1
Тухтай амарна
Жижиг хөхтэй бүсгүйчүүд бусдыгаа бодвол харьцангуй тайван, тухтай амарч чаддаг байна шүү. Элдэв унжиж, төвөг болох зүйл үгүй тул өөрийнхөөрөө хөрвөөж, эргэлдэн, хамгийн сайхнаар амарч, өглөөг эрч хүчээр дүүрэн угтах боломжтой болдог юм.
2
Залуухан харагдана
Том хөхтэй бүсгүйчүүд хэдий залуухан байсан ч өөрийн наснаасаа оворжуу, дор хаяж, 2-3 нас ахимаг харагддаг юм. Энэ нь мэдээж тэдний том хөхнөөс болдог бөгөөд арван жилийн охин байлаа ч яг л нас бие гүйцсэн эмэгтэй шиг л харагддаг билээ. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүд улам л залуу, жоохон охин мэт сэтгэгдэл төрүүлж явдаг нь нууц биш аж.
3
Хөх унжихгүй
Хүүхэд төрүүлсний дараа хөх унжина гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн ихээр толгой өвтгөдөг зүйл билээ. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүдэд эл явдал барагтай л бол тохиолдохгүй бөгөөд тохиолдсон ч санаа зовоохуйц унжихгүй юм. Тэгэхээр та нэг талаар азтай нэгэн байгаа биз?
4
Хүссэн бүхнээ өмсөж болно
Жижиг хөхтэй бүсгүйчүүдийн бас нэгэн давуу тал нь тэд харсан бүхнээ өмсөж болох юм. Харин том хөхтэй бүсгүйчүүд эсрэгээрээ заавал том нэвсгэр зүйлс өмсөх шаардлага гардаг аж. Эс бөгөөс тэдний том хөх савнаасаа халин гарч ирээд хамаг хүний нүдийг тусгаж, хүндхэн байдалд оруулах магадлалтай байдаг юм.
5
Тэгш мөр
Хэрэв та анзаарч байсан бол том хөхтэй бүсгүйчүүд ихэвчлэн бөгтөр талдаа байдаг юм. Тэд хөхөндөө дийлдэн, доош болж явсаар нэгэнт цээж нь доош хандлагатай болсон байдаг аж. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүд цээж, тэнэгэр бардам алхлах боломжтой билээ.
6
Хөхөвчний олон төрлийн сонголттой
Хөхөвч олж авах гэж толгой гашилгах шаардлага жижиг хөхтэй бүсгүйчүүдэд хэзээ ч тулгарахгүй. Таарснаа сонгоод л авчихна. Энэ нь цаг болоод мөнгийг давхар хэмнэж байдаг юм шүү.
7
Хөхний хорт хавдар тусах магадлал бага
Хөхний хорт хавдар нь өдгөө эмэгтэй гэлтгүй хүн бүрийг айдаст автуулж, олон мянган хүний амийг авч одоод байгаа билээ. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүд тус өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй бага байдаг аж.
8
Зун бол таны улирал
Зуны улиралд хүн бүр л аль болох задгай, биеэ ил гаргасан хувцсаар гоёдог билээ. Гэхдээ том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд энэ нь бага зэрэг асуудалтай байдаг бол жижиг хөхтэй бүсгүйчүүд хүссэн бүхнээрээ гангарч, хөл хүрэх газруудаар аялах боломжтой юм.
9
Дасгал хийхэд хялбар
Хөх тань унжиж, хүнд оргихгүй тул дасгал хийхэд хялбар, тухтай байх болно. Ялангуяа гүйх, босч, суух зэрэгт том хөхтэй бүсгүйчүүдэд маш хэцүү, хүндрэлтэй байдаг бөгөөд үүнээсээ болж төвөгшөөж, дасгалаас хөндийрөх нь ч бий.
10
Доош харж унтах
Доош харж хэвтэн, тоглон эрхлэн хичнээн сайхан билээ дээ. Харин хэт том хөхтэй бүсгүйчүүдэд энэ сайхан мэдрэмжийг амтлах боломж хомс аж. Жижиг хөхтэй бүсгүйчүүд бол харин хэдэн цаг ингэж хэвтсэн ч болно гээч. Нухаж, өвдөж зовоох байхгүй бөгөөд жинхэнэ тав тухыг мэдэрч чадах юм.
11
Хөхөвч зүүхгүй байж болно.
Хөхөвч зүүхгүй байлаа гээд танд тухгүй, эвгүй байна гэж үгүй. Харин ч биеийг тань барьж, зовоохгүй тул эсрэгээрээ амар байх аж. Харин том хөхтэй бүсгүйчүүдэд энэ нь маш хүндрэлтэй бөгөөд хөх нь унжиж төвөг уддаг юм.
12
Байгалиараа
Жижиг хөхтэй бүсгүйчүүд мэс засал хийлгэж, силикон шахуулж том хөхтэй болохыг ихэд хүсч, зарим нь хүслээ биелүүлэх нь ч бий. Харин тэдгээр үзлээс холуур өнгөрч, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн, зүгээр л жижиг хөхөндөө хайртай, бахархдаг бүсгүй та хамгийн гайхалтай нь шүү.
13
Усны хувцас
Усны хувцас нь тухайн бүсгүйн бие галбирыг төгс тодорхойлж, үзэсгэлэн төгс харагдуулдаг билээ. Үүнийг яг л жижиг хөхтэй бүсгүйчүүдэд зориулан урласан гэмээр... Учир нь том хөхтэй бүсгүйчүүд усны хувцас өмсөхөд тэдний хөх дээгүүр нь сагаж гарч ирэн, тун ч эвгүй харагддаг юм. Мэдээж өөрт таарсан тохирсон усны хувцсыг өмссөн ямар ч бүсгүй дур булаам үзэсгэлэн төгс харагдах нь гарцаагүй билээ.
14
Жинхэнэ хайр
Том хөхтэй халуухан бүсгүйг харсан залуу хажуугаар нь зүгээр өнгөрч чаддаггүй бөгөөд түүнтэй нэг шөнийг өнгөрүүлэх юмсан гэх хүсэл толгойд нь оргилж байдаг юм. Тиймдээ ч тэд хэдхэн өдрийн настай харилцаа үүсгэж, хууртах нь бий. Харин жижиг хөхтэй бүсгүйчүүдэд тийм зүйл тохиолдох нь ховор бөгөөд ихэвчлэн чин зүрхний хайртай учирсан байдаг юм.