10
Филморын цэцэрлэгт хүрээлэн - 128 сая доллар
Лондонд байрлах энэхүү орд харш нь 10 унтлагын өрөө, усан сан, саун, фитнесс заалтайгаас гадна кино театртай гэдгээрээ онцлог юм. Дотоод засал чимэглэлийн хувьд алт болон гантигаар чимэглэсэн бөгөөд төрөл бүрийн нэн ховор уран зургуудаар бүх ханыг нь гоёжээ. Энэхүү харшийн эзэн нь Украйны хоёр дахь ерөнхийлөгч Леонид Кучмагийн охин Олена Пинчук ажээ.
9
Кенсингтон ордон - 140 сая доллар
Лондонгийн баячуудын хороололд орших Кенсингтон ордон нь Миллхаус компани болон Английн Премьер лигийн Челси багийн эзэн, оросын тэрбумтан Роман Абрамовичын эзэмшил газар бөгөөд теннисийн талбай, фитнесс заалтайгаас гадна музей хүртэл энд байдаг байна.
8
Монтана дахь ордон - 155 сая доллар
Монтанад байрлах уг ордон нь цанын болон гольфийн спорт тоглож цагийг өнгөрөөх хоббитой баячуудад зориулагдсан газар бөгөөд Дэлхийн томоохон хөрөнгийн биржийн эзэн Тим Брекшит гэх эрхмийн захиалгаар барьж байжээ. Уг газрын шал нь доороосоо халахаас гадна усан сан, саун, фитнесс заалтай юм байна. Мөн мэдээж хэрэг цанын болон гольфын бүхэл бүтэн баазтай гэдгийг онлох хэрэгтэй болов уу.
7
Хоурст цайз - 191 сая доллар
Калирфорниа мужийн Сан Симеоне дахь уг цайз нь нийт 27 унтлагын өрөөтэй юм байна. Энэхүү цайзад та бидний сайн мэдэх "Загалмайлсан эцэг" киноны зураг авалтуудыг хийж байжээ. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди өөрийн эхнэр Жеки Кеннедитэй бал сарын баяраа хүртэл энд тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй юм байна.
6
Эллисоны эзэмшил газар - 200 сая доллар
Калифорниа муж дахь Вүүдсайдад байрлах уг газар нь орд харш гэхээсээ илүү амралтын бааз гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй байх. Учир нь байгалийн өнгө үзэмж бүрэлдсэн газар нийт 10 байшин байдаг байна. Үүнд цай уух, усанд орох гэх мэт өөр өөрийн онцлогтой байшингууд байдаг аж. 2013 онд Форбес сэтгүүлээс тодруулж байсан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан Оракль компаний эзэн Ларри Эллисон өөрийн гэр бүлдээ зориулан уг газрыг бариулж байжээ.
5
Хунтайж Уиллиамын ордон - 222 сая доллар
Хунтайж Уиллиам, гүнж Кэйт Миддльтон нарын тансаг зэрэглэлийн ордон нь баячуудын хороололд байрладаг бөгөөд 12 унтлагын өрөө, турк загварын усан сантайгаас гадна 20 автомашины гаражтай юм байна. Энэхүү газрын анхны эзэн нь төмөрлөгийн үйлдвэрийн эзэн, дэлхийн тэрбумтнуудын нэг болох Энэтхэгийн иргэн Арселор Миттал гэгч байжээ.
4
Фор Фэйрфилдийн усан сан - 248 сая доллар
Нью-Йорк хотын Сагапонак гэх газар орших уг эдлэн газар нь 29 унтлагын өрөө, 39 угаалгын өрөөтэй бөгөөд оройн зоог барих зориулалттай өрөө нь гэхэд л 3 метр урт цорын ганц газар гэдгээрээ онцлог юм. Мэдээжийн хэрэг сагсан бөмбөг болон теннисийн талбайтайгаас гадна боулинг тоглох зориулалтын талбайтай юм байна. Энэхүү газрын эзэн нь Ренко группын эзэн Ира Реннер ажээ.
3
Леопалдо Вилла - 750 сая доллар
Дэлхийн толгой баячуудын эзэмшил газруудаас хамгийн томд тооцогддог уг газар нь гаднах талбайдаа гал тогооны өрөөтэйгөөс гадна нисдэг тэрэг хөөрөх, буух зориулалтын талбайтай газар аж. Франц улсын Кот Д'Азуре хэмээх газар байдаг бөгөөд уг газрыг Бразил улсын шашны томоохон номлогч Лила Сафра эзэмшдэг юм байна.
2
Антиллиа - 1 тэрбум доллар
Энэтхэгийн эртний түүхтэй Антиллиа арлын нэрээр нэрлэсэн уг нүсэр байгууламжийг энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн захиалгаар барьж байжээ. Нийт 27 давхар өндрөөс гадна гурван ч нисдэг тэрэг хөөрөх болон буух зориулалттай талбайтай юм байна. Мөн нийт 6 давхар бүхий автомашины зогсоолтой ажээ.
1
Бакингхэм ордон - 1 тэрбум 550 сая доллар
Английн хатан хааны ордон гэгдэх уг газар нь дэлхий дээрх хамгийн үнэтэй, тансаг орд харш бөгөөд 188 уулзалтын өрөө, 78 угаалгын өрөө, 52 унтлагын өрөө, 19 ажлын өрөө, мөн 92 оффисын өрөөтэй юм байна. Энэхүү газар 1952 оноос хойш Английн хатан хаан хоёрдугаар Элизабет амьдарч байсан юм. Одоогоор Английн засгийн газраас энэхүү харшийг зарах бодолгүй байгаа ажээ.