1
Жокер
Жокерын дүрийг үе үеийн гайхалтай ур чадвартай жүжигчид бүтээсээр ирсэн билээ. Хамгийн сүүлд жүжигчин Хит Леджер (Heath Ledger) Жокерын дүрийг бүтээсэн бөгөөд энэ нь олноос өндөр үнэлгээ хүртсэн юм. Харин Жаред Лето (Jared Leto)-г тус дүрийг хэрхэн бүтээх бол хэмээн хүн бүр л бодолхийлж байсан нь лавтай. Нэрт дуучин, жүжигчин залуу тус дүрийг бүтээхийн тулд хамтран кинонд тоглосон жүжигчидтэйгээ огт ярилцдаггүй байсан бөгөөд тэдэн рүү шуудангаар элдэв зүйлс явуулж, яг л Жокер шиг аашилдаг байсан аж. Кино багийнханд бэлгэвч, сэтгүүл болон Жокерын бодлоос урган гарсан шүлгүүдийг хүртэл өгдөг байжээ. Нэг удаа Вилл Смит (Will Smith)-д шуудангаар сум, Маргот Роби (Margot Robbie)-д амьд харх хүртэл илгээсэн байна.
2
Анхны трэйлер
Тус киноны анхны трэйлер олонд нийтэд цацагдсан даруйдаа хэдэн арван сая хандалтыг авч, хүн бүрийн сонирхлыг татан, тэвчиж суухад хүртэл хэцүү болгож орхисон юм. Гэхдээ хүмүүс үхлийн салааны залуус, дэлхийг хэрхэн аврахаас илүүтэй Харли Күйн болон Жокер нарын хайр дурлалын харилцааг хамгаас их сонирхож байсан аж.
3
Райн Гослинг (Ryan Gosling)
Холливуудын хамгийн сайхан залуусын нэг гэгддэг Райн Гослинг нь олон гайхалтай дүрээрээ хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. Харин түүнд Жокерийн дүрийг бүтээх санал тавьсан бөгөөд залуу ч мөн хүлээж авсан атлаа эцсийн мөчид татгалзахаар шийдсэн юм. Хэрэв тэрээр санал хүлээж авсан бол бид Райн Гослингийг Жокерийн дүрээр харах байсан билээ.
4
Аманда Воллер (Amanda Waller)
Киноны гол үйл явдал өрнөх шийдлийг гаргаж өгсөн засгийн газрын ажилтан Аманда Воллер (Amanda Waller) хийх ёстой ажлаа яс гүйцэтгэдэг харгис араншинтай нэгэн билээ. Харин тус дүрийг Оскарын шагналт жүжигчин Виола Дэвис (Viola Davis) амилуулсан аж. Комик зохиол дээрээ Аманда нь "Deadshot"-ын охиныг хөнөөдөг хэмээн дүрсэлдэг бол кинон дээр түүний охиныг сүрдүүлэхээс өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учруулдаггүй юм.
5
Шивээс
Кино багийнхан, жүжигчдийн ихэнх нь гар дээрээ "skwad" хэмээн шивүүлсэн байна. Энэ нь тэднийг "Suicide squad" кинонд хамтран ажилласан гэдгийг илтгэж өгөхөөс гадна 6 сарын хугацаанд сайн найз, нөхөд болсны тэмдэг аж. Тус зурагт Вилл Смит киноны гол дүрүүдийн нэг болох ахмадыг амилуулсан жүжигчин Жоел Киннаман (Joel Kinnaman)-ний гар дээр, Маргот Роби кино багийн ажилтны гар дээр тус тус шивээс урлаж сууна.
6
Кара Делевинь (Cara Delevigne)
Тус кинонд загвар өмсөгч Кара Делевинь нь илбэчин бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Мэргэжлийн жүжигчин биш боловч цөөнгүй кинонд дүр бүтээж өөрийн авьяасаа гайхуулаад авсан сэргэлэн, овсгоотой бүсгүй юм. Харин энэ удаад найруулагч түүнийг дүрээ гайхалтай гаргахын тулд өөрийгөө чөлөөлж, үүрээр ой мод руу нүцгэн орж бодолхийлж байхыг зөвлөжээ. Кара ч түүний үгийг даган, өөрийгөө мэдэрч, дүрдээ орохыг хичээж байсан гэдэг.
7
Эсрэг талын дүр
Киноны трэйлерийг үзээд "Үхлийн салаа" чухам юуны эсрэг тэмцэх гэж байгааг хэн ч ойлгож мэдээгүй юм. Учир нь киноны трэйлер дээр аймшигт төмөр, роботоос өөр зүйл тодорхой харагддагүй аж. Энэ бүхний тайлал болж, киноны дунд хэсгээс л бид чухам хэн дэлхийг эзлэх гээд байгааг ойлгож авах билээ.
8
Жүжигчдийн бэлтгэл
"Suiside squad" киног Дэвид Айер (David Ayer) найруулж, дэлгэцнээ мөнхрүүлсэн бөгөөд уран бүтээлээ гайхалтай, төгс хэмжээнд аваачихын тулд жүжигчдээс гарч болох бүхий л чадварыг нь шаардаж байсан аж. Тиймдээ ч жүжигчдийг цаг ямагт бэлтгэл хийлгүүлж, зөвлөгөө өгч, заримыг нь загнаж, элдвээр доромжилж хүртэл байсан юм. Үүний үр дүнд кино зураг авалт гайхалтай болж өндөрлөсөн төдийгүй өдгөө олон сая долларын ашиг орлогыг олж байгаа аж.
9
Комик ертөнцөөс цуглуулсан баатрууд
"Batman" киноны үе үеийн ангиудад Бетмэний эсрэг дүрийг бүтээж, түүнтэй тулалдаж ирсэн баатрууд болох "Deadshot", "Harley Quinn", "Killer Croc" зэрэг нь үхлийн салаанд багтсан бөгөөд "Флаш" цувралын эсрэг талын баатар "Captain Boomerang", "Green Lantern" кинонд мөн л эсрэг дүрийг бүтээж байсан "Enchantress" буюу илбэчин зэрэг нь багтсан билээ.
10
Харваач
Бидний сайн мэдэх "Харваач" цуврал кинон дээр "Deadshot" болон "Harley Quinn" нар гардаг бөгөөд цаашдаа дараагийн улиралууддаа "Task Force X" хэмээх үхлийн салааг бүрдүүлж, үйл явдлыг өрнүүлэх төлөвлөгөөг гаргасан байсан аж. Гэвч тэднээс өрсөж, "Warner Bros" кино компани "Suicide squad"-г дэлгэцнээ гаргасан нь "Харваач" кино багынхны бухимдлыг төрүүлээд амжсан байдаг юм.
11
"Deadshot" болон "Harley Quinn"
Тус киноны гол дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчид урьд өмнө нь ч мөн хамтран кинонд тоглож байсан аж. Тэд өнгөрөгч жил буюу 2015 онд "Focus" гэх уран бүтээл дээр хамтарч, тэр тусмаа хосууд болж тоглосон байна.
12
"Batman and Suicide Squad" видео тоглоом
"Warner Bros" кино компани өөрсдийн бүтээсэн кинондоо үндэслэж "Batman and Suicide Squad" видео тоглоомыг гаргахаар төлөвлөөд байгаа аж. Хэдийгээр тэд үүнийг албан ёсоор зарлаагүй байгаа боловч "Youtube" хуудаснаа загвар бичлэгүүд нь хэдийн яваад эхэлсэн билээ.
13
Харлей Күйн (Harley Quinn)
Бид Харлейг Жокерийн найз бүсгүй гэдгээр сайн мэдэх билээ. Харин анх түүнийг комик номноос үүссэн хэмээх боловч үнэн хэрэгтээ 90-ээд оны "Бетмэн" хүүхэлдэйн кинонд анх удаа Харлей Күйн гэх нэрээр хүмүүст танигдсан байдаг юм.
14
Вилл Смит (Will Smith)
Холливуудын нэрт жүжигчин, авьяас чадвар, алдар нэрээр хэнээс ч дор орохгүй тэрээр тус киноны "Deadshot"-ын дүрийг төгс бүтээсэн билээ. Мэдлэг, туршлага арвинтай тэрээр харсан бүхнээ онож бууддаг халшрашгүй чадвартай эрийн дүрийг бүтээхийн тулд мэргэжлийн буудлагын тамирчин, цэргүүд зэргээс давтлага авч, өөрийн ур чадварыг дээшлүүлсний эцэст дүрдээ бүрэн орж, буунд дурласан аж. Мөн түүнийг тун ч дажгүй бууддаг гэдгийг кино багийнхан нотлоод амжсан билээ.
15
Том Харди (Tom Hardy)
2012 онд дэлгэцнээ гарсан "The Dark Knight Rises" киноны "Bane"-ыг дүрийг гайхалтай амилуулсан чадварлаг жүжигчинг "Suiside squad" киноны "Rick Flag" гэх цэргийн ахмадын дүрд тоглох санал тавьж, тэр ч мөн зөвшөөрч, олон нийтэд хүртэл мэдээлэл, мэдэглэл гаргаад байсан билээ. Гэтэл эцсийн мөчид тэрээр кинонд дүр бүтээхээс татгалзаж олон хүний сэтгэлийг гонсойлгож орхисон юм. Харин Том Хардигийн оронд жүжигчин Жоел Киннаман (Joel Kinnaman) дүрийг гайхалтай амилуулж чадсан билээ.