Мэрилин Монрогийн сэтгэлийн гүнрүү нэвтрэхэд...

20-р зууны хамгийн гал халуун бvсгvйчvvдийн нэг болох Мэрилин Монро (Норма Жин Бейкер)-гийн амьдрал тэр чигтээ хvнийх биш, харин хvн бvхний сэтгэлд эгшиглэх нэгэн домогт дуулал мэт єнгєрсєн. Энэ бvсгvйн vхэл амьдралын талаар олон янзын таамаглал, баримтууд байдаг. Тэрээр гайхалтай дуучин, ер бусын онцгой эмэгтэй хvн, бас ахиж хэзээ ч давтагдашгvй жvжигчин байсан билээ.

Мэрилин Монрогийн сэтгэлийн гүнрүү нэвтрэхэд...

Харамсалтай нь тvvний хувийн амьдрал тийм ч аз жаргалтай, баяр хєєртэй байгаагvй мэт санагддаг. Гэхдээ Норма Жинийг амьд ахуй цагт нь эрчvvдийн хєгжилтэй тоглоом, хvмvvсийн амны зугаа, бvvр цаашлаад нэгэн хєєрхєн “эд зvйл” мэд vзэж байсан гэдгийг бид мэднэ. Тиймээс ч тvvний оролцож байсан маш олон ярилцлагуудыг олон нийт vл ойшоодог байсан. Яг л зvгээр л харахад зориулсан хvvхэлдэй шиг... Тэгвэл єнєєдєр тvvний хэлсэн vгний цаана ямар их шаналал, бас эмэгтэй хvн болгонд сургамж болох их ухаан оршиж байгааг урлаг судлаачид шагшран судлах болжээ. Ингээд бvгдээрээ бvх цаг vеийн бvсгvйчvvдийн vлгэр дуурайл болсон домогт Мерилин Монро-гийн хэлсэн vгнvvдтэй танилцаж, энэ нууцлаг эмэгтэйн талаар бага ч гэсэн зvйлийг олж мэдэхийн сацуу, єєрсдийн ертєнцийг vзэх vзлийг тэлцгээе.

 

1

2

3

Эмэгтэй хvн чин сэтгэлээсээ, бас амирлангуй байхдаа хамгийн сэтгэл татам байдаг.

Би бvхэл амьдралынхаа туршид vзэгчдийн Мерилин байсан. Агуу учраасаа биш, харин би хэнд ч хэрэггvй байсан болохоороо л тэр.

4

Шєнийн тэнгэрлvv харахдаа би: “Дэлхийн бvх охид л энэ оддыг харж, тэдний нэг байхыг хvсдэг байхдаа”- гэж боддог. Гэхдээ оддын нэг болон гялалзаж чадаагvйдээ харамсдаг охидын ємнєєс би шаналахгvй ээ. Учир нь тэд над шиг дэндvv ихээр хvсч чадаагvй байж таарна.

Намайг арай залуу байхад “тачаангуй шаргал vст”, “секс бємбєг” гэж нэрлэдэг байсан. Гэхдээ  гоо vзэсгэлэн, эмэгтэйлэг байдал хоёр бол настай ямар ч холбоогvй гэдгийг би мэддэг. Эмэгтэй хvний сэтгэл татах чадварыг ямар ч механик vйлдлээр бий болгож болдоггvй нь vнэн. Би жинхэнэ дотроос гардаг гоо vзэсгэлэнгийн талаар ярьж байна. Дотроос гардаг гоо vзэсгэлэн бол эмэгтэйлэг байдлаас vvсдэг.

5

Єєрийгєє хичнээн сайн болохыг мэдэх болон єєрийгєє бvгдийг мэддэгт тооцох нь тийм ч сайн зvйл биш. Учир нь єндрєєс гэнэт унахаас сэргийлж, єєрийгєє бага ч гэсэн хамжаарлаж байх хэрэгтэй.

Миний тачаангуй байдлыг би єєрєє, бас эрчvvд бий болгосон. Эрчvvд энэ байдлаас маань хэтэрхий их зvйлийг хvлээдэг. Тэд миний гоёмсог даашинзны цаана жинхэнэ тэсрэх бємбєг нуугдаж байгаа мэтээр санадаг. Гэвч vнэн хэрэг дээрээ миний бие мах бодь бол энэ дэлхийн бусад бvх эмэгтэйчvvдийнхээс юугаараа ч ялгарах зvйлгvй. Тиймээс надаас хэтэрхий их зvйлийг хvлээх хэрэггvй гэж л хэлмээр байна. 

Намайг шаргал vстэй тэнэгхэн гэж хэлэхэд л би хамгийн их гомддог. Би тэнэг биш гэдгээ єєрєє мэдэж байгаа шvv дээ.

6

Би эмэгтэйчvvдийн таалалд нийцэхvйцээр хувцасладаг, харин эрчvvдэд зориулж нvцгэлдэг.
Жинхэнэ эмэгтэй хvн бол гал тогоондоо хамгийн сайн эзэгтэй, хvvхдийнхээ хамгийн сайн ээж нь, харин орон дотроо жинхэнэ “биеэ vнэлэгч” шиг байх ёстой.

7

Биеийн гоолиг галбир бол жинхэнэ бурхны бэлэг юм. Тvvнийг сvйтгэж, эвдэх эрх эзэнд нь байх ёсгvй.

8

Надад бас мэдрэмж гэдэг юм байдаг юм. Би урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байгаа. Миний хамгийн их хvсч буй зvйл бол хайрлагдах...

9

Эмэгтэй хvнд хоёр л зэвсэг байдаг. Нэг нь сормуусны будаг, нєгєєх нь нулимс юм. Харамсалтай нь энэ хоёрыг зэрэг ашиглах боломж байдаггvй.

10

Секс бэлэг тэмдэг гэдэг бол зvгээр л нэг эд зvйл. Харин би эд зvйл байхыг хvсэхгvй байна. Гэхдээ vнэхээр л ямар нэгэн бэлэг тэмдэг л байх ёстой юм бол би сексийн л бэлэг тэмдэг байх замыг сонгоно. Єєр юуны ч биш.

Холливууд бол таны ганц vнсэлтийн тєлєє мянга мянган доллар тєлж, харин зvрх сэтгэлийн тань єєдєєс 50 цент шиддэг газар. Би vvнийг маш сайн мэддэг. Яагаад гэвэл vнсэлтийнхээ тєлєє єчнєєн олон удаа мянга мянган доллар авч vзсэн. Бас зvрх сэтгэлийнхээ хариуд задгай цент олон удаа авч vзсэн.

11

Эрчvvд хамгийн уйтгартай зvйлvvдэд хамгийн их хvндэтгэлтэй ханддаг.

12

Би хэзээ ч наранд биеэ шардаггvй. Надад тэр читгээ жинхэнэ шаргал vст байх таалагддаг учраас...

13

Нєхєр гэдэг бол чиний тєрсєн єдрийг мартдаг хирнээ хичнээн их хєгширч байгааг чинь сануулахаа хэзээ ч мартдаггvй хvн.

14

Миний зураг хуанлины нvvрэн дээр олон удаа гардаг. Гэхдээ би цаг барих тал дээрээ хэзээ ч хуанли дээрхи шигээ байдаггvй.

15

Намайг эмэгтэй хvн гэж тодорхойлдог. Би эмэгтэй хvн болж тєрсєндєє баярлаж явдаг.

16

Би аз жаргалтай байж дасаагvй. Тиймээс аз жаргалыг миний амьдралын салшгvй хэсэг гэж боддоггvй.

17

Би амьдралаа хэн нэгэн тэнэгхэн буржгар шаргал vстийн байр сууринаас эхлvvлсэн. Тэр чигтээ л дуусах нь.

18

Надад жаахан ч гэсэн завшаан гарвал хvмvvс яагаад сексэд тэгтлээ их ач холбогдол єгдєгийг олж мэдэх болно. Учир нь секс бол миний хувьд гутлаа арчихтай л адилхан энгийн vйлдэл.

19

Надад Холливуудаас сураагvй зvйл бараг байхгvй. Би жvжигчин гэдэг утгаараа хєгжихийг vнэхээр их хvсч байсан. Би єєрєєрєє байж чадахгvй юм бол амьдраад яах юм бэ?

20

Би vргэлж цагаасаа хоцордог. Хvмvvс vvнийг маань их бvдvvлэг хэрэг гэж vздэг. Гэвч vнэн хэрэг дээрээ энэ бол хvмvvсийн боддогоос эсрэг шалтгаантай зvйл. Яг цагаа барьж, цагтаа ирдэг хvмvvс маш олон байдгийг би мэднэ. Гэхдээ тэд бол юу ч хийхгvй зvгээр л хvлээж, эсвэл єєр шигээ цагаа барьдаг эрхмvvдэд хамаг амьдралаа ярьж, амаа чилтэл чалчихын тєлєє л ингэдэг юм. Намайг бас бусад хvмvvс шиг тийм хэрэггvй зvйлд цагаа зарцуулахыг та нар хvсээгvй биз дээ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()