Улс орнуудын тухай чих дэлдийлгэм 25 баримт

Улс орон бүр өөрийн гэсэн уламжлал, хэв маягтай байдаг. Тиймдээ ч бид гадаад дотоод руу аялал зугаалгаар явахдаа тэдгээрийн талаар нийтлэг мэдээ мэдээлэлтэй байхгүй бол очсон хойноо хүндхэн байдалд орох нь бий. Тиймээс ч бид та бүхэндээ улс орнуудын тухай чих дэлдийлгэм хачирхалтай 25 баримтыг дэлгэж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.

Улс орнуудын тухай чих дэлдийлгэм 25 баримт

1 Лос Анжелас

Тус хотын хүмүүс телевизээр гардгаасаа тэс өөр юм. Хэт дэврүүн, хийсвэр төсөөлөлтэй учраас бодит явдал, кино хоёрыг эндүүрэх нь бий. Холливуудын унаган өлгийд амьдардаг хүмүүс ийм байх нь ч аргагүй биз ээ...

Лос Анжелас

2 Англи

Тэд маш зарчимч, дүрэм журамд баригдсан хүмүүс юм. Ямарваа хошин шогийн мэдрэмжгүй, аливааг байгаагаар нь хүлээн авч, түүндээ дүгнэлт гаргах талтай ажээ.

Англи

3 Австрали

Ан амьтан, эзгүй зэлүүд, зэрлэг тал нутгаараа алдартай билээ. Хүмүүс тус газрын байгалийн үзэсгэлэнг үзэх, бишрэх бус, харин суралцах, амьдрах сонирхол нь илүү гэнэ.

Австрали

4 Франц

Парис хотын хүмүүс маш дэврүүн өөдрөг, тэмүүлэлтэй ард түмэн юм. Тэдний сэтгэлгээ маш гүнзгий, дээр нь аливаа зүйлсийг ямагт секстэй холбон үзэх нь бий. Иймээс ч тэднийг Япон улстай адилтгадаг байна. Уур уцаар, стресс бухимдал багатай, маш өөдрөг хүмүүс билээ.

Франц

5 БНХАУ

Хятад улсын талаар бид өөрсдийн хэмжээнд тодорхой мэдээлэлтэй билээ. Харин бусад хүмүүсийн хувьд тус улсын захын хот, тосгоны хүмүүсийг маш бохир, хотын гудмандаа хүндээр бие засдаг гэхчлэн ярилцдаг байна. Мөн нялх хүүхэд, тэжээмэл нохойгоо хаа тааралдсан газраа бие засуулж, бохирыг нь үлдээдэг ажээ.

БНХАУ

6 ОХУ

Сант Петербург хот нь таны бодож буйгаас хамаагүй өөр юм. Тус хот нь яг л Европын өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Венийг санагдуулам, гайхалтай ажээ. Харин уур амьсгалын хувьд, харьцангуй сэрүүхэн байна.

ОХУ

7 АНУ

Сан Франциско хотод Азийн соёл иргэншил тархсан байдаг учир, Азиуд тус газрыг ихээхэн зорьдог байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.

АНУ

8 Япон

Тус улсад Рокки киног санагдуулам, хөгжмийн радио суваг байдаг ажээ. Түүгээр өдөр шөнөгүй олон гайхалтай дуу хөгжим, нэвтрүүлгүүд цацагддаг байна.

Япон

9 АНУ

АНУ-ын улсын барааны үнээс ямарваа татварыг суутгаж, тооцдоггүй аж.

АНУ

10 Энэтхэг

Хүн амын хэт төвлөрөл нягтралаас болоод галт тэрэг, нийтийн унаанд хүүхэдтэйгээ сууна гэдэг маш бэрх юм. Тэд боломжит бүхий л хувилбараар чихэж, тэр бүү хэл хүүхдээ цонхоор унагахгүйн тулд, байдгаараа зууран унжуулан явах нь бий.

Энэтхэг

11 Өмнөл Солонгос

Угаалгын өрөө, шүршүүр хоёр нь тусдаа байдаггүй. Байрны зохион байгуулалтууд нь хамтад нь байхаар шийдсэн ажээ.

Өмнөл Солонгос

12 Мексик

Мексик улсад авилгал хээл хахууль ихтэйн дээр, амар тайван амьдрахад үнэхээр бэрх гэнэ.

Мексик

13 Англи

Тус улсын гудамжны өнцөг булан бүрт Энэтхэг хоолны газрууд маш их байна. Тиймээс зорин ирсэн хүмүүс, өөрсдийгөө нислэг андуурчээ хэмээн бодох нь бий. Иймд та нэг их гайхах хэрэггүй юм.

Англи

14 Бразил

Эндхийн хүмүүс гэрлэн дохион дээр зогсдоггүй байна. Учир нь хаа сайгүй хурдны замуудтай учир, түр зогсолт хийхэд ч аюултай юм.

Бразил

15 Итали

Италийн хойд болон урд хэсэг нь өдөр шөнө мэт хоорондоо ялгаатай байна. Өмнөд хэсэг нь маш цэмцгэр, зохион байгуулалттай цэвэрхэн бол, хойд хэсэг нь маш аюултай, замбараагүй байдаг аж.

Итали

16 АНУ

Дэлхийн өнцөг булан бүрийн хэдэн тэрбум хүмүүс АНУ-ын Нью-Йорк хотыг андахгүй. Учир нь хэвлэл мэдээлэл, кино бүрт тус хотын тухай өгүүлдэг билээ.

АНУ

17 Герман

Хүмүүс нь улаан лоолийн соус буюу кэтчупыг хүнсэндээ тогтмол, ихээр хэрэглэдэг гэнэ шүү.

Герман

18 Итали

Ромд зам тээврийн дүрэм, хөдөлгөөн нь үнэхээр галзуу гэмээр байдаг. Тиймээс "гэрлэн дохионд итгэлгүй өөрийн нүдэндээ итгэ " хэмээх үг хүртэл байдаг ажээ.

Итали

19 Сингапур

Маш цэмцгэр, соёлтой орнуудын нэг байна. Ард түмэн нь хүртэл их найрсаг гэдэг шүү...

Сингапур

20 Япон

Японд хүмүүс хооллох зуураа, угаалгын өрөө орох хэрэг гарвал ширээн дээрээ хэтэвчээ орхидог ажээ.

Япон

21 Шинэ Зеланд

Тус газар нь таны бодож байгаагаас ч илүү хоосон, зэлүүд гэнэ. Мөн хүмүүс нь хүртэл их дуугүй, нам жим байдаг байна.

Шинэ Зеланд

22 Франц

Парис хотод гэрлэн дохион дээр машинууд зогсдоггүй бөгөөд хүмүүс өөрийн мэдрэмжээр зам хөндлөн гардаг аж.

Франц

23 Чех

Тэндхийн хүмүүс шар айрганд маш их дуртай. Мөн шар айраг нь цэвэр уснаас ч хямд байдаг гэнэ шүү.

Чех

24 Болгар

Болгар улсад хэрвээ хүмүүс толгойгоо сэгсэрвэл "тийм", дохивол " үгүй" хэмээх утгыг илэрхийлдэг байна.

Болгар

25 АНУ

Тус улсад хүмүүс барагтай бол бэлэн мөнгө хэрэглэдэггүй. Нийтийн угаалгын өрөө, ус нь үнэгүй байдаг гэнэ.

АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()