1
Улс төрч
Хэт туйлшран улс төр, намын үзэл суртлыг баримталж, өөрөө хийж бүтээсэн зүйл үгүй атлаа бусдын гавъяагаар өөрийгөө чимж, "манай нам" гэж ярих хүмүүстэй фэйсбүүкээр найз болсны хэрэггүй аж. Амьдралд өч төчнөөн сайхан зүйл байхад тэднийг мэдрэлгүй атаа жөтөө, улс төр рүү нэвчин орсон хүмүүс танд сайн сайхан энерги хайрлахгүй нь тодорхой.
2
Кимээс ч их сэлфи зургаа нийтэлдэг
Өдөр бүр элдэв зураг хийж, үүнийхээ тайлбарт гүн ухааны үгс бичиж, шалихгүй байж мундаг царайлах гэсэн хүмүүсээс зайгаа барьж, яг одоо найзаасаа хасаарай. Байнга тэдний зургийг харж бухимдаж байхаар зүгээр л найз байхаа больчиход хангалттай юм шүү дээ.
3
Хаана байгаагаа нийтэлдэг
Би тэнд байна, энд байна гэхчлэн алхам тутамдаа л өөрийн байршлаа нийтлэх хүмүүс танд төвөгтэй, хэт цахим сүлжээнд донтчихсон мэт санагддаг уу? Тийм бол илүү зүйл бодож, хамаг нервээ баралгүй найз байхаа боль, мөн цаашдаа ч ийн төрлийн хүмүүсийг бүү найзаараа сонго. Бодит амьдралаас илүүтэй цахим сүлжээнд донтсон хүмүүс тулж, уулзаад ярих төдий л балмагдан, өнөөх уран цэцэн үгс нь "үнс" мэт л хийсэн одсон байдаг юм.
4
Хэрүүлч
Хүн бүрийн зураг, пост дээр хэрүүл хийн, бага өөг ч болов зүгээр орхилгүй их мэдэгч царайлах хүмүүс өч төчнөөн байдаг билээ. Тэдний тухайд хийх ажилгүй, цахим сүлжээ, хүн шүүмжлэхээс бусдыг чаддаггүй, арчаагүй бодолтой байдаг аж. Харин та тэдэнтэй найзалж, өөрийгөө бухимдуулж, ямар тэнэг болохыг нь гайхаж байх шаардлага бий гэж үү?
5
Фитнест явдаг
Мэдээж эрүүл мэнддээ анхаарч фитнест яван, гоё сайхан биетэй болж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Тэдний сайхан биеийг харж, атаархан урам зориг авдаг хүмүүс байх ч хэт их булчин гайхуулсан зургаа хийх нь бүр залхааж орхино гээч. Аливаа зүйлсийн тун нь ихэдвэл хог болж хувирдгын адил сайхан биеэ гайхуулсан хэдхэн зураг байхад л хангалттай биш гэж үү? Иймд та үргэлж л фитнес, өөрийн биеэ сурталчилах хүмүүсээс аль болох зайтай байхыг хичээгээрэй.
6
Бараа зарагч
Интернэтээр бараа зарж, таныг мөлжих гэсэн хүмүүсийг яав ч ойртуулж болохгүй юм. Энэ нь ихэвчлэн чанар муутай, хүн авалгүй үлдсэн зүйлс байх бөгөөд та тэдэнтэй нэгэнт л холбогдсон бол өнгөрөө л гэсэн үг шүү. Хэл яриа нь гайхалтай хөгжиж, хэнийг ч ховсдон бараа зарах чадвартай байдаг тул тэдэнтэй бүү найз бол. Ингээд л болоо шүү дээ.
7
Постны мангас
Өөрийн бодсон, харсан үзсэн бүхнээ өөрийн фэйсбүүкдээ бичих амьдрал үзээгүй байж олон юм ярих бяцхан хүүхдүүд хамгийн төвөгтэй байдаг. Мэдээж тухайн хүн өөрийн хуудас дээр юу бичих нь түүний дур. Үүнтэй адил хэнийг найзаар авч, хасах нь таны дур тул олон юм ярьж, пост бичих арван жилийн хүүхдүүдийг аль болох найзаар бүртгэхгүй байх нь дээр юм.
8
Зурагны тайлбартаа шүлэг бичдэг
Зураг бүрийнхээ дээр уншиж дуусамгүй гүн утга агуулга бүхийг шүлэг бичиж, сүржин зургаа байршуулах хүмүүст дуртай хүн ховор байдаг болов уу? Энэ нь хэдэн удаа байж болох хэдий ч зураг бүртээ ингэх нь үнэхээр зохимжгүй болоод дургүй хүргэм байдаг юм. Хэрэв таны фэйсбүүкд тийн төрлийн найзууд байвал бодох зүйлгүй бүгдийг нь найзаасаа хасчих. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдын шүлгийг хуулж бичихээс бусдыг мэдэхгүй хүмүүсээс мэдээд, сураад авчихмаар зүйл ховор байх нь тодорхой юм.
9
Хүнтэй суусан
Хэрэв та ганц бие, гэр бүлгүй нэгэн бол хүнтэй суусан хүмүүсийг найзаараа авах гэсний хэрэггүй. Учир нь тэд цаг тутам нөхөр, эхнэрийнхээ бэлэглэсэн романтик зүйлс, хоол зэргийг нь гайхуулж, хамтдаа авахуулсан дотно зургуудаа байнга л байршуулна. Эдгээр нь ганц бие хүмүүст ямагт төвөгтэй, дургүй хүргэм санагдаж, сэтгэл санааг нь тогтворгүй болгож байдаг юм.
10
Хамаатан
Фэйсбүүк нь хувийн орон зайг танд олгож, ямарваа зүйлсд баригдалгүй чөлөөтэй байхад тусладаг билээ. Харин та хамаатан ах эгч нараа найзаар бүртгэж авчихаад найзуудтай авахуулсан солиотой зураг, үзэл бодлоо шулуун илэрхийлсэн пост, халуухан залуу, бүсгүйн зургыг нийтэлж чадна гэж үү? Тиймээс анхнаасаа тэднийг найзаар бүртгэж авахгүй байх нь дээр аж.
11
"Hashtag" ашиглагч
"#gym, #gains, #crossfit #eatclean" гэхчлэн бичсэн үг бүрээ "hashtag" буюу хашилтанд хийж, хэлбэр хөөх нь тэдний оюуны цар хүрээг илтгэж өгч буй хэрэг болно. Хэрэв та ийн төрлийн хүмүүст дургүй, залхдаг бол найзаар авах гэсний хэрэггүй юм шүү. Хэсэг хугацааны дараа найзаараа хасах гэж илүү үйлдэл хийх төвөгтэй биз дээ.
12
Цаг агаарыг мэдээллэгч
Арай зөвхөн тэдгээр хүмүүст л бороо, цас харагддаг юм биш байгаа? Угтаа бол хүн бүр л үүнийг нь харж мэдэрч байхад фэйсбүүкийн улаан фанатууд "бороо орлоо", "цас орлоо", "нар гарлаа", "салхи салхиллаа" гэхчлэн ямагт мэдээллэнэ. Тэдний зураг мэдээлэл дээрээс цаг агаарын мэдээллийг авснаас цонхоороо харах нь илүү бодит мэдрэмжийг хайрлаж байдаг билээ.
13
Хүүхэдтэй хүн
Хараахан та эцэг эх болж амжаагүй бол үр хүүхдээ амин эрдэнэ гэж үзэх ээж, аавуудтай фэйсбүүкээр найзлах гэсний хэрэггүй. Учир нь хүүхэдтэй хүн бүрт тэдний үрс хамгаас хөөрхөн харагдах тул үүнийгээ бусадтай хуваалцаж, хийж байгаа хөдөлгөөн бүрийг нь нэг бүрчлэн тайлбарладаг билээ. Үүнийг нь хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс л ойлгох боловч ганц бие, гэр бүлтэй болж амжаагүй хүмүүсийг зүгээр л залхааж байдаг аж.
14
Амьдралаа нэг бүрчлэн тоочдог
Фэйсбүүкийг яг л өдрийн тэмдэглэл шиг үзэж, өөрт тохиолдосон, сонссон харсан бүхнээ байнга л бичиж суух хүмүүсийг дотор нь мэдлэгтэй, мэдлэгэгүй гэж ангилна. Мэдлэгтэй хүмүүсийн тухайд бусдад хэрэг болох заавар зөвлөгөө төрлөөр өөрийн туршлагаас хуваалцдаг бол мэдлэгэгүй хүмүүс зүгээр л хэнд ч хэрэггүй зүйлс бичиж, бусдын бухимдлыг төрүүлэхдээ гаргууд юм. Харин өдгөө бол тэд бичиж гараа өвтгөхөөс илүүтэй "Live" бичлэг хийж, хэрэгтэй хэрэггүй зүйлс ярин, хайран цагаа гарздах болоод байгаа юм. Бичлэг хийн, хэнд ч хэрэггүй зүйл ярих тэднээс илүүтэй алт шигээ үнэгүйдүүлж, айлгүй охидын олиггүй яриаг шимтэн үзэх залуус өрөвдөлтэй. Иймд та тус төрлийн хүмүүсээс аль болох хол байж, найз болохгүй байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.
15
"Google" байдаг гэж мэддэггүй
Хэдхэн секунд зарцуулаад "Google"-ээс шалгаад харчихаж болох зүйлсийг заавал фэйсбүүкд нийтлэн, хүмүүсээс лавлах нь залхуу болоод мунхаг шинжийг илтгэж байдаг билээ. Эл үйлдэл нь хэдэнтээ давтагдаж болох ч өдөр тутамдаа мэдэхгүй зүйлс бүрээ бусдаас лавлах нь таны уурыг барж, уцаарыг тань оргилуулах тул анхнаасаа л найзаар бүртгэхгүй байсан нь дээр байна.