1
Биеийн температурт хариу vйлдэл vзvvлдэг push up хєхний даруулга.
Push up буюу єргєгчтэй хєхний даруулга нь эмэгтэйчvvдийн хувьд тvгээмэл хэрэглээ болоод удаж байгааг бид мэднэ. Энэхvv даруулга нь эмэгтэйчvvдийг анхаарал татахуйц болгодог “зэвсэг” гэхэд хилсдэхгvй. Гэхдээ энэ тєрлийн даруулгыг єдєр болгон зvvнэ гэдэг тун хэцvv гэдэгтэй мэддэг хvмvvс маргахгvй байх. Тэгвэл дизайнерууд хэрэгтэй vедээ хєхийг шахаж єгдєг, Smart Memory Bra-г зохион бvтээж гаргажээ. Энэхvv “хэрэгтэй vе” гэдгийг нь эмэгтэй хvний дур хvсєл єдєгдєж, биеийн температур нь халах vе гэж тогтоосон байна. Тиймээс энэхvv хєхєвчийг зvvсэн эмэгтэй таалагдсан эрийнхээ хажууд ямар нэгэн байдлаар дур нь хєдєлвєл хєх нь шахагдаж, мэдэгдэхvйцээр нэг юмуу хоёр размераар томорч єгдєг ажээ.
2
Бvсгvйн нас болон гэрлэсэн эсэхийг сануулдаг хєх.
Япончуудын бас нэгэн солиотой бvтээл гэж vvнийг нэрлэе. Мєн vvнийг хайртай бvсгvйдээ бэлэглэхийг зориглох хvн бvvр илvv солиотой байх нь гарцаагvй. Marriage Hunting Bra хэмээх энэхvv хєхний даруулга нь эзэгтэйнхээ 30 нас хvртэл хэдий хугацаа vлдсэнийг тоолдог бєгєєд хажуудаа балны гэр, урьдаа бєгж хийхэд зориулсан тогтоогчтой юм байна. Энэхvv хєхний даруулгын гол зорилго нь эзэгтэйгээ 30 хvрэхээсээ ємнє гэрлэх ёстойг нь сануулах зорилготой ажээ.
3
Арьсийг толигор хэвээр нь байлгадаг даруулга.
Сонин харагддагийг нь эс тооцвол энэ бол бvсгvйдээ єгєх маш эелдэг бєгєєд халамж агуулсан бэлэг юм. Францын La Decollete компани нь тусгай найрлагынхаа тусламжтайгаар эзэгтэйнхээ цээжний арьсийг зєєллєж, мэдэгдэхvйц vрчлээг нь тэнийлгэдэг уг “шєнийн” хєхєвчийг зохион бvтээжээ. Энэхvv “ид шид” нь таныг унтаж байхад, нойр хугаслалгvйгээр ажлаа хийдэг байна.
4
Emergency bra - хєхний даруулга
Украинаас гаралтай Чикагогийн дизайнер Елена Боднарын бvтээл болох энэхvv эротик хєхєвч нь хэрэгтэй vед хоёр ширхэг амны хаалт болон хувирдаг. Дизайнерынх нь хэлснээр энэхvv хєхний даруулга нь гал тvймэр, хорт утааны дэгдэлт зэрэг аюултай vед амийг тань аврах хэрэгсэл болох ажээ. Ямартай нь хадагтай Елена Боднар нь энэхvv бvтээлээрээ 2009 онд Шнобелийн шагнал хvртсэн талаар бид танд хvргэж байсан билээ. Шнобелийн шагнал нь Нобелийн шагнал гардуулах ёслолын эсрэг, элэглэсэн хувилбар нь юм.
5
Хоёр наалтан дээр тогтдог хєхний даруулга.
Clap-off Bra нь яарч байгаа эсвэл ядарсан vед тань элдэв асуудал vvсгэлгvйгээр тайлагдаж, бас хурдан ємсєгдєн, амархан тогтдогоороо давуу талтай.
6
Хамгийн найдвартай хєхний даруулга.
Урдаа тvгжээтэй зарим хєхний даруулга таныг гvйж байх vед юмуу ямар нэгэн огцом хєдєлгєєн хийхэд єєрєє тайлагдчихаад байдаг шvv дээ. Тэгвэл Канадын La Vie en Rose компанийхан ер бусын соронзон тvгжээтэй хєхний даруулга бvтээжээ. Magnetic Bra-г тусгай хєдєлгєєн хийхээс нааш тайлах боломжгvй юм байна.
7
Тvрийвчтэй хєхний даруулга.
Ийм тєрлийн хєхний даруулга байсан байгаагvй ихэнхи эмэгтэйчvvдийн хувьд хєхний даруулга нь тvрийвчний оронд ашиглагдах нь элбэг. Гэхдээ энэхvv хєхний даруулга нь илvv ариун цэврийн нєхцєл хангасан, илvv найдвартай болжээ.
8
Алтан хєхний даруулга.
Орчин vед Клеопатра амьдарч байсан бол тvvнд л єгмєєр хєхєвч байгаа биз? Хэдийгээр энэ нь тийм ч таатай мэдрэмж тєрvvлж, биед наалдаж чадахааргvй боловч цул алтаар хийгдэж, бриллиантаар чимэглэснийг нь бодоод “уучилж” болох юм. Vнэ нь 1.9 сая доллар юм байна.
9
Хєхний хавдар оношилдог даруулга.
Одоогийн байдлаар тєслийн шатандаа явж байгаа боловч ирээдvйд хамгийн хэрэгтэй хєхний даруулга болохоор бvтээлийг хамгийн сvvлд танилцуулж байна. Энэхvv хєхний даруулга нь мэдрэгчийнхээ тусламжтайгаар хєхний эд эсvvдийн талаар мэдээллийг компютерт шуурхай дамжуулдаг ажээ. Ойрын ирээдvйд эмэгтэй хvн бvр ийм даруулгатай болох байх гэж найдаж байна. Эрvvл мэндээс илvv бэлэг гэж юу байх билээ дээ.