Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нууц

Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнгийн нууцтай байдаг. Тэдгээрийн тусламжтай бүсгүйчүүд, хормын дотор дур булаам, өөгүй царай төрхийг бүтээж, цаг зав мөнгөө ч хэмнэдэг юм. Иймд бид та бүхэндээ үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гоо сайхны нууцыг дэлгэж байна. Та ч гэсэн эдгээрээс хэрэгжүүлж үзээд, өөртөө итгэлтэй бардам алхаарай!

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нууц

1 Уруулаа будах

Уруулын будгаа "матте" буюу хуурай болгохын тулд, уруулаа будахаас өмнө, бага зэрэг эрдэнэ шишийн цардуулыг түрхэж өгөөрэй. Ингэснээр таны будаг, матте болох болно.

Уруулаа будах

2 Нүдний тень

Өөгүй цэвэрхэн нүдээ будахыг хүсвэл, скоч ашиглан, зурагт үзүүлсэн зааварчилгаагаар будах хэрэгтэй. Үүний тусламжтай та мэргэжлийн мэт нүүр будалтыг хийж чадах юм.

Нүдний тень

3 Сормуус будах

Сормуусаа будахаас өмнө, хүүхдийн нунтаг будгийг бага зэрэг түрхэж өгөөрэй. Ингэснээр сормуус илүү өтгөн, урт харагддаг байна.

Сормуус будах

4 Пример

"Пример" байхгүй нөхцөлд та үүнийг сахал болон биеийн илүүдэл үсийг авсны дараа түрхэх тосыг орлуулан түрхэж болно. Энэ нь ижил үйлчилгээг үзүүлдэг аж.

Пример

5 Нүдний харандаа

Хатуу, хуурай нүдний харандааг урьдаас бага зэрэг халаасны дараа нүдээ будахад, нүд илүү үзэсгэлэнтэй сайхан харагддаг.

Нүдний харандаа

6 Хумсны будаг

Мөн гэрийн нөхцөлд өөрийн хумсны будгийг матте болгохын тулд эрдэнэшишийн цардуулыг түрхэж болдог. 

Хумсны будаг

7 Тень

Өнгөгүй хумсны будгийг өнгөтэй болгохын тулд, хэрэглэдэггүй нүдний тенийг ашиглаарай!

Тень

8 Хумсаа будах

Та төрөл бүрийн гоёмсог хумсны будалт хийхээр бол ийнхүү скоч ашиглаарай. Үүнийг хумсныхаа талаар нааж, хүссэн будалтаа хийх боломжтой.

Хумсаа будах

9 Буржийлгах

Үсээ сүлжсэний дараа, халуун бүлээн сэнсээр үлээлгэвэл таны үс хормын дотор буржийж, хөвсгөр долгионтой болох болно шүү.

Буржийлгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()