягаан туяанд өөрийн эрүүл мэндээ үгүй хийж байдаг билээ. Амьдралд эдгээрийг орлох, илүү амьд зүйлс өчнөөн л бий шүү дээ. Гагцхүү та л утаснаасаа харцаа салгаад, түүнийг олж харах хэрэгтэй байгаа юм.

Цахим ертөнцөөс хамааралтай болсон

19 Байнга дэлгэц ширтэх

Бид амьдралынхаа ихэнх хугацааг зурагт, компьютер ширтэн өнгөрүүлдэг муу зуршилтай юм. Харин та үүнийхээ оронд илүү идэвхитэй, амьдралыг тань хөгжөөж өгөх зүйлсийг сонгож, хийж хэвшээрэй. Энэ нь ядаж л биед тань эерэг нөлөөтэйгээс гадна бусадтай ярилцаж, илүүтэй дотно болоход тус хүргэнэ. Амьдралын хамгийн сайхан зүйл шинэхэн танил, найз нөхөд, гэр бүл юм шүү. 

Байнга дэлгэц ширтэх

20 Эрүүл мэнддээ анхаардаггүй

Би залуу хүн, элдэв өвчингүй хэмээн бардаж, барагтай л бол эмнэлэг зүгэлдэггүй хүмүүс маш олон байдаг юм. Гэвч ямагт өөртөө анхаарал хандуулж, ядаж жилдээ нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдах нь цаашид гарч болох эрсдлээс таныг урьдчилан сэргийлэх аж. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгийг адилаар таныг залуу хүн гэж ялгахгүй анхаараарай. 

Эрүүл мэнддээ анхаардаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()