Гэтэл тухайн улс vндэстэн энэ арга хэмжээгээ хэдэн зуун жилээр хадгалж хамгаалсаар байна. Магадгvй энэ нь нарийн учиртай болоод тэр... Ямар нэгэн зvйлд итгэж, тvvнийгээ шvтэж, эрч хvч энерги авах зvйлгvй болчих юм бол амьдрал харин ч утгагvй болох биз ээ.
1
Шотландын уулан дахь тэмцээн.
Шотландын уламжлалт килт хувцас ємссєн тэмцээний оролцогч алхыг хамгийн хол шидэхээр зэхэж байна. Энэ тэмцээн Гленфиннане хотод явагддаг аж. Шотландын уламжлалт наадам нь тэмцээн, бvжиг, хоол, ундаа зэрэг хэлбэрээр явагддаг. Энэ наадамд хvмvvс оролцсоноор ажлын єдрийн алжаалаа тайлдаг байна. (Jin Richardson).
2
Шотландын Белтейн хэмээх галын наадам.
Нvцгэн цээжтэй “Кельтvvд” Эдинбург дэх Карлтон Хилл-ийн хажууд Белтейн хэмээх галын наадмын vеэр фестивалийн галыг дээш єргєн мандуулдаг. Энэхvv єргєн тvмнийг хамарсан цэнгээн жил бvр зохиогддог уламжлалтай. Энэ наадам нь эртний кельтvvдийн зуны улиралыг ирэхийг угтуулан хийдэг баярыг орчин vед уламжлан сэргээх зорилготой ажээ. (Jim Richardson).
3
Hadaka Matsuri (Нvцгэн эрэгтэйчvvдийн баяр)
Японы Окаямад эдvгээ 1200 дахь жилдээ уламжлагдан явагдсаар буй баяр юм. Энэхvv фото зургийг цельсийн 9 градусд євлийн цагт авчээ. Эрэгтэйчvvд мєстэй усанд умбаснаар єєрийгєє элдэв бузар муухайгаас цэвэрлэх ёслолыг vйлддэг байна. (Paul Whitton / My Shot).
4
Тайландын цагаан хоолтны наадам.
Bang Neow сvмийн сvсэгтнvvд Тайландын Пхукет арал дээрх цагаан хоолтны наадам дээр амандаа буу нэвт сvлбэн эсэргvvцэл илэрхийлж байна. Хятадын цагаачид 1825 онд энэхvv даоссын ёслолыг vйлдэж эхлэжээ. Хvмvvс тахлаас амь аврагдахын тулд бурханд сvсэглэн цагаан хоол идэж эхлэсэн тухай ёслол юм. Энэ наадмын талаар мэдээллийг бид ємнє нь хvргэж байсан билээ. (David Longstreath/AP).
5
Небраск мужийн Уэйн дахь тахианы баяр.
Тахиа шиг хувцасласан эрчvvд Тахианы шоунд оролцохоор бэлтгэж байна. Жил бvрийн зуны улиралд Небраск мужийн Уэйн хотод шувууны баярыг хэд хэдэн арга хэмжээгээр тэмдэглэдэг. Жишээ нь, дэлхийн хамгийн том тахиатай бvжиглэх, хотын зураачид цементээр тахианы суудаг хєндлєвч суултуур хийх, шувууг ивээн тэтгэгчийн баяр ёслол, тахианы шарсан олон далавч идэхийн тєлєєх тэмцээн гэх мэт. (Joel Sartore).
6
Испани дахь Христийн биеийг ёслон тэмдэглэх баяр. (Corpus Christi).
Шулмасын бэлэгдэл болсон El Colacho хэмээх багтай хvн жаахан охидын дээгvvр харайдаг. Энэхvv олон жилийн тvvхтэй ёслол хvvхдvvдийг хорон муу зvйлээс хамгаалахад зориулагддаг. Chorpus Christi хэмээх энэ баяр жил бvр Испаний Кастрильо-де-Мурсия хотод католик шашны Ариун илчлэлийн баярын хvндэтгэл болон явагддаг байна. Энэ наадмын талаар мэдээллийг бид ємнє нь хvргэж байсан билээ. (Israel L. Murillo/AP).
7
Австрийн Schleicherlaufen наадам.
Австрийн Тельфс гудамж ид шидийн харийн ертєнц болон хувирдаг. Багтай хvмvvс Их мацагийн ємнєхєн таван жилд нэг удаа хотоор явдаг. Schleicherlaufen наадам анх XV зуунаас буюу христийн ємнєх шашны жаяг ёстой холбоотой анх тэмдэглэгдэх болжээ. (Melissa Farlow).
8
Нигер улсын Gerewol наадам.
Баруун Африкт Wodaabe омгийн нvvдэлчид жил бvр Gerewol наадмын vеэр єєрсдийн гоо сайхны мэдрэмжийг баяр ёслол болгон тэмдэглэдэг. Залуус эмэгтэй шvvгчдийн анхаарлыг ємссєн баярын хувцас болон уламжлалт Яке бvжгээрээ татахыг оролддог. Азтай ялагч эхнэр буюу хайртай хvнээ шагнал болгон авдаг байна. (Mike Hettwer).
9
Тайвань дахь дэнлvvний наадам.
Тайчууд гэрэлтэж буй дэнлvvнvvдийг итгэлтэйгээр дээр єргєн мєргєн явдаг. Шинэ жилийн арван тавны сартай шєнийн эхний шєнє энэ наадам болдог. "Дэнлvvний шєнє" наадам Хятад болон Тайваны уламжлалт баяр ёслол юм. Анх хэрхэн юунаас болж vvссэн нь тодорхойгvй. Магадгvй, хvмvvсийн ємнє урт удаан амьдрал хvлээж байгааг илэрхийлсэн байж болох юм. Сvvлийн vед энэ наадмын vеэр гэрлэн болон галын наадам зэрэг хийдэг болжээ. (Wally Santana / AP).
10
Киргиз улс.
Морьтон залуус морин дээр хvч тамирын vзvvлбэрvvдийг бахтай хийж хоорондоо оодариш хэмээх тэмцээн явуулдаг. Энэхvv баяр нь нvvдэлчдийн ур чадварыг магтан шагшиж, их хэмжээний идэж уух зvйлтэй элбэг дэлбэг тэмдэглэгддэг байна. Сарала-Сазд болдог энэ арга хэмжээ алслагдсан энэ сайхан нутагт жуулчдыг дуудан аваачдаг онцлогтой юм. (ВячеславОселедко / AFP / Getty Images).
11
Невада мужийн Burning Man наадам.
Элсэн дунд «хєвєнт» яваа дарвуулт онгоц Burning Man наадмын нэг vзvvштэй зvйлийн нэг юм. Burning Man гэж юу вэ? Жил бvр зохиогддог энэ наадмын шvтэн бишрэгчид энэ наадамд оролцохдоо єєрсдийгєє урлагийн vндсийг танин мэдэж, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлдэг євєрмєц нэгэн бvтэн омог хэмээн мэдрэхийн тулд оролцдог гэнэ. Энэ наадам жилд нэг удаа Невада мужийн Black Rock элсэн цєлд болдог аж. Энэ наадмын талаар мэдээллийг бид ємнє нь хvргэж байсан билээ. (Mitch Horning, My Shot).
12
Энэтхэгийн Ganesh наадам.
Ganesh Chaturthi (10 хоног vргэлжилдэг) баяр индусийн зааны толгойтой бурханыг шvтэх хvндэтгэх ёслол юм. Бараг 200.000 орчим Ганеши бурханы шvтээн хотын гудамж орон сууцыг чимдэг. Ганеши бурханы баримал хєшєєг Арав-ийн тэнгист баяр ёслолтойгоор угаалга хийхийн тулд єргєн барих нь энэ ёслолын оргил vе болдог. (Gautam Singh/AP).
13
Филиппин дэх Хар Назарянины баяр.
Манилын гудамжаарх жагсаалын vеэр сvсэгтнvvд Христ болон Хар Назарянины аврага том дvрсийг тойрон хvрээлдэг. Жил бvр энэ баяр хэдэн мянган христчvvдийг хамарсан том ёслол болдог. Эдгээр христчvvд нvцгэн хєлєєрєє гудамжаар явдаг. Мєн зохион байгуулагчдад єєрсдийн хувцасаа Христ болон Хар Назарянины аврага том дvрсийг арчин зvлгэх болтугай, дараа нь эзэнд нь буцаан єгєх болтугай хэмээн найдаж vлдээдэг. Христ болон Хар Назарянины аврага том дvрс ид шидийн хvчтэй гэдэгт итгэх vзэл бараг 400 жил vргэлжилсээр байгаа аж. 1606 онд Мексикээс завиар энэ баримал хєшєєг зєєж байх vед завин дээр гал гарсан ч уг баримал харлах тєдий болоод бvрэн бvтэн vлдэж аврагджээ. (Aaron Favila / AP).
14
Луизиана мужийн Mardi Gras наадам.
Vржил шимтэй мягмар гариг бол Шинэ Орлеаны сонгодог баярын нэг. Энэ баяр христчvvдэд Мацагийн ємнє хєгжилдєх боломж олгодог. Шинэ Орлеанд эрх цуглуулах нь энэ баярын нэг хэсэг болдог. Зохион байгуулагчид ХХ зууны эхнээс эхлэн цугласан олны зvг эрх хаях ёслолыг vйлдэж эхлэжээ. (Robyn Beck/AFP/Getty Images).
15
Бидний сайн мэдэх Бразилийн багт наадам.
Мангейрын Gracyanne Barbosa бол самбагийн урдаа барьдаг нэг сургуулийнхан 2009 онд Рио-де-Жанейрогийн гудамжинд болсон багт наадамд оролцож байна. Самба бvжиг Рио-де-Жанейрод vvссэн бєгєєд хотын зvрх, багт наадмын арга хэмжээний суурь нь болдог. 1920 оноос эхлэн энэ багт наадам явагдаж, хотын олон хєгжимчин, бvжигчин, дизайнерыг бvтэн жилийн хєдєлмєрєєр нь хамардаг онцлогтой. (Писаренко Наташа / AP).
16
Филиппин дэх цэцгийн Panagbenga наадам.
Бvжигчин хvvхэн цэцгийн Panagbenga наадмын vеэр эргэн тойрондоо ус vсчvvлэн нааддаг. Энэ баяр жил бvрийн 2 дугаар сард Багио хотод явагддаг. Panegbenga гэдэг нь vгчилбэл “цэцэглэх” гэсэн утгатай. (Richard Balonglong).
17
Тайландын Loy Krathong наадам.
Loy Krathong наадам Сукотаи хэмээх эртний нийслэлийн туурь болсон тvvхийн паркт явагддагаараа онцлогтой. Жилийн сvvлийн арван тавны сарай шєнє тайчууд усанд бананы навчсыг хаяж (Krathong), шинэ жилд сайн сайхан байхыг бэлэгдэн мєргєдєг. (RomainCintract/ Aurora Photos).
18
Холи наадам.
Холи наадмын vеэр энэ охин єнгєт нунтагаар нvvрээ буджээ. Холи бол Индус шашинтны баяр ёслол бєгєєд Энэтхэг, Малайзийн Калуа-Лумпурт жилд нэг удаа зохиогддог. (Umar Roslan).
19
Шинэ Орлеан дахь жааз хєгжим болон уламжлалын наадам.
Энэ наадам дээр индейчvvдийн vзvvлдэг Houma шоу гоё сайхнаараа гайхагддаг. (CalbIzdepski).
20
Дивали (Diwalli) буюу галын наадам.
Энэтхэгийн Ражастхан мужийн Жайпурд хотод гартаа лаа барьсан хvмvvс индусийн галын наадам Дивали-г тэмдэглэдэг. Энэ наадам 5 хоног vргэлжилж харанхуйг ялсан гэрэл шинэ оныг авчирч байгааг бэлэгддэг. (Joe McNally, National Geographic).