Ихэнх нь саяхан болсон бєгєєд зарим нь одоо хvртэл шийдэгдээгvй хэргvvд багтсан байгаа. Энэ нийтлэлд яг одоо шуугиж буй Арнолд Шварцнеггер болон Олон улсын валютын сангийн тэргvvний тухай сенсацийг оруулаагvй болно. Ай даа эрчvvд минь жоохон болгоомжтой, тэвчээртэй бай л даа хэхэ.
1
Жон Профьюмо. Англи. 1963 он
Английн батлан хамгаалахын сайд Жон Профьюмо нэгэн завхай хvvхэнтэй холбогдсон явдал Английн улс тєрийн хvрээнд том маргаан vvсгэжээ. 1963 онд Профьюмо Кристин Килер гэдэг эмэгтэйтэй гэр бvлээсээ гадуур хоёр жил холбоотой байсан нь илэрчээ. Килер Профьюмогоос гадна зєвлєлтийн тэнгисийн цэргийн атташе, тагнуулч Евгений Ивановтай бас уулзалддаг байжээ. Профьюмо английн Ордны нийгэмлэгт vг хэлэхдээ єєрийн бурууг vгvйсгэсэн хэдий ч албан тушаалаа орхихоос єєр аргагvй болжээ. Тvvнтэй хамт Ерєнхий сайд Гаральд Макмиллан ч хамт огцорчээ. Харин Килер єєр хэрэгт шийтгэгдэж 9 сар шоронд хоригджээ. Килер, Профьюмо хоёрыг танилцуулсан Стивен Уорд бас буруутгагдаж шvvх хурлын сvvлийн єдєр амиа хорложээ. Профьюмо vлдсэн амьдралынхаа хугацаанд английн нийгмийн ємнє гэм буруугаа цайруулахын тулд буяны vйл ажиллагаа хийдэг болжээ.
2
Гари Харт. АНУ, 1987 он.
1987 онд Колорадо мужийн сенатор Гари Харт АНУ-ын Ардчилсан намаас Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєхєєр нэр дэвшигчдийн тоонд явж байв. Харт Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєхєєр нэр дэвшинэ гэдгээ зарласнаас хойш нэг сарын дараа 1987 оны 5 дугаар сард Miami Harald сонины сурвалжлагчид Донна Райстай холбоотой болохыг нь илэрvvлжээ. Хартын эхнэр Райстай холбоотой гэдгийг ямар ч «гэмгvй» хэмээн vздэгээ албан ёсоор мэдэгдсэн боловч Харт-ын тухай мэдээ Miami Harald сонинд хэвлэгдсэнээс хойш тvvний рейтинг 32% -оос 17% хvртэл буурчээ. Хэдэн єдрийн дараа 7 дугаар сарын 2-нд фото зурагчид «Monkey Business» моторт усан онгоцон дээр Хартын євдєг дээр Райс сууж байгаа зургийг National Enquirer сэтгvvлийн нvvрэнд гаргаж тавьснаар тvvний сонгуулийн ажил бvрмєсєн нуржээ. Энэ явдлаас хойш Харт улс тєрєєс хєндийрч ємгєєлєгчийн ажлаа хийх болжээ.
3
Канаан Банана. Зимбабве. 1997 он
Зимбабвегийн ерєнхийлєгч асан Канаан Банана 1997 онд єєрийн захиргаан дор ажилладаг эрчvvдийг хvчиндсэн хэмээн буруутгагджээ. Тухайн vед тэрбээр ерєнхийлєгч болоогvй, Африкийн нэгдлийн байгууллагад дипломат алба хашиж байв. 10 жилийн ємнє болсон энэ хэрэг ерєнхийлєгчийн туслах нэгэн хvнийг «Бананагийн эхнэр» хэмээн хэлсний тєлєє амийг нь хороосон талаарх шvvх хурлын vеэр илэрч гарч иржээ. Бие хамгаалагч шvvх хурал дээр хэлэхдээ: Банана тvvнийг байнга хvчиндэж байсан. Шvvхийн мєрдєн байцаалтын явцад энэ хэрэг зєвхєн нэг биш, Бананаг ерєнхийлєгч байсан 1980–1987 онуудад хэд хэдэн удаа болж байсан нь тогтоогджээ. 1999 онд Банана 11 удаагийн хvчингийн хэрэг vйлдсэн болох нь тогтоогдож, 10 жил шоронд хоригдох ял авчээ. Банана єєрийн гэм бурууг эцсээ хvртэл vгvйсгэж, энэ бол улс тєрийн санаа сэдэлтэйгээр миний эсрэг ийм юм зохион байгуулж байна хэмээн мэдэгдэж байжээ. 2001 онд шоронгоос гарсан боловч удалгvй 2 жилийн дараа хорт хавдараар нас баржээ. Албан ёсоор оршуулах зєвшєєрлийг хамтаануудад нь эрх баригчид єгєєгvй аж.
4
Билл Клинтон. АНУ. 1995-1997 он.
Билл Клинтон Цагаан ордонд дадлагажигч Моника Левинскитэй хийсэн хормойн донгийн явдлаас болж ерєнхийлєгчийн албан тушаалаасаа салах шахав. Клинтоны хэрэг Арканзас мужийн захиргааны ажилтан Пола Жонсод бэлгийн харьцаа хийхийг тулгаж оролдсон гэснээр илэрчээ. Vvний дараа нь Левински прокурор Кеннет Старрд єєрийн найз Линда Трипптэй утсаар 1995-1997 онуудад ерєнхийлєгчтэй учир ургуулсан талаар ярьсан бичлэг, Клинтоны vрийн шингэнтэй алдарт хєх даашинзаа єгчээ. Клинтон Левинскитэй аман секс хийсэн гэж худал мэдvvлэг єгсєн гэсэн ялнаас мултрахын тулд «энэ бvхэн "байсан" гэсэн vгний утгаас шалтгаална» гэсэн vгээ хэлжээ. Прокурор Кеннет Старрын илтгэл 1998 онд Клинтоны эсрэг Тєлєєлєгчдийн тэнхимийн vvсгэсэн хэргийн vндэс нь болжээ. Клинтон 4 зvйл ангиар буруутгагджээ.
Vvнд: хоёр нь худал мэдvvлсэн, шvvхийн ажиллагаанд саад учруулсан, албан тушаалаа ашигласан гэх мэт. 1998 оны 12 дугаар сарын 19-нд Тєлєєлєгчдийн тэнхим тvvнийг 1998 оны 8 дугаар сард Пола Жонсын хэргийг хэлэлцэх vед худал мэдvvлсэн, шvvхийн ажиллагаанд саад учруулсан гэсэн 2 зvйл ангиар буруутай хэмээн vзжээ. 2 дугаар сарын 12-нд Клинтон Сенатад бvх зvйл ангиараа цагааджээ. Пола Жонс Клинтоноос нєхєн олговор болгож 850.000 доллар авч шvvхэд єгсєн Клинтоныг буруутай гэсэн мэдvvлэгээ буцааж авчээ. Тєлєєлєгчдийн тэнхим Клинтоны асуудлаар санал хураахад тvvний рейтинг 73% болтлоо єсчээ. CNN/USA Today/Gallup-ын мэдээлснээр. Клинтоныг АНУ-ын олон нийт, эхнэр Хилари нь хvртэл уучилжээ.
5
Юрий Скуратов. ОХУ. 1999 он.
1999 оны 3 дугаар сард «Россия» телевизийн сувгаар «Гурвуулаа нэг хєнжилд» гэсэн киног vзvvлжээ. Бичлэг чанаргvй муу байв. Энэ бичлэг дээр «ерєнхий прокурор» Юрий Скуратовтай адил гээд байгаа хvн хоёр бvсгvйтэй секс хийж байгаа нь гардаг. 1999 оны 4 дvгээр сарын 2-нд Скуратовыг албан тушаалаас нь албан эрх мэдлээ хортойгоор ашигласных нь тєлєє «эрvvгийн хэрэг vvсгэсэн тул хэрэг мєрдєлтийн хугацаанд ажлаас тvдгэлзvvлсvгэй» хэмээсэн тодотголтойгоор зайлуулжээ. Тvvний хэрэгт vл хєдлєх хєрєнгє болон бусад зvйлсийг хууль бусаар олж авсан гэсэн асуудал ч байсан аж. Скуратов бичлэг жинхэнэ гэдгийг vгvйсгэж байв. 2000 оны 4 дvгээр сарын 19-нд тэрбээр албан тушаалааса бvрэн чєлєєлєгджээ. 2001 оны 5 дугаар сарын 11-нд тvvний єдvvлсэн эрvvгийн хэргийг шvvх ажил дуусгавар болж, дээрх бичлэг жинхэнэ гэдэг нь тогтоогдоогvй байна.
6
Гарри Стоунсайфер. Boeing компани. 2005 он
Boeing-ийн удирдагч Гарри Стоунсайфер 2005 оны 3 дугаар сард компаний дэд ерєнхийлєгч Дебра Пибоди-тай учир ургуулсан хэмээн хэрэгт буруутгагдан огцорчээ. Компани дотооддоо хийсэн мєрдєлтийн явцад дээрх холбоо сvлбээс «хоёр талын харилцан зєвшєєрєлцсєний vндсэн дээр байсан боловч албаны ёс зvйг ноцтой зєрчсєн» хэмээн vзжээ. Стоунсайфер 50 жил хамт амьдарсан эхнэрээсээ салж, хожим нь Пибодитай суужээ.
7
Якоб Зума. ЄАБНУ. 2005 он
ЄАБНУ-ын одоогийн ерєнхийлєгч (тэр vед дэд ерєнхийлєгч асан) Якоб Зума 2005 онд талийгаач болсон найзынхаа охин 31 настай эмэгтэйг хvчинджээ. Энэ эмэгтэй ДОХ-ын халдвар авсан гэдгийг тэрбээр мэдэж байжээ. 2006 онд Йоханнесбургийн шvvх секс «хоёр талын харилцан зєвшєєрсний vндсэн дээр болсныг тогтоов» хэмээн vзээд Зумаг цагаатгажээ. Энэ шийдвэр Зумагийн мэдvvлэг болон дээрх эмэгтэйн хvчиндvvлсэн хэмээн удаа дараа мэдvvлсэн сэтгэл зvйн шинжээчийн дvгнэлтийн vндсэн дээр гарчээ. 2007 онд уг эмэгтэйд Голланд улсад улс тєрийн хувьд орогнох эрх олгожээ. Зума шvvх хурлаар орж байх vедээ ДОХ-той тэмцэх vндэсний зєвлєлийг толгойлж байв. Тэрээр шvvх хурал дээр тэр эмэгтэйг ДОХ-ын халдвар авсан гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд ч би хамгаалах хэрэгсэл хэрэглээгvй. Дараа нь «ДОХ-ын халдварын эрсдэлийг бууруулахын тулд» халуун усанд орсон хэмээн мэдvvлжээ. Зумагийн хэрэг хvний эрхийг хамгаалах байгуулллагуудын зvгээс ширvvн шvvмжлэлтэй тулгарсан хэдий ч энэ нь Зумагийн улс тєрийн албан тушаалд нєлєєлєєгvй байна. 2009 онд ЄАБНУ-ын парламент Зумаг ерєнхийлєгчєєр сонгожээ.
8
Элиот Спитцер. АНУ. 2008 он
Нью-Йорк мужийн амбан захирагч асан Элиот Спитцер 2008 оны 3 дугаар сард дээд зэрэглэлийн биеэ vнэлэгчдийн vйчилгээг авч тэдэнд нийтдээ 80.000 доллар тєлсєн хэрэг нь илэрч албан тушаалаа орхиход хvрчээ. Тэрбээр Нью-Йорк хотын ерєнхий прокурорын алба хашиж байхдаа санхvvгийн хэрэг, биеэ vнэлэх явдалтай ширvvн тэмцдэгээр алдартай байсан нэгэн. Энэ нь тvvний хэргийг сєхєн лавшруулахад нєлєєлсєн байж болох талтай. Спитцер огцорсныхоо дараа нэр хvндээ єсгєхийн тулд буяны vйл ажиллагаа, байгаль хамгаалах vйл ажиллагааг идэвхитэй явуулах болжээ.
9
Кваме Килпатрик. АНУ. 2008 он
Детройт хотын дарга Кваме Килпатрикийн эсрэг тус хотын хоёр цагдаа шvvхэд мэдvvлэг єгчээ. Тэд Килпатрикыг хотын захиргааны хэлтсийн дарга Кристин Биттитэй учир ургуулсан явдлыг гэрчилж, vvний зэрэгцээ хотын дарга хэргийнхээ мєрийг арилгахын тулд дээрх хоёр цагдааг ажлаас нь хvртэл хална хэмээн тушааж байсныг мэдvvлжээ. Килпатрик, Битти нар єєрсдийн бурууг vгvйсгэж байв. Шvvх хурал Килпатрик, Битти нарын эсрэг хотын цагдаагийн дарга Гари Брауныг ажлаас нь хална гэсэн тэдний хоорондоо харилцаж байсан бичгийг хvртэл гаргаж vзvvлжээ. 2008 оны 9 дvгээр сард Килпатрик худал мэдvvлэг єгсєн хэмээн буруутгагджээ. Тэр албан тушаалаа єгєхийн ємнє нєхєн олговор болгож, хотдоо 1.000.000 доллар тєлжээ.
10
Анвар Ибрагим. Малайзи. 2008 он
Малайзийн дэд ерєнхийлєгч асан, сєрєг хvчний удирдагч Анвар Ибрагим 2008 онд єєрийн нэгэн ажилтнаа хvчирхийлсэн хэргээр буруутгагджээ. Одоо тvvний хэрэг мєрдєгдєж байгаа бєгєєд 5-20 жил шоронд хоригдох ял сонсож магадгvй байна. 1998 онд тэрбээр авилгал, садар самууны хэргээр шоронд 6 жил сууж байв. Ибрагим малайзийн ерєнхий сайд Мататхир Мухамадыг улс тєрийн шинэчлэлт хийхийг шаардаж эсэргvvцлийн кампанит ажил явуулсны улмаас тvvний эсрэг эрvvгийн хэрэг vvсгэх болжээ. 2004 онд садар самууны хэргийг нь vл хэрэгсэх болсон ч Ибрагимын хэргийг шvvх ажиллагаа маргаантай байна. Жишээ нь, Малайзид гомосексуализм хийсний тєлєє шийтгэл vзvvлэх vv, аль эсвэл энэ нь улс тєрийн єрсєлдєгчдийнх нь явууллага уу гэдэг нь тодорхойгvй байна.
11
Моше Кацав. Израиль. 2009 он
2011 оны 3 дугаар сард Израилийн ерєнхийлєгч асан Моше Кацав хоёр удаагийн хvчингийн хэрэг, хэд хэдэн хvчирхийлэх оролдлого хийсэн хэргээр 7 жил шоронд суух ял сонсоод байна. Энэ хэрэг 2006 оны 7 дугаар сард Кацав засгийн газрын хууль зvйн зєвлєх Мени Мазуз-д єєрийнх нь нэгэн ажилтан дарамтлаж мєнгє салгах гээд байна хэмээн хандсанаар эхлэжээ. Мазуз мєрдєлт явуулаад Кацав уг эмэгтэйг 1998 онд аялал жуулчлалын сайд байхдаа хоёр удаа хvчиндсэн болохыг тогтоосон байна. 2006 оны 9 дvгээр сард 8 эмэгтэй Кацавын эсрэг мэдvvлэг єгчээ. Эдгээрээс зєвхєн 2 хэргийг шvvх хvлээн авч, бусдыг нь шvvх vл хэрэгсжээ. 2006 оны 9 дvгээр сарын 13-нд Кнессетийн комисс ерєнхийлєгчийн бvрэн эрхээсээ тvр тvдгэлзэх хvсэлтийг хvлээн авч 2007 оны 7 дугаар сард Кацав огцорчээ.
Энэ vеэр Кацавын ємгєєлєгчид болон прокурорын газар шvvхийн ємнєх тохиролцоог хэлэлцжээ (ємгєєлєгчид ялын тєлєвлєгєєнєєс хvчирхийлсэн гэсэн хэсгийг авч хаях, ингэснээр Кацавын ял арай бага болж хєнгєрєх, нєхєн олговор тєлєх, огцрох, тэгээд тодорхой хугацаатайгаар тэнсэн ял авах). Энэ тухай мэдээ хэвлэлд гарч хvний эрхийг хамгаалах байгууллагууд эгдvvцжээ. 2008 онд Кацав ємгєєлєгчдийнхєє тохиролцооноос гэнэт ухарч, єєрийгєє ямар ч буруугvй хэмээн мэдэгджээ. Прокурорын газрын шинэ ялын тєлєвлєгєє 2009 оны 3 дугаар сард харин ч хатуугаар гарав. Кацавыг шvvх хурал 2009 оны 9 дvгээр сард эхлэж, 2011 оны 3 дугаар сард ял сонсгов. 7 жил хорих, 2 жилийн тэнсэн, 34.000 долларын торгууль. Кацав 5 сарын 8-наас эхлэж ял эдлэх ёстой байв. Гэтэл vvнээс хэд хоногийн ємнє ємгєєлєгчид нь хэргийг дахин нягтлан vзэх хvсэлт гаргажээ. Ингэснээр хэрэг одоо ч шийдэгдээгvй байна.
12
Марк Херд. Hewlett-Packard компани. 2011 он
Hewlett-Packard компаний захирал Марк Херд 2010 оны 8 дугаар сард жvжигчин байсан Жоди Фишертэй холбогдсоноор ажлаасаа огцрох болжээ. Фишер Hewlett-Packard компанид гэрээ хийх ажил хариуцсан мэргэжилтэн байв. Тэрбээр Хердыг садар самуунд уруу татсан хэмээн мэдvvлжээ. Херд хоёр жилийн хугацаанд Фишертэй хамт ресторанд хоол идэх болон аялал хийснийхээ тєлбєр тооцооны мєнгийг компаниас гаргуулж, нийтдээ 20.000 доллар тєлvvлжээ. «Ажил хэргийн стандартыг ноцтой зєрчсєн Херд ажлаасаа огцрох хэрэгтэй болов. Тэрбээр шившигтэйгээр халагдсанаас гадна 12,2 сая доллар, дээр нь 34,6 сая долларын хувьцаа авч байж ажлаа єгчээ. 2011 оны 9 дvгээр сард Херд Oracle-ын хамтрагч захирал болов. Hewlett-Packard компаний хувьцаа эзэмшигчид Хердыг HP-гээс Oracle-д шилжихдээ 9 тэрбум доллартай тэнцэх зах зээлийн хєрєнгийн хохирол учруулсан хэмээн шvvхэд єгчээ. Гэвч энэ хэрэг Хердын хувьд арай гайгvйгээр єндєрлєжээ.
13
Фердинанд Луго. Парагвай. 2009 он
Парагвайн Ерєнхийлєгч Фердинанд Луго улс тєрд орж ирэхийн ємнє католик ламтан байжээ. Жилийн дараа 2009 онд Ерєнхийлєгчєєр сонгосны дараахан нь 3 эмэгтэй Луго-г хvvхдvvдийнх нь эцэг хэмээн мэдvvлж шvvхэд єгчээ. 26 настай Вивиана Карильогийн хvv 2007 онд Лугог ламтан байхад нь тєржээ. Хоёр дахь эмэгтэй Бенинья Легисамон Лугог 2002 онд тєрсєн хvvхдийнх нь эцэг гэжээ. Гурав дахь нь улс тєрийн идэвхтэн эмэгтэй Гортензия Моран Лугог хvvхдийнхээ эцэг хэмээжээ. Гэхдээ ДНК-ийн шинжилгээгээр Луго тvvний хvvхдийн эцэг биш хэмээн хариу гарчээ. Луго нь Вивиана Карильогийн хvvхдийн эцэг гэдгээ зєвшєєрч харин хоёр дахийг нь vгvйсгэсэн байна. Энэ бvхний эцэст Лугогийн рейтинг навс унажээ.
14
Жулиан Ассанж. Wikileaks. 2010 он
WikiLeaks-ийг vндэслэгч Жулиан Ассанж садар самууны хэргээр 2010 оны 12 дугаар сард буруутгагджээ. 2010 оны 8 дугаар сард Шведийн цагдаагийн газарт хоёр эмэгтэй ханджээ. Ассанж тэдэнтэй « зууралдаж», хамгаалах хэрэгсэлгvйгээр секс хийхийг шаарджээ. Ассанж Лондонд баривлагдаж дараа нь тvр суллагдаад байгааг мэдэх биз ээ. Одоо тvvнийг Шведэд шилжvvлж єгєхєєр асуудал яригдаж байна. 2 дугаар сард Лондонгийн шvvх Ассанжийн хэргээр гайгvй шийд гаргасан ч ємгєєлєгчид нь хэргийг дахин харж vзэх хvсэлт тавьжээ.
15
Сильвио Берлускони. Итали. 2011 он
2011 оны 1 дvгээр сараас Милан хотын прокурорын газар еєрнхий сайд Сильвио Берлусконигийн хэргийг мєрдєж байна. Тvvнийг насанд хvрээгvй биеэ vнэлэгч «Руби» буюу Каримой эль-Маругтай нэртэй бvсгvйтэй холбоотой хэмээн буруутгаж байна. Руби Берлусконигийн зохион байгуулдаг «бунга-бунга» хэмээх нэртэй секс vдэшлэгт оролцсон 33 эмэгтэйн нэг юм. Прокурорын газар энэ vдэшлэгийг зохион байгуулалцсан хэмээн єєр 3 хvvхнийг хариуцлагад татахаар болж байна. Берлускони Рубиг гоо сайхны тєв нээж ажиллуул хэмээн 45.000 евро єгснєє хvлээн зєвшєєрч, тvvнтэй секс хийгээгvй хэмээн мэдvvлж байгаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ Рубиг цаашид биеэ vнэлж амьдарч болохгvй гэсэн утгаар мєнгє єгсєн. Тvvний амьдралын тvvх сэтгэл их хєдєлгєсєн гэжээ.
Италийн ерєнхий сайд ийм хэрэгт анх удаагаа орооцолдож байгаа бус. 2009 оны 3 дугаар сард тvvний хоёр дахь эхнэр Вероника Ларио 18 настай загвар ємсєгч Наоми Летиция-тай хамт байгаа зураг нь хэвлэлд нийтлэгдсэний дараа сална гэдгээ мэдэгджээ. Vvнээс гадна эхнэр нь нээлттэй захидал бичиж Берлускони 2009 оны Европарламентын сонгуульд єєрийнхєє намаас нэр дэвших хvмvvсийн тоонд хэтэрхий олон улс тєрийн туршлагагvй «гоо бvсгvйчvvдийг» оруулсан хэмээн бичжээ. Эцсийн дvнд 2011 оны 4 дvгээр сард Берлусконигийн рейтинг 31% хvртлээ унаад байна.