Гудамжинд амилсан гайхалтай бүтээлүүд

Та гайхалтай урлагийн бүтээл, үзэмжит зүйлсийг зөвхөн дээд зэрэглэлийн үзэсгэлэнгээс л үзэж харан, мэдрэх боломжтой гэж бодож байна уу? Харин энэ бүхэн эндүүрэл ташаа ойлголт юм. Та нүд баясгаж, тархи амраах дэндүү төгс бүтээлүүдийг дэлхийн хотуудыг гудамжнаас хүртэл харах боломжтой байдаг аж. Ингээд авьяас чадвар, хичээл зүтгэлийн ундарга болсон чадварлаг уран бүтээлчдийн гудамжинд амилсан гайхалтай урлагийн бүтээлүүдийг сонирхцгооё. 

Гудамжинд амилсан гайхалтай бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүрхрээ

Уран бүтээлч Эдгар Мюллер (Edgar Mueller)-ийн энэхүү бүтээл нь яг л бодит мэт хүрхрээг санагдуулам байгаа биз.

Хүрхрээ

2 Ханан дээрх бүсгүй

Эгэлгүй үзэсгэлэнтэй, энгийн нэгэн бүсгүйг дүрсэлсэн энэхүү бүтээл нь таныг гайхшруулах нь лавтай.

Ханан дээрх бүсгүй

3 Цөөрөм

Яг л жинхэнэ цөөрөм мэт үзэсгэлэнтэй харагдах энэхүү цөөрөм нь хүүхэд багачуудын сэтгэлийг тэнийлгэх аж.

Цөөрөм

4 Эрлэгийн элч

Анхааралтай байгаарай! Үхлээс хэн нэгэн эргэн ирж байна.

Эрлэгийн элч

5 Супер Марио

Яг л бяцхан Марио, усны хоолойноос гараад ирэв үү гэмээр харагдаж байгаа биз.

Супер Марио

6 Толгод нүдтэй байдаг

Харахад бага зэрэг аймшигтай харагдах энэхүү бүтээл нь далдуур гүн гүнзгий утга агуулгын илтгэх аж.

Толгод нүдтэй байдаг

7 Супер баатрууд

Зөвлөлтийн баатар эрсийн хөшөөг ийнхүү супер баатар болгон хувиргахыг хэн санах билээ...

Супер баатрууд

8 Үсээ самнаж буй эр

Яг л хэн нэгэн таны өөдөөс ширтээд, өөртэй нь болзоонд явах эсэхийг асууж байгаа мэт харагдаж байна.

Үсээ самнаж буй эр

9 Аварга аалз

Аварга том аалз, байрны ханан дээр гүйлдээд байвал аймар биш гэж үү?

Аварга аалз

10 Бараан сүүдэр

Герберт Baglione (Herbert Baglione) хэмээх эр, эмнэлгийн хаягдаж хуучирсан танхимыг ийн аймшигт зургаар чимэглэжээ.

Бараан сүүдэр

11 Нүхэн гарц

Мэдэхгүй хүн бол үүнийг яг л аварга том нүхэн гарц байна хэмээн андуурах юм. 

Нүхэн гарц

12 Тамын хаалга

Энэхүү бүтээл нь амьдралын утга учир, хүмүүст зөв амьдрах хэрэгтэйг сануулсан аж.

Тамын хаалга

13 Усан сан

Яг л сайхан бүсгүй, усан санд дураараа цэнгэж буй мэт харагдаж байгаа биз!

Усан сан

14 Грекийн сүрлэг харш

Эртний Грекийн сүрлэг орд харшийг санагдуулам, шайхалтай урлагийн бүтээл юм.

Грекийн сүрлэг харш

15 Аварга том матар

Болгоомжлоорой! Аварга матар таныг залгиж мэднэ шүү...

Аварга том матар

16 Рапунзел

Урт үст, үлгэрийн гүнж Рапунзел гэзгээ унжуулж буй мэт харагдаж байгаа биз.

Рапунзел

17 Алхаж буй үхдлүүд

Энэ хаалга нэг их удахгүй харагдаж байгаа биз. Хэзээ хэзээгүй зомбинууд ороод ирэх нь...

Алхаж буй үхдлүүд

18 Газрын хагарал

Мэдэхгүй хүн бол газар жинхнээсээ хагарч хэмээн андуурахаар байна.

Газрын хагарал

19 Үйлчлэгч бүсгүй

Үйлчлэгч бүсгүй цэвэрлэгээ хийж байгаа мэт харагдаж байна. Харанхуй шөнөөр эндүү харж, хүн гэж андуурахаар байна шүү.

Үйлчлэгч бүсгүй

20 Дугуй унаж буй жаалууд

Бяцхан охин дүүгээ сундлаад, унадаг дугуйгаар салхи татуулаг давхиж байгаа мэт бодит харагдаж байгаа нь гайхалтай!

Дугуй унаж буй жаалууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()