1
Альберт Гор III (Al Gore III)
АНУ-ын 45 дахь дэд ерөнхийлөгч Ал Гор (Al Gore)-ын хүү болох Альберт Гор нь хар багаасаа л олон хэрэг тарьж, асуудал үүсгэдэг байсан билээ. Өсвөр насны сурагч байхаасаа л тамхи татан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан бол нас ахих тусам түүний тарих хэргүүд хүндэрч, хар тамхи руу орсон байна. Эцгийнхээ нэр хүндийг уландаа гишгэж, ямагт чихнээс нь хонх уядаг хүү одоо л нэг ухаан сууж, ажил амьдралаа төвшитгэж яваа билээ. Сонирхуулахад тэрээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд Харвардын их сургуулийг төгссөн, гэр бүлтэй нэгэн юм.
2
Малия Обама (Malia Obama )
Өнгөрөгч жил бяцхан Малия Обама, охин коллежийн оюутнуудын үдэшлэгт оролцож, багагүй дэггүйтээд авсан байна. Түүний шилтэй шар айраг, замбараагүй залуусын дунд авхуулсан зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, мөн л хэл ам болж төвөгтэй байдал үүсч байсан юм.
3
Женна (Jenna) болон Барбара Буш (Barbara Bush)
Мөн л дэлхий нийтээр нэр алдраа цуурайтуулсан АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (George Bush)-ыг үүрэгт ажилаа гүйцэтгэдэг байхад түүний охид 19 настай байсан билээ. Харин тэд хамтдаа үдэшлэг цэнгүүн хэсч, насанд хүрээгүй атлаа согтууруулах ундаа ихээр хэрэглэн баривчлагдаж байсан удаатай аж. Мөн тэдний найз залуучууд хоорондоо муудалцаж, зодоон гарч байснаас гадна охид тухайн үед мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг юм. Харин өдгөө тэд хоёул гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж болон намба суугаад байгаа билээ.
4
Жорж (George) болон Жэб Буш (Jeb Bush)
Алдар нэр, хүндэтгэлтэй ажил эрхэлдэг хүний хүүхэд байна гэдэг мэдээж хэцүү байх нь тодорохой билээ. Ямагт өөрийн үйлдлээ хянаж, цагдан бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэхийг зорих боловч хүссэнээр болохгүй нь харамсалтай юм. Жорж Буш өөрөө ерөнхийлөгч байснаас гадна ерөнхийлөгчийн хүүхэд ч байсан бөгөөд тухайн үед багагүй хэл аманд орооцолдож, түүнийг шарталтын байдалтай, согтуу зурагнууд нь мэр сэр цахим ертөнцөөр үзэгддэг байсан билээ. Харин Жэб Бошын тухайд хар тамхинд донтсон болох нь сүүлд илэрсэн бөгөөд тэрээр тус үйлдлээрээ гэр бүлийнхээ нэр хүндийг унагааж шуугиан тарьж байсан аж.
5
Хантер Байден (Hunter Biden )
АНУ-ын 47 дахь дэд ерөнхийлөгч Жое Байден (Joe Biden)-ы хүү болох Хантер нь хуульч мэргэжилтэй, боловсрол өндөртэй, зарчим нэгэн билээ. Хүн бүхэн түүнийг хүндэтгэж мэдлэг боловсролыг нь сайшаасаар ирсэн аж. Гэтэл жил бүр ажилчдаас авдаг хар тамхи, мансууруулах бодисны шинжилгээнд тэрээр хамрагдсан боловч унаж, мансуурсан болох нь тогтоогдсон байна.
6
Эми (Amy) болон Билли Картер (Billy Carter)
Ерөнхийлөгч Жимми Картер (Jimmy Carter) болон түүний гэргий Розалин (Rosalynn) нар нь хүүхдүүдээ хатуу гараар хүмүүжүүлж, өндөр ёс суртахуун, соёлтой болгосон байна. Гэхдээ аливаа зүйлсийн тун нь ихэдвэл хор болдгийн адил тэдний хэт их дарамт шахалт нь хүүхдийг нь цааш түлхэж, тэдний уур бухимдалтай, архи дарсанд дуртай болгож орхисон байна. Охин, хүү хоёр ээлжлэн хэрэг тарьж, эцэг эхийнхээ чихнээс хонх уях болсон бөгөөд нас бие гүйцэн хувь хүмүүс болцгоосон хэдий ч, тэдний тарих хэргүүд үл дуусч байсан гэдэг юм. Харин амьдралын хамгийн чухал зүйл болох хайр дурлал, гэр бүлтэй болсны дараа тэд хоёул эгэл даруу, амжилт дүүрэн амьдралыг сонгох болсон аж.
7
Жон Пэйн Тодд (John Payne Todd )
АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч Жеймс Мэдисон (James Madison) 43 настайдаа өөрөөсөө олон насаар дүү 25 настай бүсгүйтэй гэр бүл болсон байна. Тухайн үед Жон Пэйн Тодд ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан боловч түүний ертөнцөд гэв гэнэт л аавыг нь орлох эр, тэр бүү хэл ерөнхийлөгч ороод ирсэн нь түүнд сөргөөр нөлөөлсөн аж. Хүү үнэтэй сургуульд явж, хамгийн тансаг хувцсаар гоёж дээд зэрэглэлийн бүхнийг эдэлж байсан бөгөөд бусад баян айлын хүүхдүүдтэй нийлж, бор дарсанд шунан орж, бүсгүйчүүдтэй уулзаж, тэднийг оймс шигээ л солих болжээ. Мэдээж түүний энэхүү байдал ерөнхийлөгч хойд аавд нь сөргөөр нөлөөлж, нэр хүндэд нь халтай байсан юм.
8
Чарльз (Charles) болон Роберт Жонсон (Robert Johnson)
Эндрю Жонсон (Andrew Johnson) АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа архинд ихээр донтсон байна. Учир нь түүнийг дэд ерөнхийлөгч байхад хүү болох Чарльз нь морьноос унаж нас барсан бөгөөд үүнээс нь болж Роберт хүү нь шаналж өдөр шөнөгүй архи ууж, өөрийгөө зовоосоор эцэстээ мөн л амьсгал хураасан аж. Хоёр хүүгээ түрүүлээд явуулчихсан эцэг хүний сэтгэл ямар байх нь ойлгомжтой биш гэж үү?
9
Жон Тайлер (John Tyler )
Жон Тайлер (John Tyler) нь АНУ-ын 10 дахь ерөнхийлөгч бөгөөд тэрээр хөрөнгө мөнгө, алдар нэрд тун ч дуртай нэгэн байжээ. Тэрээр 2 ч удаа гэрлэж, 14 хүүхдийн эцэг гэгдэн явж байсан гэдэг билээ. Харин түүний том хүү болох өөртэй нь адил нэрт Жон Тайлер нь ууж идэн, цэнгэн хөгжилдөх дуртай нэгэн байсан төдийгүй мөрийтэй тоглоом, бүсгүйчүүдэд хамаг мөнгөө зарцуулдаг байсан аж. Харин ерөнхийлөгч Жон нас барахдаа хүүгийнхээ босгосон уул овоо шиг өрийг төлж дийлэлгүй өнгөрсөн гэдэг юм.
10
Бага Честер Алан Артур (Chester Alan Arthur, Jr )
АНУ-ын ерөнхийлөгч Артур (Arthur) нь үүрэгт ажлаа хүлээж авахдаа бэлэвсэн эр байсан бөгөөд барагтай л бол хүүхдүүддээ анхаарлаа хандуулж чаддаггүй байсан аж. Харин түүний хүү Честер нь өсч том болох тус гадагшаа хандлагатай хөндий болж байсан бөгөөд гадуур хэсүүчүүлж, охид бүсгүйчүүдэд мөнгөө зарцуулах нь түүнд аз жаргалыг авчирдаг байсан аж. Тиймдээ ч тэрээр хамаг мөнгөө хамж аваад Европын орнуудаар аялж, хамгийн сайхан бүсгүйчүүдийг амтална хэмээгээд хүлгийн жолоогоо залсан байдаг билээ.
Бонус
Хүн бүхний сайн танил АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-гийн том охин Малия нь тун ч дүрсгүй, өөрийн зоргоороо аж. Тэрээр саяхан ахлах сургуулиа төгссөн бөгөөд өнгөрөгч 7-р сард "Amsterdam" шөнийн клубдт задгай хувцаслаж, эрээ цээргүй бүжиглэж байсан юм. Үүнээс гадна 7-р сарын сүүлчээр Чикаго хотноо болсон "Lollapalooza" фестиваль дээр өгзгөө хөдөлгөн "тверк" хийхээс гадна тамхи татан зугаацаж байгаа Малия охины бичлэг интернэтийг шуугиулсан билээ.