Жастин Бибер, Селена Гомез нар эргээд нийлэх үү?

Диснейн од, дуучин жүжигчин Селена Гомез (Selena Gomez), дуучин Жастин Бибер (Justin Bieber) нар саяхан л дэлхийд алдартай залуу хосуудын тоонд тооцогддог байсан.  Гэвч тэдний салалт дэлхийн шүтэн бишрэгчдийг нь шуугиулаад авсан төдийгүй буцаад нийлэх болов уу хэмээх хоосон хардлагыг төрүүлээд байна. Сүүлийн үед, цахим ертөнцөөр тэднийг эргэн нийлж магадгүй талаар "синсаци" дэгдээд байгааг дуулгая. 

Жастин Бибер, Селена Гомез нар эргээд нийлэх үү?

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй, Жастинтай анх 2010 оноос хойш болзож эхлээд, салж нийлсээр эцэстээ харилцаандаа бүр мөсөн цэг тавьсан билээ. Оддын амьдрал, олны танил хосуудын шуугиан хэзээд хүмүүсийн анхаарлаас гардаггүй шүү дээ. Тэд саяхан "Инстаграм"-аар дамжуулан хоорондоо харилцсан ч, тэр нь амжилтыг олоогүй байна.

Селена хуучин найз залуудаа өнгөрсөн бүхнийг мартаж, өөрийг нь уучлахыг хүссэн зурвасыг илгээхэд, Жастин түүнийг нь эрс үгүйсгэжээ. Хосуудын харилцааны тухай олон цуу яриа байдгийн нэг нь " Селена, Жастинтай болзож байхдаа "One Direction" хамтлагийн экс гишүүн Зейн Малик (Zayn Malik)-тай холбоотой байсан" гэх мэдээлэл байна. 

Мөн хосууд салсны дараа Селена, Жастин руу хандаж уучлал эрсэн зурвас илгээж байсан бөгөөд, Жастин өөрийн шинэ найз охин алдартай модель София Ричи (Sofia Richie)-д хандсан цахим ертөнцийн таагүй хандлагаас үүдэн, Инстаграмаа устгасан хэмээх таагүй цуурхал ч мөн газар авчээ. 

Хүмүүс эдгээр таагүй цуурхлыг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Дуучин бүсгүй болоод өнгөрсөн зүйлсийн дараа өөрийн Инстаграмд, "Би өөрийн Инстаграмыг устгахыг хүсэж байна. Ямар ч жүжиг, зохиомол түүхгүйгээр... Хүн бүр л өөрийн зоргоор аашилж байна. Энэ зурвас ч гэсэн" хэмээх агуулга бүхий зурвасыг бичжээ.

Хүмүүс тэдний хэн хэн нь залуу хүмүүс тул хэт бардам загнаж байна хэмээсэн юм. Селена, Жастиныг Инстаграмаа устгасны дараа, "Snapchat"-д "Би үнэхээр бодлогогүй, хувиа хичээсэн байсан гэж хэлсэн" хэмээх зурвасыг бичсэн юм.

Харин энэ бүх цуурхал, шуугианыг үл тоон дуучин эр, шинэ найз бүсгүйтэйтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлж байна. София Ричи (Sofia Richie)-гийн тухайд тэрээр дуучин Лайонел Ричи (Lionel Richie)-гийн охин юм. 

Жастин өөрийн шинэ Инстаграмыг "private" тохиргоотой болгосон бөгөөд, үүнийгээ түүний найз охиныг элдвээр хэлэхгүй байхыг хүссэн байна.

Селена үүнд нь, "Хэрвээ чи найз охиноо бусдад доромжлуулмааргүй байвал, түүнтэй авахуулсан зургаа битгий хий. Энэ зөвхөн та хоёрын асуудал. Тиймээс үүнд шүтэн бишрэгчдээ битгий зэмлэ. Тэд чамд хайртай." хэмээжээ. 

Харин Жастин үүнд нь тийм ч таатай хандахгүй байгаа учир, өөрийн хуучин 77 сая дагагчтай Инстаграмыг хааж, шинийг нээсэн бөгөөд түүнийгээ "private" болгосон байна. Мөн үүнд, " Хүмүүс бидэнд анхаарлаа хандуулж, хуруугаа чичилж байгаа нь огтхон ч таалагдахгүй байна" хэмээх утга бүхий зурвасыг бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()